2015/02/06

Дэлхийн чакрануудын байршил



Та тайлбарлах шалтгаангүйгээр ямар нэг газар орон луу явахыг хүсч тэмүүлж байсан уу? Энэ нь тухайн газар орны энергийн тусламжтайгаар сүнсээ хөгжүүлж, ухамсраа дээшлүүлэх боломж байгаа хэрэг юм. Таны очихыг хүсч буй газар дэлхийн нөгөө буланд байсан ч хамаагүй энергийн давтамжийн түвшин нь тантай холбогдон дуудаж байна. Иймээс энэхүү мэдрэмжиндээ төвлөрөн, бясалгал хийж, өөрийгөө ажиглаж, тухайн газар орныхоо зургийг байнга харж, зүрх сэтгэлээрээ холбогдоорой. Үнэхээр их татагдаад байвал тэр газар луугаа заавал очихыг зөвлөж байна.

Map of Earth's chakra points and vorticies 

Дэлхийн чакраны төвүүдэд хүчирхэг энергийн урсгал бий болсон байдаг. Чакраны төвийн энерги нь таны биеийн чакратай холбогдон эдгээж, хөгжүүлж, хүчирхэгжүүлдэг. Жишээ нь та Дэлхийн зүрхний чакра байдаг газар очвол таны биеийн зүрхний чакра орчмын цахилгаан соронзон орон зай идэвхжин, энергийн түвшин нь тухайн газрынхтай нэг түвшинд очно гэсэн үг. Дэлхийн чакранууд дэлхийн энергийг тэнцвэржүүлэх үүрэгтэй байдаг. Дэлхий дээр олон энергийн төв, холбоос, сүлжээ байдаг. Чакранууд хамгийн хүчирхэг энергийн төв бөгөөд бусад энергийн төвүүдтэй холбогдон, энергийн бүрхүүл үүсгэн, энергийн урсгалыг дамжуулдаг. Чакранууд голдуу сөнөсөн галт уул гэх мэт газруудад байдаг. Учир нь эдгээр газруудад кристал буюу өндөр энерги бүхий чулуулгууд, цахилгаан соронзон долгионы идэвхжил бүхий эрдэс чулуулгууд түгээмэл.


Эдгээр газруудад очсон хүн бүр өөрийн энергийн давтамж, онцлогт нийцсэн мэдрэмж, мэдээлэл, үйл явдлуудыг хүлээн авдаг. Эдгээр газрууд нь таны мөн чанарт нийцэх энергийг өгдөг. Үүний дүнд та өөрийн мөн чанарыг илүү тодотгон, гүнзгийрүүлдэг. АНУ-н Аризона мужийн Седонад маш өндөр энергийн төвлөрөл байдаг бөгөөд нутгийн хүмүүс нь "Эргүүлэгт (чакра) авчирсан бүхэн чинь өсөн тэлнэ" гэж ярьдаг байна. Мөн чакранууд бусад бүх энергийн төвүүдтэй холбогдсон байдаг учраас та аль нэг чакраны төв дээр очвол бусад чакра, энергийн төвтэй холбогдсон өтний нүх буюу wormhole гэж нэрлэгдэх энергийн гарц, холбоосуудыг мэдрэх болно. Жишээ нь Японы Фүжи ууланд очвол АНУ-н Калифорни мужид байрлах Шаста уултай энергийн түвшинд холбогдож болох жишээтэй.

Ингээд Дэлхийн үндсэн 7 чакраны байршлыг та бүхэнд танилцуулья.

Sunset on Mt Shasta, California the Crown Chakra of Earth
АНУ, Калифорниа муж, Шаста уул
Титэм Чакра - АНУ, Калифорниа муж, Шаста уул: энэ уул бол "Бурхан", "Дээд би", "Дээд ухамсар" - тай холбогдох гарц юм. Мэдлэг, цэцэн ухаан, суу билэгийн сан хөмрөгт орсон мэт сэтгэгдэл төрж, аугаа хайр энэрэл, тусламж дэмжлэгийг мэдэрнэ. Бүх зүйлийг нээлттэй хүлээн авч бүх зүйлстэй холбогдож "Бүх зүйл нэгдмэл" болохыг ухаарна.

Энэ газар "Нил ягаан өнгийн энергитэй". Энэ өнгө нь хүнд энергийг ариутган цэвэрлэж, таныг дээд зорилготой чинь холбож өгдөг. Нөгөө талаас Шаста уул нь эртний "Лемурчуудын" байрлаж байсан газар юм. Шаста уул нь Седонагийн энергийн төвтэй холбогдон Вэсика Пискэс буюу ариун геометрийн энергийн бүтцийг үүсгэдэг. Энэ хоёр хүчирхэг энергийн төв холбогдсоноороо маш өндөр энергийн давтамж (1 секундэд 33 цикль бүхий давтамж) бүхий орон зайг үүсгэдэг.

Stunning view of Mount Kailas the Third-Eye Chakra of Earth
Гималйн Нуруу - Кайлас Уул
Билгийн Мэлмий Чакра - Гималайн Нурууны Кайлас Уул: энд зочилсон хүмүүсийн билгийн мэлмий нээгддэг. Кайлас уул орчмын энергийн урсгалын чиглэлийн дагуу Хиндү, Будда, Жайн, Түвдийн 4 шашин үүссэн. Өвөрмөц байгалийн тогтоц нь зүүдэлж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ газар өөр хэмжээст ертөнцүүдээс мэдээлэл авах боломжийг бүрдүүлдэг.
Beautiful view of Glastonbury England the Throat Chakra of Earth
Их Британи - Гластонбир
Хоолойны Чакра - Английн Гластонбир: энэхүү газар нь Европын "Харилцаа холбооны төв салбар" байрших газар болж байгаа. Дэлхий шинэ хэмжээстэд шилжин орж буйтай холбогдуулан энд маш олон холбоо, нэгдлүүд бий болж байгаа. Гластонбирын Вилтшир хэмээх газраас машинаар 1 цаг орчим яваад хүрэх газар төрөл бүрийн ургацийн тойргууд буюу өвөрмөц хэлбэртэй дүрсүүд бий болсон байдаг. Энэ нь харь гаригийнхан буюу өөр соёл иргэншлийн оюун ухаант төрөлхтнүүдээс хүн төрөлхтөнтэй холбогдох холбоос газар болж байгааг харуулж байна. Гластонбир нь мөн алдарт Авалон, Артур Хааны домгуудтай холбогддог. Мөн энэ газарт Друйд хүмүүс буюу ид шид, алхем, байгалийн нууцлаг хүчтэй холбогддог байсан ард түмэн амьдарч байсан юм.
Beautiful view of Haleakalā on Maui, Hawaii the Heart Chakra of Earth
АНУ - Хавайн Мауй арал
Зүрхний Чакра - АНУ, Хавайн Мауй арал: уг арлын Халеакала галт уул нь Шуманы Давтамжтай яг ижил давтамжтай байдаг. Энэ давтамж нь дэлхийн цахилгаан соронзон долгионы давтамж бөгөөд секундэд 7,8 байдаг. Мауйгийн энерги нь маш эмэгтэйлэг, өгөөмөр баян. Дэлхийн зүрхний чакранаас асар тайван, таатай энерги цацарч байдаг. Шаста уултай адилаар Хавайн Арлууд бол эртний Лемурчуудын амьдарч байсан газар юм. Лемурын 5 хэмжээст ертөнцийн энерги нь Дэлхийн зүрхний давтамжтай холбогдож тэнд амьдарч буй болон зочлон очсон хүмүүст хайр энэрэл, "нэн эртний дурсамжуудыг" өгч байдаг.

Beautiful view of Mt. Fuji in Japan, the Solar Plexus chakra of Earth
Япон -Фүжи Уул
Наран Сүлжээ Чакра - Япон, Фүжи Уул: эндэхийн энерги таны хязгааргүй мөнх мөн чанарыг чинь бадраана. Хамгийн хүчирхэг цохилт хамгийн зөөлөн хүрэлт байдаг гэсэн үг байдаг. Зэн буддизмын тайван, зөөлөн, бясалгал төвлөрөл дүүрэн энерги, энгийн тайван байдал Фүжи уулнаас цацарч байдаг юм.

Beautiful view of Lake Titicaca in Peru, the solar plexus of Earth
Перу - Титикака Нуур
Хэвлийн Чакра - Перу, Титикака Нуур: энэ нуурнаас эх хүний энэрэнгүй, өгөөмөр энерги мэдрэгдэнэ. Шинэ санаа, бүтээлч чанар, бэлгийн энергийн баланс энд төвлөрдөг. Уг нуурын эргэн тойронд Тиванаку хэмээх эртний хот оршиж байсан бөгөөд олон зуун жилийн туршид ариун нандин гэдгээрээ дуурсагдсаар иржээ. Энэ газрын тулаар James Tyberonn хэмээх дамжуулагч олон төрлийн мэдээлэл цуглуулсан байдаг.

Beautiful view of Ayres Rock in Australia, Earth's Root Chakra
Австрали - Улура Хад
Суурь Чакра - Австрали, Улуру Хад: тэндэхийн уугуул иргэд Аборигиналууд Улуру хадыг амьдрал эхэлсэн газар буюу тэдний өвөг дээдэс энэ ертөнцөд анх мэндэлсэн газар гэж үздэг. Энэ газар нутаг хүн төрөлхтөнтэй холбох хүчирхэг энергитэй. Австралын өргөн уудал цөлийн төв хэсэгт байрлах энэхүү хад асар хүчтэй цахилгаан соронзон оронтой.

Дэлхийн чухал энергийн төвүүд:

Дэлхийн энергийн бүрхүүл тор
Дэлхийн энергийн төвүүд бол өөр хэмжээсүүдтэй холбогдсон энергийн хүчирхэг эргүүлгүүд юм. Энергийн төвүүдэд очсоноор таны энерги балансжин тэнцвэрждэг. Дэлхийн баруун хойд хэсгийн хамгийн өндөр энергитэй газар нь Аризонагийн Седона бөгөөд энэхүү газар өөр хэмжээст ертөнцүүдтэй холбогдох гарц болж өгдөг. Энэ газар нь хүн төрөлхтөн харь гаригуудтай холбоо тогтоох эхний байршил юм.

Египетийн Кайр хот нь Библид өгүүлсэн том дайнууд болж байсан газар бөгөөд харь гаригийнхны тусламжтайгаар бүтээсэн хүчирхэг технологиуд энд бүтээгдэж байсан юм. Эртний пирамидуудын суурь болсон Египет хүчирхэг удирдлага, үнэний чигийг тодотгох энергийн төв болдог.

Бермудын Гурвалжин бол Дэлхийн хамгийн хүчирхэг шилжилтийн цэг бөгөөд энергийн давтамж нь байнга өөрчлөгдөж байдаг. Энэ ч утгаараа маш олон төрлийн хэмжээст ертөнц, соёл иргэншил, давтамжуудтай холбогддог.

Дэд чакранууд

Хавайн арлууд - Том Арал, Кауй
Ута мужийн Моаб
Гуатемалагийн Антигуа
Өмнөд Африкийн Кэйп Таун
Оросын Москва хот
Израйлийн Ерусалим
Японы Фижи
Шинэ Зеландын Ротопоунаму Гол 

Холбогдох видеонууд

Bashar - ET contact 


Hybrid Children Community


Дээр дурдсан газруудаас гадна Монголын говьд Шамбалын орон буюу 5 хэмжээстэд байгаа Атлант, Лемуруудтай холбогдох гарц байдаг талаар олон эх сурвалжид дурдсан байдаг.

Эх сурвалж: http://harmoniousearth.org

Earth’s Major Chakra Points:

Earth chakra points are where energy spirals and flows down like a faucet. The general essence of the Earth’s chakra points are to magnify the energy correlated to the body’s chakras. When you immerse yourself in these energy fields you will find that your own physical electromagnetic field will become aligned with the frequency of the chakra point you are in.
- See more at: http://harmoniousearth.org/earth-chakras-and-vortexs/#sthash.yI8uwAxj.vSM4ZIah.dpuf
Chakra points and vortexes/vortices reflect the full spectrum of possibilities for humans to align and expand. They represent the collective, “higher self” frequencies of your microcosmic body and energetic field. You will be attracted to certain locations to pick up and merge with the specific vibrations presently needed for your growth and evolution.  The frequencies of these locations live within you, even if you are on the other side of the planet! Tune into them, meditate with them, study them and gaze at picture of these places and you can connect.  If you are feeling incredibly called to physically visit, all the better, GO!!! - See more at: http://harmoniousearth.org/earth-chakras-and-vortexs/#sthash.yI8uwAxj.vSM4ZIah.dpuf