2013/05/29

Диваажин оршин байдгийн баталгаа



Майк Адамс


Улс төр, эрүүл мэнд, эрх чөлөө, ШУ, тэр ч бүү хэл хүн төрөлхтний бүхий л түүхээс илүү чухал нэгэн нууц зүйл байдаг ажээ. Тэрхүү нууцыг ШУ-ы салбарынхан таньж мэдээгүй, нотлоогүй байгаа ч оршин байгаа бүх зүйлсийн тухай хамгийн чухал нууц болно. Тиймээ бүх зүйлсийн тухай шүү. Энэ нууц бол маш энгийн. Бид бүгд хэзээ нэгэн цагт энэхүү физик биеийг орхиж үхдэг. Бидний ухамсар харин үргэлжлэн амьдарна. Дэлхий дээрх зүүднээсээ сэрэх буюу энэхүү физик амьдралыг орхисны дараа хүний аль ч хэлээр тайлбарлашгүй маш гайхамшигтай, хүчтэй оршихуйн түвшинд ухамсар маань очдог ажээ. 
Энэ бол саяхан хэвлэгдээд байгаа “Диваажин байдгийн баталгаа” гэдэг номын зохиогч доктор Эбен Александрын хэлсэн үгс юм. Саяхан би энэ номыг уншиж дуусгаад амьдралын мөн чанар, Бүтээгч буюу Бурхны талаар судалж ойлгосон зүйлүүдээ бататгахын хамт энэ номыг маш гайхалтай, сонирхолтой гэж үзсэн юм. Зохиогч өөрөө бүх насаараа Бурхан, Диваажин эсвэл ухамсар гэгчид огт итгэдэггүй сүсэггүй хүн байсан аж. 
Энэхүү ном бичигдэхээс бүр өмнө др. Александр өөрөө “ШУ-ы хэнээт” мэдрэлийн мэс засалч байв. Тэрээр ухамсар, хүний чөлөөт хүсэл эсвэл физик бус сүнс байдагт хэзээ ч итгэдэггүй нэгэн байсан ажээ. Барууны анагаахын сургуульд сурч боловсрол эзэмшиж, дэлхий ертөнцийг материализмын талаас л маш гүнзгий хөгжүүлж ирсэн мэргэжил нэгт хүмүүстэй ажиллаж байсан др. Александр “ухамсар” гээчийг тархины биохимийн функцийн үйл ажиллагааны явцад үүсч бий болгосон хуурмаг ухагдахуун гэж итгэдэг байсан ажээ. Өнөөдрийн голлох ШУ-ы эрдэмтэн судлаач нар мөн хүн бол ухамсар, чөлөөт хүсэлгүй “биологийн робот”-оос илүүцгүй гэж ярьдаг Стефен Хаукинс зэрэг физикчдийн баримталдаг нийтлэг ерөнхий ойлголттой байна. ШУ-ы уламжлалт бүх тайлбарыг үгүйсгэх нэгэн гайхамшигтай бөгөөд онцгой үйл явдал болох хүртэл Др. Александр өөрийн үхэл тулгарахад хуучин үзэлтэйгээ л хоцрох нэгэн байсан. 

Гэтэл Др. Александр долоо хоногийн турш үхсэн бөгөөд үхсэний дараах гайхамшигтай тод томруун илэрхий бодит аяллыг хийжээ. Ингээд буцаж физик биедээ ирэхдээ гайхалтайгаар эдгэрээд зогсохгүй “Диваажин байдгийн баталгаа” номоо бичихээр болсон байна. 

И-Коли халдвар тархийг нь гэмтээсэн нь 

Энэ бүх зүйл Др. Александрын нугасны шингэн, тархины бор давхаргад и-колийн бактери халдварласнаас эхэлжээ. И-коли нь түүний тархийг идэж эхэлсэн бөгөөд тархи үхжих комд орох хүртлээ маш хурц өвдөлт, булчингийн саажилт, биеэ барих чадваргүй болтлоо галзуурах мэт болсон байна. Комад орсон үед түүний тархи тэг түвшний идэвхтэй, IV шингэн, хиймэл амьсгал хоёроор л амьд байж байжээ. Эмч нар Др. Александрыг амьдрах хэдхэн хоногийн настай бөгөөд хэрэв амьд үлдвэл тархины үйл ажиллагаа нь саажсан “ургамал” мэт идэвхгүй нэгэн байна гэж мэдэгджээ. Статистикаар И-колийн бактерид тархи нь идэгдсэн хүмүүсийн 97% нь үхдэг гэсэн тоо байдаг. Гэвч хамгийн гайхалтай нь дэлхийн долоо хоногт ямар ч ухаангүй хэвтсэн Др. Александр, үнэндээ өөрийгөө дэлхий дээр өнгөрүүлсэн зүүднээсээ сэрж байгаагаа мөн хязгааргүй өргөн агуу ухамсрын оршихуй болохоо мэдэрсэн байна. Энэ үзэж туулсан зүйлсээ тэрбээр “Диваажин байдгийн баталгаа” номондоо бичжээ. 



Номны хамгийн чухал онцлох зүйлсүүд бол: 

- Үхсэний дараах оршнол нь маш “бодитой” бөгөөд Дэлхий дээр хүн болж амьдарсан байдал нь харьцуулахад хуурамч хиймэл зүүд мэт санагддаг. 
- Үхсэний дараа цаг хугацааны хэмжээс байдаггүй. Цаг хугацаа манай ертөнц дээр байдаг шиг урсдаггүй. Хором мөнх мэт санагдах бөгөөд бидний цаг хугацаа гэсэн зүйл рүү ухамсар ямар ч хүчлэлгүй шууд шилжиж чадна. 
- Үхсэний дараах амьдралын материал буюу эд нь цэвэр ХАЙР. Үхсэний дараа хайр цаглашгүй агуу түвшинд эзэрхийлэх учраас муу хүчний оршнол тоомшгүй өчүүхэн жижиг түвшинд байдаг. 
- Үхсэний дараа бүх харилцаа телепат түвшинд хийгддэг. Үгийг хэлэх шаардлагагүйн дээр хүрээлэн болж буй зүйлсээс өөрийгөө салангид мэт хэзээ ч төсөөлөх боломжгүй. 
- Бодолдоо асуулт асуух бүрт хариулт тэр даруй, хамгийн гүн гүнзгий тайлбартай байж байдаг. Энэ үед мэддэггүй гэх зүйлс байхгүй бөгөөд асуулт үргэлж хариултаа дагуулсан байдалтай. 
- Үгчилбэл Там гэж байдаг бөгөөд Др. Александр үүнийг тайлбарлахдаа газар доор орших модны үндэс салаалсан мэт газарт муухай дүрст нүүрнүүд, мөн төгсгөлгүй тамлал байдаг газар гэж дүрсэлжээ. Др. Александр энэхүү газраас тэнгэрлэг оршихуйнуудын тусламжтай аврагдсан бөгөөд Диваажин руу хүргэгджээ. 

Бурхан олон ертөнцийн оршнолыг бүтээжээ 

“Диваажин байдгийн баталгаа” номыг унших явцдаа хамгийн сонирхолтой хэсгийг би 48-р хуудаснаас олсон бөгөөд үүнд Др: Александр ингэж бичсэн байна. “Бурхан надад нэг биш маш олон, тэр бүү хэл миний төсөөлж чадахаас ч олон ертөнц байдаг бөгөөд тэдгээр бүгдийн цөм голд хайр оршдогийг хэлсэн юм. Муу хүч тэдгээр ертөнцүүдэд ч мөн адил байдаг ч маш өчүүхэн бага хэмжээтэй. Муу хүч гэгч нь өөрөө чөлөөт хүслийг байлгахын тулд зайлшгүй орших хэрэгтэй бөгөөд чөлөөт хүсэл нь мөн адил биднийг хөгжүүлж хөдөлгөх ганц боломж болдог ба үүнгүйгээр бид Бурхны хүсч буй нэгэн болох бололцоогүй ажээ. Аймшигтай бөгөөд хүчирхэг муу хүч нь зөвхөн манайх шиг гариг дээр л байдаг бөгөөд томоохон дүрсээр харах юм бол хайр хэтийдсэн их хүчээр түрэмгий байр суурьтай оршдог. 

Др. Александрын үзэж буйгаар манай Дэлхийг бусад тоомшгүй олон ертөнцийн адилаар Бүтээгч бүтээсэн бөгөөд дэлхийд бид хүн болж төрөн амьдрахдаа тодорхой шалгуурыг давж хөгждөг байна. Ингэхдээ мууг ялан дийлж хайр, энэрэнгүй сэтгэлээ түгээх даалгавартай ирцгээдэг ажээ. Энэхүү мэдэгдэл нь чөлөөт хүсэл гэж байдгийг баталж байна. Мөн миний өөрөөсөө байнга асуудаг: “Бид яагаад ийм зовлонтой, харанхуй, мунхаг, луйвар дээрэмтэй ертөнцөд ирцгээсэн юм бэ?” гэсэн асуултын хариу болж байна. Хариулт нь муу хүчний хамгийн үнэмлэхүй сайн чанарыг шалгахын тулд Бүтээгчийн сонгож авсан сүнснүүдийг сорьж шалгах хөрс нь манай Дэлхий байна. 



Дэлхий бол сорилтын хөрс газар 

“Диваажин байдгийн баталгаа” ном нь одоо миний тайлбарлах энэ түвшинд хүрээгүй ч манай гариг агуу ертөнцийн хэмжээнд хамгийн муу хүч хөгжиж чадсан газруудын нэг ажээ. Хамгийн зориг зүрхтэй сүнснүүд бүхий л ой санамжаа арилгуулан Дэлхийд төрөхийг зөвшөөрч буудаг байна. 

Тиймээс амьдралын бэрхшээл бүгд хоёр төрхтэй болдог нь ойлгогдоно.
1. ЧИ хэн бэ, мөн ЭНД яагаад ирсэнээ тодорхойлоорой. 
2. МУУ-г зөв таниад түүнийг ялж сурах. 
3. Хайр, энэрэл нигүүлсэл, мэдлэг чадвараа түгээх 

Бид үхлийнхээ дараа дээрх шалгууруудыг хэр давж чадаж амьдарсан бэ гэдгээ дээд хүчээр шалгуулж шүүлгэдэг. 
Бид өөрсдийгөө ойлгож ухаарах хэмжээст хүрч чадсан уу? 
Бид мууг ялан дийлж сурав уу? 
Бид хайр болон энэрэнгүй сэтгэлээ илэрхийлж, өөрсдийн мэдлэг оюунаараа бусдад тусалж чадсан уу?

Магадгүй таны харсанаар хүн төрөлхтний дийлэнх хэсэг нь сорилтдоо унадаг. Тэд хувиа хичээсэн, шуналд хөтлөгдсөн, гашуун зовлонтой үхэхдээ амьдралдаа ялалт байгууллаа гэж ташаардаг ч бодит байдал дээр Бурхнаас авдаг хамаагүй чухал шалгалтандаа унадаг. 
Хүний амьдралаар амьдрахын хамгийн чухал зүйл бол мөнгө, нэр алдар, байр суурь бус харин амьдрал нэртэй энэ хэмжээст муу хүчийг ялан дийлэх, хайрыг түгээж үнэн ёсыг дэлгэрүүлж хамгийн өндөр “оноо” цуглуулах даалгавар ажээ. Бусдын амьдралыг хүндэлж, энгийн даруу сэтгэлийг хэвшүүлэн, өөрийгөө ойлгож ухаарахын зэрэгцээ билиг ухаан, мэдлэг чадвараа түгээж хар муу санаа, атгаг хүсэл, хүчирхийлэл, тэмцэл, мунхаглалыг дийлж чадсан сүнснүүд илүү өндөр хэмжээст ертөнцүүдэд онцгой үүрэгт сонгогдохоор болдог ажээ. Энэ л жинхэнэ “бодит” оршнол ажээ. Энэ Дэлхий дээрх амьдрал бол том дүр зургийн хувьд нүд ирмэх төдий ахар богино хугацаа бөгөөд манай гаригийн бүдүүлэг биологийн хэлбэрийн түвшинд сүнснүүд бодит мэт зүүдлэн өнгөрөөдөг байна. Гэтэл үнэн хэрэгтээ та бол физик биеэс хэтийдсэн агуу төрөлтөн юм. Бодит байдал дээр таны сүнс хязгааргүй сэрэхүйтэй, төгс билиг, бүтээгч хүчтэй бөгөөд хүний тархиар ч төсөөлөн илэрхийлэх боломжгүй чадамжтай ажээ. Таныг жинхэнэдээ хэн бэ гэдгийг хүний тархиар илэрхийлэх нь жижигхэн шавьжинд Моцартын хөгжмийг заахыг оролдохтой ижил боломжгүй ойлголт. 

Ертөнцүүд олон хэмжээст оршихуйнуудын хамт ухамсарт амьдралаар өргөжин тэлж байна 
Др. Александрын дээрх аялал нь ухамсарт амьдрал бол манай Дэлхийгээс ч чанадад үргэлжлэх зүйл гэдгийг баталж байна. “Диваажин байдгийн баталгаа” номондоо тэрээр: “Би тоолж барамгүй олон ертөнц дотор өргөн баян амьдрал байхыг олж харсан. Тэдгээрийн дотор хүн төрөлхтнөөс ухамсрын хөгжлөөр хол илүү явж байгаа гаригуудыг ч харсан. Мөн тоолшгүй их хэмжээсүүд байдгийг харсан ч тэрхүү хэмжээсийг зөвхөн шууд нэвтрэн мэдрэх л бололцоотойг ойлгосон. Тэдгээрийг доогуур хэмжээст түвшнээс ойлгож, мэдэхийн аргагүй. Харин тэдгээр дээд түвшнүүдээс манай дэлхийд хэдийд ч хаана ч нэвтрэх боломжтой” гэжээ. Энэ нь бидний мэдэх ертөнцөд ухаант соёл иргэншил байхыг батлаад зогсохгүй манай дэлхийд өөрсдийн хүсэлтээр ирж буцдаг олон хэмжээст оршихуй оршиж байдгийг ч баталж байна. 



Мөн Дэлхийн өнцөг булан бүрт олон тооны өндөр хөгжилт төрөлтнүүд зочилж Дэлхийн эртний соёл иргэншилтэй технологи дамжуулж байсан тохиолдлууд ч бүртгэгдсэн байдаг. 
Харин манай Дэлхийд муу хүч нь бидний зан чанарыг сорьж шалгахаар ихээхэн чармайн ажиллаж байдгийг олон бичиг баримтад дурджээ. Олон хэмжээсийн дээд төрөлтнүүд, Дэлхийгээс чанагш оюунлаг амьдрал мөн цаашлаад манай гариг дээрх агуу муу хүч зэргийн талаар таны юу бодох эсэхээс хамааралгүй бидэнд нэг л зүйл маш тод томруун ойлгомжтой байна. ШУ-ы бурхангүйн хэнээрхэл буруу ажээ. Үхсэний дараа юу ч байдаггүй гэдэгт итгэсэн үзэл нь бусдад гэм хор учруулах, төрөл бүрийн аллага, гэмт хэрэг хийх эрх чөлөөг олгохын зэрэгцээ генийн хувиралтад орсон организмыг боловсруулах, туршилтын эм, тариа болон хортой вакцин зэргийг үйлдврэлэн хэрэглэхэд нь ч түлхэц болж байдаг байна. Учир нь хүнд гэр хор учруулахад үр дагавар байхгүй гэж үздэг ажээ. Др. Александр хэлэхдээ манай нийгмийн ШУ-ы ажилтнууд сүнслэг байдал болон ШУ хамтдаа орших боломжгүй гэсэн материаллаг байр суурьтай байдгаараа алдаж байдаг гэжээ. 

Тэд сүнс байдгийг үгүйсгэж байгаараа өөрсдийгөө үгүйсгэж байгаатай адил. Др. Александрын дээрх үйл явдал байж болзошгүй есөн төрлийн биохимийн таамгийг дэвшүүлсэн боловч тэрээр бүгдийг няцааж чаджээ. Үр дүнд нь юу болов? Түүнд тохиолдсон зүйл БОДИТ байсан юм. Хэрэг дээрээ бидний хүн төрөлтний амьдралаас ч илүү бодитой ажээ. Др. Александр өөрөө мэдрэлийн мэс засалч хүн. Энэ хүн бидний физик тархийг хэн бүхнээс ч илүү мэдэх учиртай. 

Др. Александр хүн төрөлхтний түүхэнд хамгийн бодит баталгааг өгөх туршилтыг туулсан хүн байж болох юм. Өнөөдрийн барууны ШУ-д Др. Александрын тохиолдол хамгийн маргалдахуйц байр суурийг бий болгожээ. Бүх насаараа сүсэггүй явсан, ШУ-ы хэнээтэй, материалист тархины мэс засалч клиник үхэлд орохдоо маш хурц, тод томруун бодитой зүйл мэдэрснийхээ дараа энэхүү тохиолдлоо ном болгож бичих зоригтой байсан нь үүнийг нотолж байна. Үнэндээ энэ номыг бичсэнээрээ түүнд нэр алдрыг бус харин эсрэгээрээ нөлөөлөх аюултай. Тэрхүү номыг бичихгүй байх бүр их шалтгаан бий. 

Гэхдээ зөвхөн дээд агуу хүчний тусламжтайгаар л Др. Александр өөрийн тархин дахь И-колийн халдварт өвчнийг эдгээж, тархиа хэвийн түвшинд ажиллуулахын зэрэгцээ клиник үхлийн аяллаар шагнуулсан нь ном бичих урам зоригийг хайрлажээ. 
Мөн Др. Александртай ижил төстэй байдалд хүрсэн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт байдаг ажээ. Үхэлд ойрхон 100 тохиолдлоос 5 хүн ийм тохиолдлыг туулж мэдэрдгийг эмч нар хэлж байна. Физик үхлийн дараа амьдрал үргэлжлэн байдаг тухай илүү өндөр ойлголт ухагдахуунд шилжих шилжилттэй Дэлхий маань тулж байна. Өөрсдийн үхэшгүй мөнхийн сүнстэй гэдэг үнэн ёсыг хүлээн зөвшөөрөх цаг ирж буйн тэмдэг дээрх зүйл баталж байна. 
Эдгээр бүхэн ямар учир холбогдолтой вэ? Др. Александрын сүнслэг аялал нь бидний өдөр тутмын амьдралын гол зорилго, утга учрыг олоход туслах ихээхэн мэдээлэл өгч байна.



Нэгдүгээрт бидний бүх үйл хөдлөл сансар огторгуйд бичигдэн үлддэг бөгөөд томоохон дүр зургаар авч үзвэл нууц гэх зүйл байдаггүй. Та энэ Дэлхий дээр хэн нэгнийг нууцхан чадчихаад таны сүнсэнд юу ч бичигдээгүй гэж үзвэл ташаа худал болно. Бидний хийсэн бүхий л үйл маань үхсэний дараа шүүгдэх ажээ. Хэрэв танд энэ үгс танил сонсогдож байвал таны зөв. Дэлхий дээрх бүх шашин яг үүнийг хэлдэг. Өнөөдөр мөн дэлхий дээр Там гэгч газар тарчлах үрийг хийж буй олон хүн амьдарч байна. Харин нөгөө хэсэг нь др. Александрынх шиг сонголтоо ойлгосон ч хүмүүс байна. Өнөөдрийн амьдралдаа бид юуг хийж байгаагаараа физик амьдралаа дуусгаад явах сүнснийхээ аялах замыг тодорхойлж байна гэж ойлгож болох ажээ. Өөртэй чинь нүүр тулж буй бүхий л саад бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж чадаж байгаа таны мөн чанар л хамгийн чухал зүйл болох ажээ. Энэ бүхэн зүгээр л сорилт, шалгалт юм. Та ойлгосон уу? 

Учир нь хүний амьдралыг сонгож ирсэн та агуу муу хүч давамгай орших түвшнийг ялан дийлнэ гэж зориг гаргасан ертөнцийн агуу хүчтэй, урам зоригой сүнснүүдийн нэг нь билээ.