2012/05/10

Ража Йогын Бясалгал



Хамгийн чухал аялал бол дотоод ертөнцийн аялал юм. Энэ бол та чухам хэн болохоо ойлгон ухамсарлах ‘үнэн’-ий аялал. Энэ бол өдөр тутмын биеийг шүтэн амьдрах ухамсараас (материаллаг ухамсар) ангид орших, оюун санааны хүч чадлыг таниулах ертөнц юм. Оюун санааны (сүнсний) хүч чадал нь  автомат бодлоос илүү бүтээлч бодлыг сонгох, сэтгэл хөдлөлдөө автахгүй байх, стресс, зөрчил маргаан ба эмх замбараагүй байдал зэргээс илүү амар амгалан, асрал хайр ба зохицон амьдрахуйн хүч чадлыг танд олгодог.  
Бясалгал нь энэхүү дотоод ертөнцөд аялах боломжийг олгодог. Ража Иогийн бясалгал нь өөрийн сэтгэл оюунаа танин мэдэх үнэний ухаарлыг танд олгодог. Мөн таны дотоод ертөнцөд далд нуугдаж буй эерэг шинж чанаруудыг нээн илрүүлэх, түүнийгээ ашиглахад туслах, мөн бие хүний зан төлөвийг хөгжүүлэх боломжийг танд олгодог ба улмаар амьдралд хандах шинэ хандлага төлөвшлийг бий болгодог.      
Та ер нь мэддэг, харин удаан хугацаагаар мартчихсан зүйлсийнхээ талаар эргэн дурсаж эхэлнэ. Та анир чимээгүйн тэрхүү агшинд баяр баяслыг мэдэрч эхлэх ба та өөрөө өөрийгөө танин мэдэх, бодол эргэцүүллийн тэрхүү орчилд сэтгэлийн таашаалыг амсана.   
Мөн бясалгал нь аливаа муу зуршил, сөрөг бодол, мэдрэмж, үйлдэл зэргээс ангид байхад танд тусална. Энэ нь ухамсарт үйл ажиллагаа, эерэг энергийн үр дүн бөгөөд эдгээр нь таны хандлага, үйл хөдлөл, харилцан нөлөөлөлд сайнаар нөлөөлдөг.    
Дотоод ертөнц рүү аялах аялал, муу дадал зуршлаасаа салах, оюун санааныхаа эх сурвалжтай холбогдох мөн та бодит амьдралтайгаа дахин холбогдох зэрэг нь урт удаан хугацааны болоод хувь хүний хүч чадлыг сорьсон дадал юм. Бясалгал бол өөрөө өөрийгөө танин мэдэж ухамсарлахуйн арга зам юм. Бясалгал оюун ухааныг тогтворжуулж, ухамсарыг хөгжүүлдэг. Иймд эв найрамдлыг дэмжих,  дэлхий ертөнц дээрх амьдралын бүхий л түвшинд байгалийн сэргэн мандалтыг авчирч чадах оюун санааны тэдгээр хууль дүрэм, зарчмуудыг ойлгож ухааруулдаг
.Ража Иогийн бясалгал
“Бясалгал хүн бүрт Бурхантай холбогдох зөв замыг зааж өгдөг.”- Ноён. Жаяанти, Бурханы эдгээх хүч (Michael Joseph, Penguin Group, 2002)

Ража Иогийн бясалгал нь өөрийн биеийг сүнс хэмээн ухаарч, улмаар хамгийн дээд ухамсар ба ариун энергийн Дээд Эх сурвалжтай шууд харилцан холбоо тогтоох боломжийг олгодог. Ража Иога нь ‘эрхэм дээд нэгдэл’ буюу ‘хамгийн дээд харилцан холбоо’ гэсэн утга агуулдаг. Сүнс бүрт энэхүү туйлын дээд хүчтэй холбогдох, түүнийг мэдрэх эрх бий.      
 Бясалгахуй
Аливаа ур чадварын нэгэн адил бясалгалд суралцан тухайн сэтгэлд ханамжтай үр дүндээ хүрэхийн тулд дадлага, туршлага хуримтлуулах хэрэгтэй. Олон хүмүүс өдөр тутмын амьдралдаа бясалгалын нилээд төрлөөр хичээллэж байгаа нь стрессээс ангижрах нэгэн арга зам төдийгүй, мөн тайвшрах энгийн арга болж байна. Өдөр бүр бясалгал үйлдэх нь удалгүй таны төрөлхийн дадал зуршлын нэг болох бөгөөд улмаар та хичээл зүтгэлийнхээ эерэг сайхан үр шимийг хүртэх болно (Бясалгахуй).