2013/06/05

Сүнсний нас



Бид төрөл авч дахин төрөх бүрдээ сурч, амалсан амлалтаа биелүүлэх замаар хөгжлийн үе шатуудыг туулдаг бөгөөд үүнийг Сүнсний Нас гэж нэрлэдэг. Сүнсний нас гэдэг нь хэдэн амьдрал дамжсанаар бус харин ямар нэг гариг дээр төрөөд, хэр их зүйл сурч, өсч хөгжсөнийг илэрхийлнэ. Ямар ч хүн хэн нэгнээс илүү буюу дутуу байдаг бус. Харин тасралтгүй үргэлжлэх хөгжлийн үе шатны аль нэг хэсэгт явж байдаг юм. Физик ертөнцөд төрснөөр давж туулах таван насжилтын үе шат байдаг. Үе шат бүр бидний сүнсний хөгжлийг илэрхийлдэг.
  • Нялх сүнснүүд амь зуух асуудлыг чухалчилдаг, тэд бусад зүйлсийг "энэ бол би биш" гэдэг утгаар л хүлээн авдаг бөгөөд "өөрөөсөө бусад зүйлсийг" чухалчилдаггүй.
  • Балчир сүнснүүд ямар нэг бүтэц, зохион байгуулалтыг эрэлхийлдэг ба шашин гэх мэт тогтсон үзэл санааны дагуу амьдардаг. Тэд нийгэмшлийн хүрээнд, нэгдсэн системд харьяалагдан, бусдыг "надтай л яг адилхан" гэж хялбарчлан авч үздэг. "Бусад би"-нүүд тэднээс өөрөөр аашилахад тэд гайхширч, дургүйцдэг байна.
  • Залуу сүнснүүд амжилтыг чухалчилж, өөр өөртөө өндөр шаардлага тавьдаг. Залуу сүнснүүд дэлхийд хувь нэмрээ оруулах тал дээр суралцаж, бусдыг бас хувь нэмрээ оруулж чадах "тэд" гэж хардаг.
  • Идэр сүнснүүд тогтмол харилцаа холбоо үүсгэж сэтгэл санааны асуудалд татагдах хандлагатай. Өөрсдийн дотоод ертөнц, бусдаас хамаарах харилцан хамаарлыг судалдаг бөгөөд бусад хүмүүсийн "сэтгэл санааг" сайтар мэдэрч, өөртэйгээ адилтган хүлээж авдаг байна.
  • Хөгшин сүнснүүд амьдралыг өргөн хүрээнд хардаг бөгөөд материаллаг амьдралаар амьдрах сонирхол нь буурсан байдаг. Тэд бусдаас төдийлөн хамааралгүй байдаг ба өөрийгөө болон бусдыг өргөн хүрээнд харахыг хичээдэг.
Сүнсний нас бүрийг нэг өгүүлбэрээр тодорхойлбол:
  • Нялх: Үүнийг хийхээ больё.
  • Балчир: Үүнийг зөв хийе, эсвэл хийхээ больё.
  • Залуу: Үүнийг минийхээр хийе.
  • Идэр: Үүнийг өөр газар хийе.
  • Хөгшин: Чи дуртайгаа л хий, би бас өөрийхөө дуртай зүйлийг хийе.
Нялх, залуу, хөгшин сүнс бие даасан шинжтэй байхад балчир, идэр сүнс бусдаас хамааралтай, бусад руу чиглэсэн байдаг. Нялх, балчир, залуу сүнснүүд гадагшаа чиглэсэн, нээлттэй хүмүүс байхад идэр, хөгшин сүнс дотогш чиглэсэн байна. Мөн балчир сүнснүүд шашин бол ямар нэг номлолыг ухамсаргүй дагадаг байхад идэр, хөгшин сүнснүүд шашнаас даван гарч, илүү утга учиртай ухамсарт ойлголтод хүрсэн байдаг. Залуу сүнснүүдийн онцлог бол нэр алдар, мөнгө гэх мэт ертөнцийн зүйлсэд дуртай, амжилт гаргадаг байна.