2013/01/23

Би нисч байна гэж зүүдэллээ


Нисч буй зүүднүүд сэрүүн зүүдний төрөлд багтдаг. Сэрүүн зүүд гэдэг нь зүүдэлж байгаагаа мэднэ гэсэн үг.
Та амар хялбар нисч, эргэн тойрноо бахдан харж байвал нөхцөл байдал таны гарт байна гэсэн үг. Ямар нэг асуудлыг шийджээ гэж ойлгож болно. Мөн аливаа зүйлсийн талаар өөр, шинэ ойлголттой болж байна гэсэн үг. Нисч байгаа болон өөрийн нислэгээ удирдаж чадаж байгаа нь хүч чадварын илэрхийлэл билээ.

Нисэх үед хүндрэлтэй байвал бодит амьдрал дээр үүсээд буй нөхцөл байдлыг удирдахад хэцүү байгаа хэрэг. Цахрилгааны утас, мод, уул гэх мэт нь нислэгэд хүндрэл учруулж болно. Эдгээр саад бэрхшээл нь сэрүүн байх үед таны замд садаа учруулаад хүн буюу нөхцөл байдлыг илэрхийлнэ. Таныг урагш явахад садаа болоод буй зүйлсийг, хүнийг олж тогтоох хэрэгтэй. Мөн нисэхэд хүндрэлтэй байна гэдэг нь өөртөө итгэх итгэл сул юм уу эргэлзээтэй буйг илэрхийлнэ. Та өөртөө итгэж, айхгүй байх шаардлагатай.
Та нисэх үедээ айдастай байх буюу хэт өндөрт нисээд байвал сорил, амжилтаас айж байна гэсэн үг. Дараагийн алхмаа хийхэд бэлэн бус байж болох юм.
Бодит байдалд бид нисч чаддаггүй шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зүүднүүд нь таны физик хязгаарыг даван гарсан байна гэсэн үг. Та өөрийнхөө төсөөлөлд хэн ч байж болно, юу ч хийж болно. Тэгэхээр нисч байна гэдэг нь таны хүчирхэг оюун санаа, хүсэл зоригийг илэрхийлж байж болно. Та юунд ч үл дийлэгдэх бөгөөд хэн ч таныг үгүйсгэж чадахгүй мэт санагдсан учраас ийм зүүд зүүдэлсэн байх талтай.