2012/05/28

Ведийн Тухай


Вед гэдэг нь "мэдлэг" гэсэн утгатай санскрит үг юм. Энэхүү мэдлэг нь Бурханы Дээд бодгалиас үүсэлтэй бөгөөд хүмүүн төрөх, өвчлөх, өтлөх болон үхэх нь гарцаагүй, материаллаг ертөнцөд хэрхэн зөв амьдрах, эцэстээ зовлон шаналал дүүрэн энэ орчлонгоос хэрхэн ангижрах тухай сургасан сургаал юм.
Энд хүмүүн төрөх гэдэг нь хүний төрлийг авч төрөхийг хэлж байна. Материаллаг ертөнц гэдэг нь бид бол сүнсэн биетэн, бурхны нэг хэсэг бөгөөд энэ дэлхий бол бурханы бүтээсэн гариг, ертөнцүүдийн хамгийн нягт буюу физик хэлбэртэй ертөнц төдийгүй дээр нь орших хүмүүс хамгийн материаллаг сэтгэлгээтэй байгааг илэрхийлсэн байна. Энэ ертөнцийн зовлон шаналал гэдэг нь та магадгүй "би үнэхээр өдөр бүр сэтгэл хангалуун аз жаргалтай амьдарч байна, миний амьдрал аж жаргалаар дүүрэн тул надад юу ч хэрэггүй" гэж хэлэх хүнийг эрээд олохгүй билээ. Үүгээр ч зогсохгүй байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал, ядуурал, ороо бусгаа явдлаас авахуулаад эгэл хүний сэтгэл хэдхэн хором ч атугай амар тайван байддаггүй ба цаашлаад өтөлж хөгширч, өвдөж зовсоор, мунхгийн харанхуйд амьдралаа үрэн үхэлтэй тулах үед гэнэт балмагдан харамсах энэхүү богинохон амьдралыг хэрхэн зөв туулах талаар Ведад заасан гэсэн үг. Орчлонгоос ангижрах гэдэг нь үхэх төрөх, төрөл авах энэхүү тасралтгүй эргэх хүрднээс ангижирч, мөнхийн аз жаргалтай, амар амгалан амьдрах хутгыг олно гэсэн үг билээ.

Ведийн мэдлэгийг Бурханы Дээд Бодгал Шри Кришна материаллаг орчлон бүтээгдэж эхлэх тэр үед орчлонгийн дотоод бүтээлийг хариуцсан, анхдагч амьд оршнол Брахма тэнгэрт нээн хүртээсэн байна. Брахма тэнгэр өөрийн шавь Нарадад дамжуулж, Нарада өөрийн шавьдаа дамжуулжээ. Ведийн мэдлэг ийнхүү бурханлаг номын багш нарын гинжин хэлхээгээр дамждаг. Хожим нь буюу одоогоос 5000 жилийн тэртээ, хэрүүл тэмцэл, бялангач үзэл ноёрхсон энэхүү төмөр цаг үе - Кали эриний эхэнд Бурханы утга зохиолын хувилгаан дүр Шрила Вьясадева түүнийг бичгийн хэлбэрт оруулжээ.

Цаг хугацааны явцад хүмүүсийн амьдралын хугацаа богиносож, ой санамж нь муудаж, оюун нь мохоо болно гэдгийг Тэр мэдэж байсан тул Ведийг Риг, Сама, Атхарва болон Йаждур-Веда гэсэн дөрвөн хэсэгт хуваан, чинагш номлон түгээн дэлгэрүүлэхийг шавь нартаа даалгажээ. Төдийлөн оюунлаг бус хүмүүсийг анхааралдаа авч тэдэнд зориулан "Маха-бхарата" (Энэтхэгийн түүх хэмээн нэрлэгддэг) болон "Пуран"-уудыг (Түүхийн товчоон) бичсэн. Мэргэд хийгээд гүн ухаантанд зориулж "Веданта-сутра" -г (Вед-мэдлэг, анта-оргил) туурвисан. Энэ бүхнийг бичиж туурвисан хэдий ч Тэрээр сэтгэл ханамжийг олоогүй. Бурханлиг номын багш Нарада Мунигийн заавраар "Веданта"-г төгс төгөлдөр тайлбарлан "Шримад Бхагаватам"-г туурвижээ.

Вед нь Бхавигнйа-пуранад өгүүлсэнчлэн: "Риг-вед", "Йаждур-вед", "Сама-вед", "Атхарва-вед", "Маха-бхарата" (бүрэлдэхүүнд нь "Бхагавад-Гита" багтдаг), "Панчаратра" болон "Рамайна"-ийн анхдагч хувилбар зэрэг бүтээлээс бүтнэ.

Ведийн судруудыг энгийн хүмүүст ойлгомжтой болгох үүднээс маш хураангуйлан, богино үлгэр домог хэлбэртэйгээр гаргасан байдаг бөгөөд Монгол оронд үүнийг эртнээс судалж ирсэн. Дунд сургуулийн 3с 5-р ангид үздэг уншдаг үлгэрийн номнууд, Таван сургаал зэрэг номнуудыг та бүхэн санаж байгаа бол тэдгээр нь Ведийн агуулгын өчүүхэн хэсгийг шингээсэн номнууд юм.

Эх үүсвэр: Ведийн Хэмээх Мэдлэг, Их Оюунлаг Хүн Сэтгүүл