2012/05/08

Чанадаас халих бясалгал буюу трансцендентал бясалгал



МАХАРИШИ МАХЕШ ЙОГИ
Махариши Махеш йоги бол олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, ухамсрын салбарын гарамгай эрдэмтэн-мэргэжилтэн юм. Тэрээр олон мянган жилийн турш салангид тусдаа байсан ведын судруудыг эмхлэн цэгцэлж, онолын хувьд ч, хэрэглээний хувьд ч төгс төгөлдөр Ухамсрын Шинжлэх Ухааныг бий болгосон суут хүн юм.

Ведын Шинжлэх Ухаан болон Махаришийн технологийн субъектив техник болох ЧХБ нь бүрэн хэмжээнд судлагдсан төдийгүй дэлхийн бүх улс оронд дэлгэрч чадсан хувь хүнийг хөгжүүлэх хөтөлбөр юм. ЧХБ нь хүний зөнд байдаг хязгааргүй эрч хүч, бүтээлч сэтгэлгээ, цэвэр оюун ухааныг бидний ухамсарт нээж өгдөг. Мөн энэ бясалгал нь бидний далд чадвар буюу амьдралын суурь түвшнийг сэргээж эрчимжүүлдэг. Тиймээс ЧХБ нь аль ч нийгэм, хувь хүнийг төгс төгөлдөржүүлж, зовлон зүдгүүргүй, эрүүл саруул, аз жаргалтай, байнга өөдлөн дэвждэг амьдралын хэв маягийг бий болгодог энгийн арга юм.

Чанадаас халих бясалгал буюу Трансцендентал Медитац нь сурахад хялбар, ямар ч хүчлэл шаарддаггүй, өглөө оройд 15-20 минут нүдээ анин тухлан суугаад хийдэг оюуны энгийн техник юм. Хүний бие махбод гүн амарч, оюун ухаан бодлын идэвхтэй үйл ажиллагааны хүрээнээс халин гарч ухамсрын хамгийн энгийн хэлбэр болох өөрөө өөртөө хандсан чанадыг хальсан ухамсарт шилждэг. Өөрөөр хэлбэл оюун ухаан аажмаар тайвширсаар туйлын тайван байдалд орж хязгааргүй их эрч хүчийг хуримтлуулдаг.
ЧХБ-аар хичээллэсний үр дүнд хүний тархи, бие махбод бүрэн гүйцэд амарч, сэтгэлд хуримтлагдсан дарамт, биеийн алжаал ядаргаа тайлагдахын зэрэгцээ, хүнд нуугдмал байсан бүтээлч чадавхиуд илрэн гардаг. Ингэснээр хүн илүү эрч хүчтэй, төлөв, бүтээлч сэтгэлгээтэй болж, ажил үйлс нь өдрөөс өдөрт амжилтанд хүрч, амьдрал ахуй нь дээшилдэг.  Махариши багш тавь гаруй жилийн өмнө анх хүн төрөлхтөнд ЧХБ-ын арга техникийг таниулснаас хойш дэлхий даяар бүх насны, янз бүрийн соёл, боловсрол, шашин шүтлэгтэй 6 сая орчим хүн энэ аргыг эзэмшин үр дүнг нь хүртээд байна. ЧХБ-аар хичээллэхэд амьдралын хэв маяг, үзэл бодлоо өөрчлөх шаардлагагүй. Мөн суралцахыг хүссэн хүнээс онцгой авъяас, ямар нэг нэмэлт хүчих чармайлт шаарддаггүй учраас хүн бүр суралцах боломжтой.

ЧХБ хүний амьдралын бүх салбарт үйлчилж бүхэлд нь төгс үр дүнд хүргэдэг онцлогтой. Мөн ямар нэг сөрөг нөлөө үзүүлж, муу үр дагавар авчирдаггүй. ЧХБ нь стресс буюу сэтгэлийн зовнилыг тайлдагаас гадна амьдралын хамгийн гүнзгий, суурь түвшинд үйлчилдэг илүү өргөн дэлгэр утга, агуулгатай хосгүй чухал арга юм. Махаришийн чанадаас халих бясалгал нь ухамсрыг хөгжүүлэн, оюуны чадамжийг бүрэн нээж өгдөг хийхэд хялбар, маш үр дүнтэй, өдөр дутмын амьдралын хэвшилд нийцсэн бясалгал юм.

ЧХБ-ын ашиг тусыг шинжлэх ухаанаар баталгаажуулсан нь:
Сүүлийн 35 жилиин дотор 30 гаруй орны 250-аад эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулиудад хийсэн 600-аад эрдэм шинжилгээний ажлын үр дүнд ЧХБ-ын хөтөлбөр хүний амьдралын бүх хүрээнд буюу оюун ухаан, бие махбод, зан төрхөд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй нийгэмд ч сайнаар нөлөөлдгийг батлан харуулсан юм.
Судалгааны ажлын зарим дүгнэлтээс дурдвал
Хувь хүнд өгөх ашиг тус
·        Илүү их аз жаргалтай болно
·        Стресс багасна
·        Оюун ухааны чадвар дээшилнэ
·        Бүтээлч сэтгэлгээ нэмэгдэнэ
·        Ой тогтоолт сайжирна
·        Эрүүл мэнд  сайжирна
·        Их эрч хүчтэй болно
·        Цусны даралт буурна
·        Хүмүүстэй харьцах харьцаа сайжирна
·        Нойргүйдлээс ангижрана
·        Биологийн хөгшрөлт саарч залуужна

Та тархиныхаа 5%-ийг ашигладаг.  100% ашигламаар байна уу? тэгвэл өдөрт 2 удаа 15-20 минут ЧХБ хийгээд байхад гайхамшигт мэдрэмж төрж уур уцаар, стресс, айдас үгүй болж амьдралын сайн сайхныг мэдрэх болно гэж 33 жил ЧХБ хийсэн Америкийн алдарт кино найруулагч  Дэвид Линч  уриалсан байна.
ЧХБ хийдэг байсан алдарт “BEATLES” хамтлагийн гишүүн Джордж Харрисон яагаад зарим хүмүүс их зовж амьдардаг  тухай эргэцүүлэн бодож, ярилцаж бясалгалынхаа үр дүнд энэ нь тухайн хүнээс ихээхэн шалтгаалдаг, өөрөөр хэлвэл тухайн хүний дотоод ертөнцөөс, дотоод ертөнцийн эмгэгээс  их шалтгаалж зовдог гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Дашрамд хэлэхэд  “BEATLES” хамтлагийн гишүүд Махариши Махеш Йогийн лекцийг сонсоод шавь орж хожим багшийн курст суухаар Энэтхэг рүү Махаришийг дагаж явсан юм.

ЧХБ-ын эерэг нөлөө гэр бүл хамт олонд үзүүлээд зогсохгүй нийгэмд ч нөлөөлнө. Дэлхийн хүн амын 1% нь ЧХБ-ыг хийдэг болоход энэ өчүүхэн хэсэг нийгэм, улс төр, эдийн засаг, шашин гээд бүх хүрээнд эерэг нөлөө үзүүлж чадна гэж Махариши өгүүлсэн байна. 70-80-аад онд хийсэн судалгаагаар бясалгал хийж байгаа хүний тоо нийгмийн амьдралын чанар (түвшин)  2 нь шууд хамааралтай байгааг батласан байдаг.

Та амьдралыг эрээн бараан сайн муу зовлон жаргал ээлжлэн хослох жамтай гэдэгтэй санал нийлдэг үү? Махариши багш энийг мунхаглал гэж тайлбарласан бөгөөд хүн заавал зовох ёсгүй гэсэн байдаг.