2016/05/01

Ордны ээлтэй чулуунууд


Та өөрийн ордод нийцэх кристал, эрдэнийн чулуунуудыг зүүснээр энергиэ сайжруулаад зогсохгүй чакрагаа балансжуулан, амьдралдаа эерэг өөрчлөлтүүдийг авчрах боломжтой. Хамгийн гол нь кристалуудыг өөрийн аура буюу энергийн бүрхүүлийн дотор байлгах хэрэгтэй. Ингэснээр тухайн кристал танд нөлөөлөх боломжтой болно. Иймээс өөрийн ордны чулуунуудыг зүүж хэрэглэхээс гадна, халаасандаа авч явах, оффис, гэртээ байлгаж энергиэ дээшлүүлж байгаарай. Мөн дотны хүмүүстээ ордонд нь таарах кристал бэлэглэвэл амьдрал, сэтгэл санаа, эрүүл мэнд, харилцаа холбоо нь дээшилж, энерги нь сайжрах болно. Ордны ээлтэй олон чулуу байдгаас хамгийн ээлтэй, хэрэгцээтэй, түгээмэл чулуунуудыг та бүхэнд хүргэж байна.

ХОНЬ (3/21-4/19)

НИЛ ЭРДЭНЭ, ДӨШ, УСАН БОЛОР хослуулан ашигласнаар Хонины ордны эрч хүчтэй, сэргэлэн цовоо, идэвхтэй зан чанар сэргэдэг. Эдгээр чулуунууд Хонины ордны өөдрөг зан, бүтээлч байдал, шинийг эрэлхийлэгч байдлыг дэмжиж зүрх сэтгэлийг нээгдүүлдэг. Нөгөө талаас Хонины ордны хэт бие даасан, тэвчээргүй занг тэнцвэржүүлдэг. Эдгээр зан нь хэтэрсэн тохиолдолд Хонины ордныхон маш тэвчээргүй, амиа хичээсэн, түрэмгий зантай болдог талтай. 


ҮХЭР (4/20-5/20)


САРНАЙН БОЛОР, БАРЫН НҮД, УСАН БОЛОР чулууг хослуулан ашигласнаар Үхрийн ордны туршлагатай, нээлттэй, нямбай зан чанар улам бадардаг. Халамжтай, тэвчээртэй, найдвартай, бүтээлч зан чанарыг мөн дэмжинэ. Эдгээр чулуунууд нь Үхэрийн ордны зөрүүд, шүүмжлэгч, өмчлөгч, өөрийнхөөрөө зүтгэдэг талуудыг хянахад тустай.



ИХЭР (5/20-6/21)

БАРЫН НҮД, ГАРТААМ, УСАН БОЛОР чулуунууд нь Ихрийн ордны эрч хүчтэй, уян хатан, ухаалаг зан чанарыг дэмжиж, тусч, хүмүүнлэг талуудыг бадраана. Эдгээр чулуу нь Ихрийн ордны хоёрдмол, хэт итгэлтэй, эрх чөлөөтэй байдлыг хянахад тустай. Энэ зан чанарууд хэтэрсэн тохиолдолд Ихрийн ордныхон бухимдангуй, цухалдуу облж эхэлсэн ажлуудаа дуусгахгүйд хүрдэг талтай. 



МЭЛХИЙ (6/21-7/22)
САРНАЙН БОЛОР, ГАРТААМ, УСАН БОЛОР чулууны хослол нь Мэлхийн ордны сэтгэлийн хөдөлгөөнтэй, бусдыг өөртөө татдаг, нээлттэй чан чанарыг идэвхжүүлдэг. Эдгээр чулуу Мэлхийн ордны сайхан сэтгэл, үнэнч байдал, оюун ухаан, уран төсөөллийг бадраана. Нөгөө талаас эмзэг, нууцлаг талыг хянахад тустай. Энэ зан чанаруудыг хянаагүй тохиолдолд өөртөө итгэлгүй, өмчлөх, харамлах дуртай болох нь бий. Мөн дээрх ивээл чулуу нь Мэлхийн ордны ууртай цухалдуу занг багасгаж, өнгөрсөн, ирээдүйг бодон сэтгэлээ зовоохыг болиход нь тусална. 


АРСЛАН (7/23-8/22)


НИЛ ЭРДЭНЭ, ГАРТААМ, УСАН БОЛОР чулуу нь Арслангийн ордны хөгжилтэй, эрч хүчтэй, нямбай занг идэвхжүүлж бүтээлч, өглөгч, халамжтай, зорилготой занг дэмждэг. Нөгөө талаас Арслангийн ордны хүчирхэг, өөртөө итгэлтэй, сэтгэл татам зан чанаруудыг эзэрхэг, зөрүүд зан болж хувирахаас сэргийлнэ. 




ОХИН (8/23-9/22)


НИЛ ЭРДЭНЭ, ГАРТААМ, УСАН БОЛОР нь Охины ордны авхаалжтай, тогтвортой, уян хатан занг дэмжиж ухаалаг, шударга, эмх цэгцтэй зан идэвхжүүлдэг. Мөн өөртөө арчаатай зан чанарыг нь сайжруулдаг. Нөгөө талаас хэт нямбай, хашир, мэдрэмтгий занг хянаснаар шүүмжлэлд гомдомхой, хүйтэн хөндий болохоос сэргийлдэг. 




ЖИНЛҮҮР (9/23-10/22)
ХАР ГАРТААМ, САРНАЙН БОЛОР, УСАН БОЛОР нь Жинлүүрийн ордны нээлтэй, эрч хүчтэй, ухаалагч зан төлөвийг бадраамж, урлагийн мэдрэмжтэй, өөдрөг, хөнгөлүүн занг бадраана. Тэд жинлүүрийн ордны ажил хэрэгч, тэнцвэртэй байдлыг дэмждэг. Жинлүүрийн ордныхон сайхан сэтгэлтэй, халамжтай, бусадтай таатай харилцаа холбоо үүсгэж чаддаг хэдий ч ганцаараа байж чаддаггүй талтай. Харин дээрх чулуунууд нь Жинлүүрийн бие даасан байдлыг сайжруулдаг. Мөн шийдвэртээ эргэлздэг, олон ааштай, зөрүүд, шүүжлэгч, биеэ тоосон, залхуурдаг занг хянахад тусална. 


ХИЛЭНЦ (10/23-11/21)


НИЛ ЭРДЭНЭ, ДӨШ, УСАН БОЛОР нь Хилэнцийн ордны мэдрэмжтэй, авхаалжтай, нямбай занг дэмжиж, хөрвөх чадвар, эрч хүч, тэвчээр, уран төсөөлөл, хүсэл тэмүүллийг бадраана. Мөн зорилготой, тууштай, анхааралтай зан төлөвийг нь сайжруулна. Нөгөө талаас сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж, хартай, өмчлөгч, түрэмгий зангаа хянаж, хэт нууцлаг, зөрүүд болохоос сэргийлдэг. 


НУМ (11/22-12/21)

НИЛ ЭРДЭНЭ, ЦИТРИН, УСАН БОЛОР хослол нь Нумын ордны уян хатан, эрч хүчтэй, урам зоригтой занг дэмжиж, үнэнч, сайхан сэтгэл, зорилготой, өөдрөг байдал, өгөөмөр, уран төсөөлөгч зан чанаруудыг бадраана. Нөгөө талаас Нумын ордны хэт биеэ даасан, эрх чөлөөтэй, эмзэг мэдрэмтгий зангуудыг хянахад тустай. Эдгээр занг хянаагүй тохиолдолд амалсандаа хүрч, хариуцлагатай, тууштай байж чадахгүйд хүрдэг талтай. 



МАТАР (12/22-1/19)

НИЛ ЭРДЭНЭ, ГАРТААМ, УСАН БОЛОР хослуулснаар Матрын ордны сэтгэл татам, тэнцвэртэй, зохион байгуулах ур чадварыг дэмждэг. Мөн амбицтай, тууштай, тэвчээртэй, хариуцлагатай, эмх цэгцтэй, зорилготой зан чанарыг бадраана. Мөн манлайлагч, хүчирхэг, урам зоригтой, шударга занд нь тустай. Нөгөө талаас Матрын ордны хэт биеэ даасан, бардам занг хянаж, хүйтэн хөндий, ганцаардмал болохоос нь сэргийлдэг. 



БУМБА (1/20-2/18)


СОДАЛИТ, БАРЫН НҮД, УСАН БОЛОР нь Бумбын ордны эрч хүчтэй, тогтвортой, шударга, нөхөрсөг, тусч занг бадрааж, шинийг эрэлхийлэгч, өвөрмөц байдлыг нь дэмждэг. Нөгөө талаас тооцоотой, хэт биеэ даасан, маргаанч зан чанарыг хянахад тустай. Эдгээр зан чанарууд хэтэрвэл хөндий хүйтэн, бусдад итгэлгүй болох хандлагатай байдаг. Мөн шаргуу хөдөлмөрлөдөг болоход ач тустай. 


ЗАГАС (2/19-3/20)



НИЛ ЭРДЭНЭ, СОДАЛИТ, УСАН БОЛОР нь Загасны ордны авхаалжтай, мэдрэмжтэй, олон талт чанарыг дэмжиж, далд мэдрэмж, зөн совин, бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг. Мөн үнэнч, өгөөмөр, сайхан сэтгэлийг нь дэмжинэ. Нөгөө талаас ер бусын мэдрэг байдлыг нь хянаж, сэтгэл санаагаа хянан, тэнцвэртэй, хүчтэй байхад тустай. Мөн залхуу, хойрго байдалд өртөхөөс сэргийлж тууштай, тэнцвэртэй, зорилготой байхад тусалдаг. 



Хэрэв та энэ зурагнууд дээр байгаа ордны багц чулуунуудыг авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop хуудас руу хандаарай.