2012/05/07

Гэрэл аялгууны бясалгал буюу Чин Хайн бясалгал



"Би Буддын болон Католик шашинтны аль нь ч биш. Би Үнэнд харяалагдаж, Үнэнийг л номлодог. Та үүнийг Буддын шашин, Католик шашин, Бумбын шашин гэх юмуу аль хүссэнээрээ л нэрлэ. Би бүгдийг дуртайяа хүлээж авна" ~Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай~

Эрт дээр үеэс гэгээрэлд хүрэх олон аргыг хүмүүс олж, мэдэж хэрэглэсээр иржээ. Гэвч эдгээр аргууд нь төгс гэгээрэлд хүргэх нь ховор бөгөөд маш их цаг хугацаа,тэвчээр хатуужил шаардсан хүнд бэрх замыг туулах хэрэгтэй болдог байна. Гэгээрэлд яаж хурдан, төгс хүрэх бэ?
Бидний хувьд энэ асуудал их чухал юм. Бид ийм арга замыг мэдсэнээр хурдан, төгс харьцангуй амар замаар гэгээрэлд хүрч чадах юм. Жишээ нь Бидний өмнө өндөр бартаа ихтэй уул байна гэж бодоё. Уулыг хүнд бэрх замаар даваад гарахуу? Эсвэл тойроод их удаан явах уу. Эс бөгөөс уулыг нүхлээд гарсан тийм зам тунэлийг олоод гарах уу? Тэгэхээр бид аль болох хурдан, амар бас төгс цаад талд нь хүргэж чадах тэр тунэл гарцыг олох нь хамаагүй дээр бас эрсдэл багатай юм. Ийм арга замын тухай өнөөдөр ярилцья. 

Энэ бол дотоодын гэрэл.дуу аялгуугаар дамжин Эзэн бурханд хүрч,үхэх төрөх зовлонгийн хүрднээс салж мөнхийн амгаланд хүрэх арга зам юм Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай" Энэ бүх л амьдралын дотор долгион хэлбэлзэж,хамаг л орчлон ертөнцийг тэтгэн тэжээж байдаг .Энэ бол дуу аялгуу юм. Бид энэ дуу аялгуунаас бүтсэн" гэжээ. 

Ариун Библи сударт "Анх эхлээд Авиа оршиж, тэр Авиа Эзэн Бурхантай хамт байв .Тэрхүү Авиа даруй Эзэн Бурхан мөн" гэсэн байна. Мөн Буддын Их Хөлгөн сударт Олон Будда энэхүү "Аялгууны урсгалыг" түшиглэн бууж хамаг амьтдыг гэтэлгэж, Бодисад ба хамаг амьтад энэхүү "Аялгууны урсгалыг" түшиглэн их үүсвэртээ буцдаг гэжээ. 


Билэг нээгдэхэд их гэрлийг олж үзэх тухай олон судар номд тэмдэглэсэн байна. Ариун Библи сударт "Бурханыг олж үзэх үед, Тэр гэрэл гэгээтэй адилхан, их галтай адилхан, түүний дуу аянгын дуутай адил" гэж тэмдэглэгджээ. Тэгэхээр бид энэ ертөнц болон чанагуухи бүхий л ертөнцийг бүтээн ,ивээн тэтгэж байдаг дотоодын гэрэл дуу аялгуугаар дамжин хамгийн хурдан төгс гэгээрэлд хүрэх юм. Үүнийг Аръяабалын бясалгалын арга гэж нэрлэдэг байна. Исүс. Будда бусад гэгээрсэн багш нар бүгд л энэ аргыг хэрэглэн төгс гэгээрэлд хүрсэн байна. Исүс 13-30 насандаа юуны учир Энэтхэг Гималайн нуруунд арван хэдэн жил зам мөрийг хайн бясалгаж байсан нь тодорхой юм.  
Энэхүү гэрэл дуу аялгуу нь устаж үгүй болохгүй бөгөөд мөнхөд байдаг байна. Энэ гэрэл дуу аялгуутай бид яаж холбогдох бэ? Бид эртний гэгээрсэн багш нарыг одоо шүтээд ач холбогдол багатай юм.Учир нь энэ гэрэл, дуу аялгуутай одоо амьд байгаа гэгээрсэн багш л холбож өгч чадах юм. Тийм багш бидэнд авшиг буюу гарц суваг нээж өгч биднийг замчилж, төгс гэгээрэлд хүргэж өгч чадах юм. Будда болон Исүс бусад гэгээрсэн багш нар хэдийгээр маш сайн боловч одоо бидэнд авшига өгч чадахгүй. Үе үеийн гэгээрсэн багш нар зөвхөн амьд үедээ,хүний биеийг аван бууж ирсэн үедээ л авшига (нэг төрлийн канал сувгийг нээж) өгч туулан ангижруулж байсан байна. Иймд Төгс Гэгээрсэн амьд багш бууж ирэх үеийг алтан үе гэж нэрлэдэг ажээ. 

Нэг ёсондоо гэгээрсэн их багшаас авшиг авснаар хүн агшин зуур гэгээрэл олдог гэж үздэг нь гэрэл аялгуу буюу куань инь бясалгалын аргын үндсэн философи юм. Энэ бясалгалыг хийхийн тулд та дөхөм аргаар эхлэн бясалгана. Энэ нь өдөрт 30 минут завилан сууж, духны голд байрших гурав дагч мэлмий буюу ажна чакра дээрээ төвлөрөх явдал юм. Улмаар тодорхой хугацааны туршид веган хоол идэж, худал ярихгүй, хулгай хийхгүй, аминд хүрэхгүй, зүй бус бэлгийн харьцаанд орохгүй, мансууруулах бодис хэрэглэхгүй байж (5 сахил сахих) дээрээс нь Чин Хай багшийн сургаалыг судласны эцэст та авшиг авч жинхэнэ бясалгалын аргыг заалгах боломжтой болно. Уг арга нь өдөрт дор хаяж 2 цаг 30 минут сууж хийх бясалгал юм. Гэрлийн болон аялгууны гэх хоёр хэсгээс бүрдэх, тарни ашиглан төвлөрдөг бясалгал билээ. 

Авшиг авснаар та төрөл төрлийн үйлийн үрээс салж, бурхны орон луу явах тийзээ авлаа гэсэн үг юм гэж үздэг. Улмаар насан туршдаа сахил сахин, бясалгал үйлдэх замаар авшгийн үед олж авсан агшин зуурын гэгээрлийг улам сайжруулах билээ. Энэхүү бясалгалын арга нь Энэтхэгийн Сатсанг бясалгалын аргатай ихэд төстэй.