2014/12/04

Зүүдний тайлал 4



31.  Baldan-Osor Vadim Bat-Erdene ЦЭЦЭГ


heden goy tsetsegtei gazaraar yavj bgaad l zuragnuudiig ni unen tasarhai avch bna gej zuudellee. uchir yavdal yu bna humsuudee
Khandaa Infinity цэцэг бол сайн сайхан, аз жаргалын бэлгэдэл, зураг авч байгаа нь ямар нэг нөхцөл байдалд илүү анхаарал хандуулах шаардлагатайг эсвэл, тэр сайхан нөхцөл байдалд татагдаж байгааг л илэрхийлж байгаа юм, амьдралд чинь иймэрхүү мэдрэмж төрүүлэх юу болоод байгааг холбож дүгнэвэл зүгээр

32.  Тунгалаг Од-Эрдэнэ ОХИН, 9, ИХЭР, ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ


1 hamaatniha egchiig 9 iher ohintoi blsn gj zuudelle


ene ymr uchirtain bl?
Khandaa Infinity 9-н тоо нь бүрэн дүүрэн болох, урам зориг, хувьсал шинэчлэл, урт удаан наслахыг билэгддэг, хүүхэд төрүүлэх нь шинэ санаа, шинэ эхлэлийг билэгдэж байгаа хэрэг, тэгэхээр тэр эгчийн чинь амьдрал маш эерэг тал руугаа өөрчлөгдөж байж болох юм


33.  Siilegdari Dalai ХАР ДАРАХ, СЭРЖ ЧАДАХГҮЙ БАЙХ


Sleep paralysis-н талаар мэддэг хүн байнуу? Надад нэлээн олон жилийн өмнөөс үе үе тохиолддог болсын.Зүгээр л сонирхмоор санагдаад :)
Khandaa Infinity сэрүүн үед бид сэтгэл хөдлөл, бодлоо хөдөлгөөн, үйлдлээр илэрхийлж байдаг, унтаж байх үед тархи эрчимтэй ажиллахад бие махбодыг хөдөлгөөнгүй байлгаж байх систем ажиллаж байдаг, тэгэхээр нойрноос сэрэх үед заримдаа энэ систем бүрэн унтраагүйн улмаас биеэ хөдөлгөхөд хэцүү болдог үүнийг л sleep paralysis гээд байгаа юм
Siilegdari Dalai Бас sleep paralysis-д байх үед хүн ярьж байгаа юм шиг чимээ,бас өөр сонин сонин чимээнүүд сонсогдоод,өрөөнд өөр хэн нэг хүн байгаа юм шиг мэдрэгддэг.Эвгүй шүү.


34.  Дарла Бнэ ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ, ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ


uuruu huhedtei bolcij gej zuudelher yaadii
Bolod Medraa Хувь хүнийхээ хувьд болон хувийн амьдралдаа өсөж, дэвжиж байгааг харуулдаг. Магадгүй та энэ тухай ярьж, шууд эхлэхэд бэлэн биш байж магад. Түүнээс гадна жирэмслэлт шинэ санаа, төсөл, зорилт бий болох эсвэл шинэ өөрчлөлтийг зөгнөдөг.


35.  Номинцэцэг Авралхүү ГҮҮР, ӨЛГҮҮР


Сайн байна уу? Би нэг зүүдний тайлал асуух гэсэн юмаа. Хариулна гэдэгт найдаж байна баярлалаа.


№1 Гүүртэй цамхагууд зүүдлэсэн юмаа. 


№2 Тэгээд бас эмх замбараагүй хувцасны өлгүүрүүд диваааны ард байрласан байсан. эдгээр 2 өөр зүүд.
Баагийнаа Н. Гүүр нь амжилтыг бэлгэдэж байгаам шиг байна. Маш том амжилт. Эмх замбараагүй өлгүүр нь миний ойлгосноор бол чиний өөрийн чинь зан аашийг хэлээд байгаам боловуу их олон ааштай ч гэх юмуу. Өлгүүр бол хувцас өлгөдөг зүйл, хувцас нь хүний нэгэн дүр болж өгдөг тэгэхээр олон өлгүүр гэдэг нь олон дүр төрхийг илэрхийлж буй хэрэг. Диваний ард гэдэг нь чи өөрөө түүнийгээ нууж хааж баридаг гэх ч юмуу. Өөрийнхөөрөө л тайллаа шүү
Bolod Medraa Гүүрэн дээр бол Баагийнаатай санал нэг байна.. гэхдээ яг гүүрэн дээр явж байсан уу? хүнтэй хамт байсан эсэхээс хамаарна. харин өлгүүртэй хувцасны тухайд гэвэл таны араар таньд мэдэгдэлгүй нэг хүн муулаад яваад байгаатай шууд холбоотой...



36.  Or Black МОД, ЗУРАХ


мод зурж байна гэж зүүдлэхээр яадаг юм бэ?
Khandaa Infinity Зураг зурах нь бүтээлч чанараа хөгжүүлэх хүсэл, шаардлагатай байгаагийн дохио. Ногоон мод зурсан бол мэдлэг, бүтээлч чанар, хүчин чармайлт зэргийг илэрхийлнэ. Магадгүй чи эдгээр шинж чанаруудыг хөгжүүлэх хүсэлтэй байж болно. Хатсан мод бол хүч энергиэ шавхаж дууссаныг илтгэнэ.


37.  Jigjidsuren Dawkharbayar ХУТГАЛУУЛАХ


uuriigu hutgaluulj bn gj zuudellee zuun buurniihu ter hawid... ymar uchirtai yum bl?
Khandaa Infinity хутгалуулах нь гэдэг нь маш их бухимдал, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнийг илэрхийлнэ. чи өөрөө эсвэл чиний эргэн тойрны хэн нэгэн ийм байдалтай байна гэсэн үг байх

38.  О. Хишигсүрэн ЗҮҮДЛЭХ



neg yum zuudelmeer sanagdaad bwl yaahuu yaj terige zuudelhuu ?
Khandaa Infinity тэр зүйлийнхээ талаар төвлөрч бодоод үнэхээр хүсч байвал зүүдлэнэ


39.  Medusa Medusa ЗҮҮДЭЭ САНАХГҮЙ БАЙХ


bi shunu yu ch zvvdlegvn bxda yu ch sankv ym
Bolod Medraa унтахын өмнө өд эсвэл бал цаас дэрнийхээ хажууд тавиад зүүдээ сэрээд бинэ гэж бодоод хэвт... санаж байх болно... эсвэл стакантай ус толгойн хажууд тавиад санахгүй байвал уу... 20 мин дараа санах болно


40. Сатан Лиусифер Зүүдэн дотроо аймаар өөдрөг мөртлөө бодит амьдрал дээрээ аймар гутранга байгаад байвал яахуу? Бас дан баатарлаг үйл хийж байна гэж зүүдлээд байх'ын?
Khandaa Infinity Зүүдэндээ дутуугаа нөхөж байгаа хэрэг. Баатарлаг үйл гэдэг нь далд ухамсарынхаа нэвтрэхгүй байгаа хэсэг рүүгээ нэвтрэх, шинэ ойлголтод хүрэхийг илэрхийлж байна. Эсвэл бодит амьдралд шаардлагатай зориг зүрхийг зүүдэндээ суулгаж байгаа хэрэг.