2012/05/04

Шри Шри буюу Амьдрах Урлагийн Бясалгал





Үндсэн курс

Амьдрах Урлагын Үндсэн курс маш энгийн боловч 3 хоногийнхугацаанд энэ амьдрал ямар гайхалтай сайханыг мэдрүүлнэ. Эрч хүч өгч, бие сэтгэлийг цэвэрлэгч агуу хүчтэй техник, курсэд өрнөх сонирхолтой яриа болон мэдлэгээр өнөөгийн амьдралын нарийн нууцуудыг энгийн ойлгомжтойгоор хүүрнэнэ. Энэ курс нь бидний амьдрал ямар их утга учиртай, бүрэн дүүрэн байж болохыг мэдрүүлж, сэтгэл, зурх, нүдийг минь нээж өгдөг. Тавлаг тухлаг орчинд "Би амар тайван, сэтгэл хангалуун байна" гэж хэлэх хэнд ч амархан. Аливааг тааж хэлэхэд хэцүү байдаг хойно, эргэн тойронд тань элдэв үймээн самуун гарч, зовлон бэрхшээл нөмрөн авсан үед ч бас "Тиймээ, Би амар тайван, сэтгэл хангалуун байна" гэж хэлж чадаж байвал та унэхээрийн чухаг үнэт зүйлийг олж авчээ... Үүнийг л Амьдрах Урлаг гэж нэрлэнэ... Үндсэн курс үүнийг л бидэнд мэдрүүлдэг. 
Үндсэн курсэд явахад багш нь тодорхой сэдвүүдээр лекц өгч, хэд хэдэн төрлийн сэтгэлзүйн дасгал хийлгэж, танхим дахь хүмүүсийг хооронд нь холбон, баг бүрдүүлэн ярилцлага өрнүүлэн, сэтгэлийг нээдэг. Мөн хэд хэдэн төрлийн иогийн дасгал заахаас гадна тарнийн (Ом авианы) болон амьсгалын дасгал заадаг юм. 
Иогийн курс
Шри Шри Иог нь 6 өдрийн нийт 18 цагийн хичээл. Шри Шри Иог бол эрүүл, аз жаргалтай, амар амгалан амьдрах аргыг заасан эртний ухаан юм. Бие, амьсгал, сэтгэлийг ажиглаж, нэгтгэх залбирал бас дэг журам. Хялбар хөгжилтэй байдлаар чин сэтгэлийн, бүрэн цогц мэдлэг, иогийн техникыг Шри Шри Иогт хамрагдсанаар та олж авна. Энгийн хөнгөн боловч хүчтэй үр нөлөөтэй асанууд (иогийн дасгал, байрлалууд) нь биеийг эрүүл байлгахаас гадна сэтгэл болоод дотоод ухамсрыг ч мөн дасгалжуулдаг. Иог хийснээр та өөрийн төрөлх дүрдээ буцаж, байгал эхээс заяасан олон эерэг сайн талуудаа хөгжүүлж, дэмжинэ. Мөн биеийн уян хатан чанар сайжирч, хөдөлгөөний эвсэл сайтай болно. Бодисын солилцоо идэвхжиж, цусны эргэлт эрчимжсэнээр хоол боловсруулах систэм болон бусад эд эс, эрхтнүүдын үйл ажиллагаа сайжирна. Бие махбодиос илүүдэл хорт бодис гадагшлах явц түргэсч бие эрүүлжих ба ой тогтоолт сайжрах, анхаарал төвлөрүүлэх чадбар дээшлэх, зөв шийдвэр гаргах, аливааг эерэг сайн талаас нь харж сурах гэх мэт хэлж баршгүй олон сайн үр дүнтэй.
Хүүхдийн курс
Хүүхдийн курс нь хүүхдүүдийг идэвхжүүлэх, урам зориг өгөх, авьяас билгийг нь хөгжүүлэх, стресс, ядаргааг нь гаргах, хүний үнэт зүйлсийг дэмжих, хөгжүүлэх зэрэгт чиглэсэн бие болоод оюуныг хамарсан хичээл юм.
Хүүхдүүд тоглоом наадам, инээд хөөр бусад олон процессоор дамжуулан яаж бусадтай хуваалцах, бусдыг энэрч хайрлах, сурах, тоглохоо зөв зохицуулах, өөртөө итгэх итгэл, нөхөрсөг байх, хүлээн зөвшөөрөлт, үнэнч байдал, хүн хүндлэл, байгаль дэлхий, хүрээлэн буй орчинтойгоо нэгдмэл мэдрэмж зэрэг хүний үнэт зан чанарыг өөртөө төлөвшүүлдэг. Ямарч орчинд өөртөө итгэлтэй, тайван байж, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцана. Мөн хөнгөн иог, үр нөлөө сайтай амьсгалын дасгалуудин тусламжтай айдас, сэтгэлийн түгшүүр, зовнил, гутрангуй байдал, уур уцаар, зөрүүдлэх, түрэмгий байдал, ичимхий зэрэг сөрөг сэтгэлийн хөдөлгөөн, зан чанараа өөрчилж чадна.