2015/03/18

Кристалын хамгийн чухал 4 хэрэглээ


Бидний бие махбодоос авахуулаад дэлхий дээр байгаа маш олон материалууд Силикон буюу кристалын үндсэн материалаас бүрдсэн байдаг. Энэ ч утгаараа кристал хүний биерийн энергийг тэнцвэржүүлэн, балансжуулах давуу талтай. Бас нэг чухал зүйлийг сануулахад кристалуудаа ашиглахаас өмнө нарны гэрэлд нэлээд хэдэн цаг байлгаж энергиэр цэнэглэж байгаарай. Нарны гэрэл бүх амьдралыг тэтгэдэг, цэнэглэдэг ид шидтэй. 
Кристалыг ашиглах хамгийн чухал 4 аргыг одоо танилцуулья. 

Ataraxia Amethyst Necklace

1. Биедээ ойрхон байлгах, бясалгах: үүний тулд кристал зүүлт, ээмэг, бугуйвч зүүж болно. Эсвэл халаас, түрийвчиндээ авч яваарай. Илүү хүчтэй энерги мэдрэхийг хүсвэл кристалуудаа чакранууд дээрээ тавиад хэсэг хэвтэж болно. Кристалаа тойруулж тавиад эсвэл гартаа бариад бясалгал хийж бас болно. 


2. Энергийн ус бэлдэх: үүнийг бэлдэхийн тулд кристалаа эхлээд усаар зайлж, наалдсан шороо, тоосыг арилгах хэрэгтэй. Мөн шохой, натри, содын найрлагатай кристалуудыг усанд уусгавал хордох аюултай байдгийг санаарай. Усанд уусдаггүй, сөрөг бодис ялгаруулахгүй кристалуудыг усанд хийж шөнийн туршид, эсвэл нарын гэрэлд хэдэн цаг байлгаад уугаарай. Кристалууд усны атом, молекулын бүтцэд нөлөөлөн өөртэйгээ төстэй энергийг шингээж өгдөг. Энергийн ус таныг кофе, цайнаас илүү энергижүүлэх гайхалтай нөлөөтэй.

mattress

3. Чакраны ор: та орондоо орохдоо 7 чакранд зориулсан 7 ширхэг чакраг гудас буюу матрасан дороо байршуулаарай. Кристалууд шөнийн туршид таны энергид нөлөөлөн, хэлбэлзлийг дээшлүүлнэ. Өглөө нь энерги дүүрэн, сэргэг сэрэх бөгөөд зүүд хүртэл сайжирдаг гайхамшигтай. 


4. Бусдад бэлэглэх: таны эргэн тойронд байгаа хүмүүс өвчтэй, асуудалтай байгаа бол та тэдэнд кристал бэлэглэж болно. Та эргэн тойрныхоо энергийг сайжруулж, бусдад тустай зүйл хийвэл энэ бүхэн өчнөөн дахин үржигдэн буцаж ирэх болно. Бид бүгд холбоотой. Энэ ч утгаараа бусдад туслалгүйгээр аз жаргалтай амьдарч, ертөнцийг сайжруулах аргагүй шүү дээ.

Хэрэв та өөртөө болон бусдад бэлэглэх хамгийн сайн чанартай, байгалийн кристал авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт хандаарай. Онлайн дэлгүүр: Crystal Shop