2012/12/01

Астрал аялал гэж юу вэ?


Та бодсон даруйдаа хүссэн газраа очихыг, шувуу шиг нисэхийг, хана нэвтэлж явахыг, хол байгаа хэн нэгэнтэй нэн даруй очиж уулзахыг, үл үзэгдэгч хүн болохыг хүсч байсан уу? Тэгээд ингэж бодсоныхоо дараа хэзээ ч бүтэхгүй зүйл гэж үзээд толгойноосоо авч хаяхыг оролдсон уу?
Тэгвэл энэ бүгд боломжтой гэдгийг дуулгамаар байна. Тийм ээ, гэхдээ физик биеэр биш сүнсэн биеэрээ энэ бүгдийг байтугай өөр маш олон гайхалтай зүйлсийг хийж болдог гэнэ.

Бидэнд харагдах энэхүү махбодын гадуур хэд хэдэн энергийн бие бүрхсэн байдаг. Тэдгээрийг эфир, астрал, менталь, каузал, интутив, кетерэн бие гэхчилэн нэрлэдэг байна.

Хүн гүн нойронд автаж, бие нь бүрэн тайвшрах үед астрал бие биенээс гарч явдаг аж. Нисэх, унах зэрэг зүүд нь астрал биеийн аялалтай холбоотой байх магадлалтай байдаг аж. Гэвч ихэнх хүмүүс гүн нойрондоо энэ бүгдийг ухамсарлаж мэддэггүй бөгөөд сэрмэгцээ бараг бүгдийг мартаж орхидог байна.

Гэхдээ сэрүүн зүүдлэх үед хүн зүүдэндээ бодож, мэдэрч чаддаг. Та зүүдэлж байгаа мөртлөө өөр өөрийгөө унтаж байна гэж мэдэрч,  сэрүүн байгаа юм шиг бодож чадаж байвал сэрүүн зүүдэлж байна гэсэн үг.

Астрал аялал хийдэг хүмүүсийн гол нууц бол тэд сэрүүн зүүдэлж чаддаг буюу гүн нойрондоо өөрийгөө ажиглаж байдаг аж. Улмаар тэд биенээсээ гарч өөрийгөө хардаг байна. Агаарт хөөрч, хана нэвтлэн ийш тийш сэлгүүцдэг аж. Тэгээд л туршлагатай аялагчид астрал найзуудтайгаа уулзахаар, эсвэл дэлхийн агаар мандалд хөөрөхөөр, эсвэл таныг унтаж байхыг харахаар нисэн оддог ажээ.

Дараагийн хэсэг
Астрал аялал хийхийн ашиг тус