2015/01/03

Солонгон хүүхдүүд


Солонгон хүүхдүүд бол хүн төрөлхтний хөгжлийг дээшлүүлэхээр дэлхий дээр ирээд буй оддын хүүхдийн 3 дагч төрөл юм. Солонгон хүүхдүүд 2000 оноос хойш дэлхийд мэндэлж байгаа. Тэд дараах шинж чанаруудтай: 
  1. Хүчтэй тэмүүлэл, зан чанартай.
  2. Өндөр энергитэй.
  3. Эргэн тойронд байгаа өнгө, өнгөний давтамжийг хүчтэй мэдэрдэг. 
  4. Маш бүтээлч.
  5. Өнгөлөг хувцас, орчин тойронд дуртай.
  6. Амьдралд таарах бүхий л зүйлийг сонирхон хүлээн авдаг.
  7. Бодож, хүссэн зүйлсээ хурдан биелэхийг шаарддаг.
  8. Эмчлэх чадвартай.
  9. Телепать буюу бодлоор харьцах ур чадвартай. 
  10. Аав, ээж нь кристал хүмүүс.
  11. Урьд өмнө нь дахин төрж байгаагүй. 
  12. Карма байхгүй. 
  13. Асуудалтай гэр бүлийг сонгодоггүй.
  14. Кристалчуудтай адил том нүдтэй. Гэвч маш итгэмтгий.
  15. Хэнээс ч айдаггүй.

Солонгон хүүхдүүд бага наснаасаа хүссэн зүйлсээ илэрхийлж сурдаг. Ийм ч учраас зөрүүд гэгдэх нь бий. Солонгон хүүхдүүд хүч чадалтай бөгөөд тодорхой мэдлэг, зан чанарыг өөртөө агуулж төрдөг. Хүссэн зүйлээ хурдан биелүүлдэг. Хэрэв та солонгон хүүхэдтэй бол сайн чанаруудыг нь тодорхойлж, аль болох зөв, эерэг үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх хэрэгтэй. Солонгон хүүхдүүд эрүүл бус, өөрчлөлттэй эд эс, хоол хүнсийг мэдэрч ялгах чадвартай. Ихэнх хүмүүс хордлого авдаг бол солонгон хүүхдүүд ус, агаар, хоолоор дамжиж буй бохирдлыг биеэс зайлуулах чадвар бүхий цустай байдаг. Тэд мөн маш их хөдөлгөөнтэй байх нь бий. Солонгон хүүхдүүдийн эрэгтэй, эмэгтэй энергийн баланс тэнцвэртэй төрдөг учраас өөртөө итгэлтэй, мэдрэмжтэй, далд ур чадвартай, тэсвэр тэвчээртэй байдаг. Тэдний зүрх сэтгэл хайраар дүүрэн, нээлттэй байдаг бөгөөд хүн төрөлхтнийг өөрийн зүрхний чакрагаас бялхан гарах энергиэр эмчлэх, эдгээх, дэвшүүлэх чадвартай.