2015/06/16

Хонины ордны ээлтэй чулуунууд


ХОНЬ (3/21-4/19) НИЛ ЭРДЭНЭ, ДӨШ, УСАН БОЛОР хослуулан ашигласнаар Хонины ордны эрч хүчтэй, сэргэлэн цовоо, идэвхтэй зан чанар сэргэдэг. Эдгээр чулуунууд Хонины ордны өөдрөг зан, бүтээлч байдал, шинийг эрэлхийлэгч байдлыг дэмжиж зүрх сэтгэлийг нээгдүүлдэг. Нөгөө талаас Хонины ордны хэт бие даасан, тэвчээргүй занг тэнцвэржүүлдэг. Эдгээр зан нь хэтэрсэн тохиолдолд Хонины ордныхон маш тэвчээргүй, амиа хичээсэн, түрэмгий зантай болдог талтай. 


НИЛ ЭРДЭНЭ энергийн түвшинд ариусган хамгаалах нөлөөтэй. Донтолт болон муу зуршлыг хянахад тустай. Бодол санаа цэгцэлж, өндөр ухамсрын түвшинд хурдан шилжихэд тусалдаг тул бясалгал хийхэд ашиглавал нэн тохиромжтой. Стресс бууруулна.

ДӨШ бол хүнийг тайвшруулан газардуулах хамгийн хүчирхэг чулуу юм. Бодол хүсэл биелүүлэхэд нэн тустай. Сөрөг энергийг ангижруулж, өөртөө итгэлийг сайжруулна. 


УСАН БОЛОР энергийг хүчирхэгжүүлж, цэвэрлэдэг. Энергийн эмчилгээ, засал хийх, бясалгал, зүүд сайжруулах, бодол хүсэл биелүүлэх, эд баялаг дуудах зэрэг бүхий л зорилгоор ашиглахад тохиромжтой.

Хэрэв та хонины ордонд ээлтэй чулуу, зүүлтнүүд авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт нэгдээрэйОнлайн дэлгүүр: Crystal Shop