2015/02/13

Эмпат буюу далд мэдрэмжтэй хүмүүс


Эмпатууд бусад хүмүүсийн энергийг мэдэрч, зөн билгийн мэдрэмж нь хүчтэй хөгжсөн байдаг. Хэт мэдрэг хүмүүстэй харьцуулахад эмпатууд бусдын сэтгэл санаа, энергийг мэдрээд зогсохгүй бие махбодод төрж буй мэдрэмжүүд, сүнслэг чанар, хандлага, мотивацийг мэдэрч чаддаг. Хэт мэдрэг хүмүүс хүн амын 15-20 орчим хувийг бүрдүүлдэг бол эмпатууд хүн амын 2-4 хувийг л бүрдүүлдэг. Эмпат нь төрөлхийн ур чадвар, авьяас юм. Ингээд эмпат хүмүүсийн мөн чанар, түгээмэл тохиодог 30 шинжийг та бүхэнд танилцуулья. 

Эмпатуудын хамгийн чухал 30 шинж чанар

1. Цаанаасаа бүхнийг мэдэх: Эмпатууд бусдаар хэлүүлж, юмнаас уншилгүйгээр аливаа зүйлсийг мэдэж байдаг. Тэд зөн билэг, мэдрэмжээр бус зүгээр л бүх зүйлийг мэдэж байдаг. Эмпат чадвараа хөгжүүлэх тусам энэ чадвар нь хүчирхэг болно. 

2. Олон нийтийн газар байх дургүй. Дэлгүүр, зах, заал гэх мэт олон хүн цугласан газар эмпатууд янз бүрийн мэдрэмж хүлээн авч хүндрэлтэй байдалд ордог. 

3. Бусдын сэтгэл хөдлөлийг өөрийн мэт хүлээж авдаг. Энэ бол маш чухал шинж тэмдэг. Эмпатууд хол, ойрын зайнаас хамааралгүй бусдыг мэдэрч байх нь бий. Өөрийнх нь талаар хэн нэгэн сайн, муугаар бодож байвал тэр дор нь мэдэрдэг.  

4. ТВ-ээр хүчирхийлэл бүхий сөрөг зүйлс үзэж чаддаггүй. Эмпат чадвар хөгжих тусам тэд ТВ үзэж, мэдээ уншихаа больдог. 

5. Хуурч, худлаа ярьж буйг мэддэг. Найз нөхөд, хамаатан садан худлаа ярьж байгааг сайн мэднэ. Эсвэл хэн нэг хүн бодож, мэдэрч байгаагаасаа өөр зүйл ярьж байвал тэрийг нь бас мэдэрнэ. 

6. Бусдын өвчин зовлонг биеэрээ мэдэрнэ. Эмпатууд ойр байгаа хүний өвчнийг мэдэрдэг. Хөших, хөөрөх, халуурах, үрэвсэл гэх мэт өвчнүүдийг бие дээрээ тодорхой хэмжээнд мэдэрнэ. 

7. Хоол боловсруулах эрхтэн, нурууны өвчин. Хэвлий хавьцаа байрлах наран сүлжээ чакра нь хүний сэтгэл хөдлөлийн төв байдаг. Иймээс эмпатууд бусдын мэдрэмж, сэтгэл хөдлөлийг мэдэрсээр байгаад наран сүлжээ чакра нь суларч, төрөл бүрийн өвчин үүсдэг. Эмпатууд ялангуяа өөрийгөө эмпат гэдгийг мэдээгүй хүмүүс байр суурьгүй байх нь бий. Нэг ёсондоо юу чухал, өөрийгөө хэн болохыг мэдэхгүй байна гэсэн үг. 


8. Сул дорой хүмүүс амьтдад тусалж байдаг. Өвдсөн, зовсон, гадуурхагдсан бүхнийг анхаарч, хайр халамж үзүүлдэг. 

9. Бусад хүмүүс, тэр ч бүү хэл танихгүй хүмүүс асуудлаа уудалдаг. Эмпатууд сүүлдээ бусдын асуудал зовлонг өөр дээрээ үүрэх нь бий. 

10. Байнгын ядаргаа. Эмпатууд энерги сорогчидтой уулзах буюу бусад хүмүүсээс хэт их мэдээлэл, мэдрэмж авсны улмаас байнга ядарч, энергигүй болох нь бий. Хичнээн унтаж амраад ядаргаанаас гарахгүй байх талтай. 

11. Донтогч шинж чанартай. Архи, тамхи, мансууруулах бодис гэх мэт маш олон төрлийн донтуулагч зүйлсэд автах замаар бусдаас авч буй сэтгэл хөдлөлүүдийг блок хийхийг оролддог. Донтолт нь тэдний хувьд нэг төрлийн өөрийгөө хамгаалах хамгаалалт болдог. 

12. Уламжлалт болон энергийн эмчилгээ, метафизик буюу далд ертөнцийн зүйлсэд татагддаг. Эмпатууд бусдыг эмчлэх төрөлхийн авьяастай, төдийгүй эмчлэх дуртай. Гэвч хэсэг хугацаанд эмчилгээ хийх буюу суралцсаны дараа хэт их сөрөг энерги авч тэсэхгүй хаях нь бий. Метафизик ойлголтуудыг төрөлхийн мэт хүлээн авах буюу цаанаасаа мэдэж байдаг. Бусад бүх хүн эсэргүүцсэн ч тэд далд, нууцлагдмал ойлголтуудыг мэдэж, тэрэндээ бат зогсдог. 

13. Бүтээлч. Дуулах, бүжиглэх, жүжиглэх, зурах, бичих гэх мэт бүтээлч авьяастай, уран төсөөлөлтэй байдаг. 

14. Байгал, амьтдад дуртай. Гадаа байж, амьтан тэжээх нь тэдний амьдралын маш чухал хэсэг болдог. 

15. Ганцаараа байх дуртай. Чимээгүй газар хэсэг ганцаараа байхгүй бол тэд бараг галзуурдаг. Энэ шинж чанар хүүхэд наснаас нь илэрдэг. 

16. Амархан уйдах буюу хөөрч догдолдог. Ажил, сургууль, ар гэр уйтгартай байвал тэд даруй гиюүрч мөрөөдөх буюу цаасан дээр юм сараачих зэргээр анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлдэг. 


17. Дургүй зүйлээ хийж чаддаггүй. Дургүй зүйлээ хийх нь тэдний хувьд өөрийгөө хуурч буй мэт санагддаг. Энэ ч утгаараа зарим эмпатууд залхуу юм шиг харагддаг. 

18. Үнэнийг эрэлхийлдэг. Хуурамч бүхнийг эсэргүүцдэг. 

19. Шийдэл хайж, мэдлэгийг чухалчилдаг. Ямар нэгэн хариулт нь олдохгүй асуулт эмпатуудыг зовоодог. Тэд хариулт олж, аливаа зүйлийг мэдсэн ч гэсэн үүнийгээ баталгаажуулахыг хичээдэг. Үүний улмаас тэд хэт их мэдээлэлд дарагдах нь бий. 

20. Адал явдал, аялал, эрх чөлөөнд дуртай. Эмпатууд бол чөлөөт сүнснүүд/free spirit. 

21. Эмх цэгцтэй. Хэт их эд зүйл, эмх замбараагүй байдал энергийн урсгалыг хаагдуулж байгааг мэдэрдэг. 

22. Бодож төсөөлөх дуртай. Тэд хэдэн цагаар ч хамаагүй гөлрөн сууж, өөрийн төсөөллийн ертөнцдөө автан уусах нь түгээмэл. 

23. Нэгэн хэвийн байдал, дүрэм журам, хаалттай байдалд дургүй. Эрх чөлөөг боогдуулах нь эмпатуудад аюултай хор хөнөөл учруулдаг. 

24. Хэт их иддэггүй ч илүүдэл жинтэй байх нь бий. Гаднаас ирж буй сөрөг энергийн нөлөөллийг бууруулахын тулд биедээ давхарга үүсгэж, хамгаалалт бүрдүүлдэг. 

25. Маш сайн сонсогч. Эмпатууд итгэдэг хүмүүстээ л өөрийн талаар ярьдаг. Тэд бусдад анхаарал тавьж, сонсох, мэдэх дуртай. 


26. Өөрийгөө бусдаас дээгүүр тавихыг тэвчиж чаддаггүй. Эмпатууд сайхан сэтгэлтэй, тэвчээртэй хэдий ч хэт их эготой, өөрийгөө хэт дээгүүрт тавьдаг хүмүүстэй харилцах дургүй. 

27. Хуучин зүйлс авах дургүй. Энергийг нь мэдэрдэг учраас шинэ байр, машин гэх мэт зүйлс авахыг чухалчилдаг. 

28. Хоол хүнсний энергийг мэдэрдэг. Олон эмпатууд мах, сүүээс амьтны энерги, зовлонг мэдэрдэг учраас хэрэглэхээс татгалздаг. 

29. Хувирамтгай, ичимхий, хөндий, зожиг харагдах нь бий. Эмпатууд мэдэрч байгаагаа шууд илэрхийлдэг. Энэ ч утгаараа үйлчилгээний ажилд төдийлөн тохиромжгүй. 

30. Цаг агаар, улирал солигдох, баяр ёслол, долоо хоногийн өдрүүдийг сайн мэдэрдэг. Баярын уур амьсгал орж буй зэргийг дотроосоо мэдэрч байх жишээтэй. 

Дээр дурдсан шинж тэмдгүүдийн ихэнх нь таарч байвал та гарцаагүй эмпат мөн. Өнгөрсөн хугацаанд дэлхий дээр сөрөг энерги түлхүү байсан учраас эмпатууд нэлээн асуудалтай байсан. Харин 2012 оноос хойш эерэг тал руугаа хазайж, бүх зүйл өөрчлөгдөж байгаа нь эмпатуудад олон төрлийн эерэг энергийн мэдрэмж төрүүлж байна. 

http://themindunleashed.org/2013/10/30-traits-of-empath.html