2015/06/29

Кристалаар чакрагаа идэвхжүүлэх тухай


Байгалийн чулуу, кристал, үнэт эрдэнийн чулуунууд энергийн эмчилгээ, рейки зэрэгт түгээмэл ашигладаг. Кристал чулуу нь өөрийн энергийг алддаггүй бөгөөд, орчныхоо энергийг хувирган, тэнцвэржүүлдэг ач холбогдолтой. Кристал чулууг биедээ байлгах буюу эмчилгээнд ашигласнаар хүний энергийн бие болон үүнээс ялгарах цахилгаан соронзон долгионтой холбогдон тэнцвэржүүлэн, хүчирхэгжүүлдэг. Мөн кристалын бүтцээс хамаараад энергийн давтамж, үйлчлэл нь ялгаатай байдаг. Энэ ч утгаараа нээж, балансжуулах чакрандаа нийцсэн кристалыг сонгон авч ашиглах нь онцгой үр дүнтэй. 

КРИСТАЛ АШИГЛАН ЧАКРА ИДЭВХЖҮҮЛЭХ АРГА

Идэвхжүүлэх хэрэгтэй байгаа чакраны өнгөтэй лааг асаан, кристалаа чакран дээрээ тавьж, идэвхжүүлэх хөгжим сонсох буюу чакраны идэвхжүүлэх тарни уншаад хэвтэж болно. Энэ арга маш үр дүнтэй бөгөө ердөө 2-3 цагийн дотор чакра зөв эргэлтэнд орж, тэнцвэржсэн байдаг. Нэг дор хэд, хэдэн чакраны заслыг зэрэг хийж бас болно. 



ЧАКРАНЫ АЯ


Үүнээс гадна кристалуудаа биедээ авч явах буюу гэр орон, ажлын газартаа биед ойр газар байрлуулж байгаарай. Кристалуудаа унтахдаа чакраны харалдаа газар буюу гудсан дороо хийж унтаж болно. Мөн бясалгал хийх үедээ харгалзах чакран дээр тавих буюу гартаа атгаад суугаарай. Ингээд чакра болон ээлтэй чулуунуудыг танилцуулья: 

Суурь чакра: 
Ээлтэй чулуунууд: хас, галт уулын чулуу, турмалин
Өнгө: улаан болон бараан, хар өнгөтэй. 
Ач холбогдол: Энергийг газардуулан, хүний биеийг тэнцвэржүүлэн, тамир тэнхээг сайжруулж, хүчирхэг, зоригтой болоход тустай. Материаллаг ертөнцийн амьдрал энэ чакратай ихээхэн холбоотой байдаг. 


Хувилгаан чакра: 
Ээлтэй чулуунууд: гартаам, карнел, галт уулын чулуу
Өнгө: улбар шар, улаан 
Ач холбогдол: Бүтээлч байдал, бусдыг болон өөрийгөө эдгээж эмчлэх, хүсэл, сэтгэл хөдлөл, зөн билэгтэй холбоотой.




Наран сүлжээ: 
Ээлтэй чулуунууд: барын нүд, кальцит, цитрин 
Өнгө: шар
Ач холбогдол: оюун ухаан, амбиц, хүч чадал, хамгаалалт зэрэгтэй холбоотой. 




Зүрхний чакра: 
Ээлтэй чулуунууд: ундрам, родонит, сарнайн болор 
Өнгө: ногоон, ягаан
Ач холбогдол: хайр, энэрэл, сэтгэл санааны тогтвортой байдал, ертөнцийн ухамсартай холбоотой. 




Хоолойн чакра: 
Ээлтэй чулуунууд: содалит, цэнхэр гартаам, мана
Өнгө: хөх, цэнхэр
Ач холбогдол: харилцаа холбоо, өөрийгөө илэрхийлэх, дээд ертөнцтэй холбогдох холбоос зэрэгтэй холбоотой.




Билгийн мэлмий: 
Ээлтэй чулуунууд: нил эрдэнэ, саран чулуу, унакит 
Өнгө: гүн хөх
Ач холбогдол: сүнслэг ухамсар, далд ур чадвар, зөн билэг, гэрэл. 





Титэм чакра: 
Ээлтэй чулуунууд: нил эрдэнэ, усан болор, пренит
Өнгө: нил ягаан
Ач холбогдол: гэгээрэл, ертөнцийн ухамсар, энерги, төгс төгөлдөржилт. 





Хэрэв та дээрх зурагнууд дээрх чакра тус бүрийн багц чулуунууд болон 7 чакраны багц чулуу авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт хандаарай. Онлайн дэлгүүр: Crystal Shop