2015/06/10

МЭНГЭНИЙ НУУЦ


Хүний биеийн хаа сайгүй тавигдсан тэмдэглэгээ бол мэнгэ юм. Энэтхэг болон Хятадуудын хувьд мэнгийг Хувь тавилангийн тайлбар гэж ойлгож хүлээн авч ирсэн. Эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эхлэн гараг эрхэс өөрийн нөлөөгөө хүнд үзүүлж эхэлдэг. Зарим гариг хүчтэй, зарим нь сулаар нөлөөлдөг. Энэхүү гарагуудын нөлөөллийн үр дүнд хүний биеийн арьсан дээгүүр мэнгийг бий болдог гэж үздэг. Ордууд болон,  6 дахь бүл ордын эзэд, Сар, ангараг, санчир, тэнгэрийн ван зэрэг гараг эрхэс хүний мэнгийг бүтээлцдэг. 

Мэнгэ нь түүний өнгө, хэлбэр хэмжээ, байршил зэргээсээ хамаарч өөр өөрөөр тайлбарлагддаг. Та мэнгэний талаар ямар нэгэн дүгнэлт хийхээсээ өмнө мэргэжлийн Одон орон мэнгэний нөлөөлөл судлаачидтай уулзах нь илүү чухал юм. Учир нь гараг эрхэсийн байрлал тус бүрээс хамаараад мэнгэний нөлөөлөл нь өөрчлөгдөж байх талтай. 

Байгаль гэдэг бол Хүний амьдрал, улс оронд гарч болох аюул, сүйрлийг сануулж байдаг Үргэлжид анхааруулагч тэнгэрлэг сануулагч юм. Гэвч бид түүний илгээсэн дохиог ойлгож харахдаа алддаг. Мөн байгаль эх чамайг сайн сайханд ч мөн бэлдэж өгдөг. Аливаа муу зүйлс тохиолдохоос өмнө бидэнд мэнгэний өнгөний өөрчлөлт, мэнгэний харагдах байдлын өөрчлөлт, нүүрэн дээрх өөрчлөлтүүд, мэнгэ алга болох гарч ирэх зэргээр дохио өгдөг ч бид үүнийг нь анзаардаггүй. Нууц судлал /occult science/ тэдгээр нууцлаг нөлөө, дохионы талаар тусгайлан судалдаг юм. 

МЭНГЭ НЬ ОД ЭРХСИЙН НӨЛӨӨЛЛИЙН ТЭМДЭГЛЭГЭЭ


Одон орон судлалын хувьд ордууд нь хүний биеийн дараах хэсгүүдэд өөрийн тэмдэглэлийг давамгайлан үлдээдэг гэж үздэг. 

1.       Хонины орд: Толгой
2.       Үхэр: Нүүр, хүзүү, хоолой, баруун нүд, хамар
3.       Хамтатгах: Гар, мөр, баруун чих, дээд хавирга, баруун гар
4.       Мэлхий: Цээж, хөх, гэдэс, тохой
5.       Арслан: зүрх, элэг, бэлхүүс, нураа
6.       Охин: Бөөр, гэдэс, анус
7.       Жинлүүр: Нууц хэсгүүд Үтрээ, бүсэлхийний хэсэг
8.       Хилэнц: Төмсөг, цавь, хуухнаг
9.       Нум: Гуя, хөл, ташаа
10.     Матар: өвдөг,хумс, өвдөгний нүд
11.     Хумх: хөл, шагай, зүүн чих, шүд
12.     Загас: хөл, зүүн нүд, хөлийн хуруу

Мэнгэнүүд нь тухайн хүний аль ордын нөлөөл давамгайлснаас хамааран тухайн ордод харъяалагдах хэсгүүдэд илүүтэй байдаг. Амьдралын явцад мэнгэнүүд нь гарч ирэн, алга болсоор байдаг. Алга болох, хэмжээ өнгө нь өөрчлөгдөх нь тухайн мэнгэтэй холбоотой хувь тавиланд өөрчлөлт ордог. Товгор мэнгийг WART гэх бөгөөд тэрээр байршсан газраасаа хамааран сайныг билэгддэг. Мэнгэ нь алганы хээ судлалтай хүртэл холбогддог. Мэнгэ нь мөн удамшдаг. 

Эрэгтэй, эмэгтэй хүний хувьд мэнгэний нөлөөлөл нь харилцан адилгүй. Ерөнхийдөө эрэгтэй хүний баруун талын, эмэгтэй хүний зүүн талд байх мэнгэнүүд нь тухайн хүндээ илүү ээлтэй байдаг. Мэнгэ хосоороо байх буюу өөрөөр хэлбэл хоёр өвдгөн дээр, хоёр эрүүн дээр тэгш хэмтэйгээр байх нь тухайн хүн хосолмол зан төрхтэй гэж үздэг. Ихэнхи тохиолдолд энэ нь хоёр ордоос хамааралтайг харуулдаг. Загас, Хамтатгах г.м 

МЭНГЭНИЙ ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ


Мэнгэ нь хэлбэр, хэмжээний хувьд дараах 10 үндсэн төрөлд багтдаг.
1. Цэгэн
2. Урт нарийн
3. Урт өргөн
4. Мурийсан
5. Зөв бус хэлбэрт Том 
6. Дөрвөлжин
7. Гурвалжин
8. Үстэй
      a. Цөөн Урт үстэй
      b. Олон богино үстэй
9. Товгор
10. Том дугуй

Янз бүрийн хэмжээ, хэлбэртэй Мэнгэний онцлог болон нөлөө нь өөр өөр эрчмийг бий болгодог. Үүнд тэдгээрийг өнгийг хүртэл судлах шаардлагатай болдог. Тухайн байрлал бүр дээрх хэмжээ, хэлбэр, өнгөнөөсөө хамаарч өөр өөрөөр тайлбарлагддаг. 

1.       Жижиг цэгэн мэнгэ нь заримдаа тун бага ач холбогдолтой байдаг
2.       Урт нарийн болон том урт мэнгэ нь өлзийтэй
3.       Далий мэнгэ нь дунд зэргийн ач холбогдол үзүүлдэг
4.       Том бөгөөд хэвийн бус мэнгэ нь тийм ч сайн биш
5.       Дөрвөлжин мэнгэ нь муу зүйлсийг холдуулдаг
6.       Гурвалжин мэнгэ нь элдэв янзын үр дүнг үзүүлдэг
7.      Нарийн, урт, үстэй мэнгэ нь эд баялаг алдар нэрийг урьдчилан хэлдэг. Богинохон тачир үстэй мэнгэ нь ядуу байдал, аз жаргалгүй байдлыг харуулдаг
8.       Мэнгэний товгор байдал нь тухайн мэнгэний хүч нөлөөг ихэсгэж өгдөг. 
9.       Том дугуй мэнгэ нь сайн, муугийн нөлөөг ихэсгэдэг. 

МЭНГЭНИЙ ӨНГӨ


Мэнгэ нь үндсэн 6 төрлийн өнгөтэй байдаг.

1.       Бор мэнгэ нь тухайн хүндээ тун ээлтэй.
2.       Цайвар ногоон мэнгэ нь эерэг нөлөөтэй.
3.       Ногоон
4.       Улаан өнгийн мэнгэ нь тун ээлтэй
5.       Цайвар бор мэнгэ нь эерэг нөлөөтэй боловч тун бага нөлөөтэй.
6.       Хар мэнгэнүүд төдийлөн тааламжтай бус

Хэрэв тухайн хүнд нөлөөлөгч гараг нь хүчтэй байвал мэнгэ нь биеийн баруун хэсэгт бий болдог. Харин нөлөөлөгч гариг нь эмэгтэй байвал тухайн хүний зүүн талд тэмдэгээ үлдээдэг. Жишээ нь Хилэнцийн ордод байх үед Ангараг (эрэгтэй гариг), Сугар (эмэгтэй гариг) нөлөөлсний үр дүнд мэнгэ бэлэг эрхтэн дээр гардаг. Хэрэв Ангараг хүчтэй байвал эрхтний баруун талд, Сугар хүчтэй байвал зүүн талд мэнгэ гардаг. Мэнгэний өнгө нь тухайн гарагийн өнгөнөөс хамаарч тогтдог. Жишээ нь: Санчир гараг хар мэнгийг бий болгодог бол Ангараг гараг улаан мэнгийг бий болгодог. 

МЭНГЭ НЬ ӨНГӨРСӨН АМЬДРАЛЫН ТЭМДЭГ


Өмнөх амьдралын тэмдэгүүд нь өмнөх амьдралын үхлийн шархнуудтай холбоотой байдаг хэмээн Виржиниагийн Их сургуулийн профессор Иан Стевенсон өөрийн онолыг батлан гаргасан байна. Стевенсон өөрийн нарийвчилсан судалгааг өөрийнхөө амьдралын турш хийжээ. Тэрээр 1966-1971 оны хооронд 2-4 насны өмнөх амьдралаа ярьдаг гэх хүүхдүүд дээр хийжээ. Тэдгээр хүүхдүүд нь өөрсдийн өнгөрсөн амьдралын талаар янз бүрийн зүйлсийн талаар эргүүлэн ярих чадвартай тийм хүүхдүүд байжээ.  Тэрээр өнгөрсөн амьдралын талаарх ойлголттой тийм ч их санал нийлэхгүй байсан ч хэд хэдэн баталгааг тэр олж авсан байна. Жишээ нь уг судалгаанд оролцогч нэгэн охин би 140 милийн тэртээд байх байшингийн шалан доор 150 рупи нуусан гэсний дагуу хайсаар тэр байшинг олтол тэр байшингийн хүмүүс үнэхээр шалан доор нь 150 рупи байсан гэдгийг нотолжээ. 

Биен дээрх өмнөх амьдралын тэмдэглэлүүд нь янз бүрийн хэлбэр, хэмжээтэй байсан бөгөөд Биен дээрх 40 гаруй тэмдэглэлийг тэрээр олж чадсан байна. Дэлхийн өнцөг булан бүр дэх үндэстнүүд мэнгэ, биен дээрх тэмдэгний талаар өөр өөрийн итгэл үнэмшилтэй байдаг. Итали, Испани, Арабын зарим нутгийнхны үзэж байгаагаар хүүхдийн гэдсэн байх үеийнх нь ээжийнх нь биелээгүй хүсэл нь хүүхдэд тэмдэг болж ирдэг гэж үздэг. 8-р Генри хааны гэргий Анне Волен шулмын тэмдэгтэй байсан гэж ярилцдаг. 


Биен дээрх тэмдэг, мэнгэтэй холбоотой хуучны ярианууд дунд:
- Хэрэв ээж нь гүзээлзгэнэ иддэг байсан бол гүзээлзгэнийн мэнгэтэй (товгор улаан мэнгэ)-тэй төрнө
- Хэрэв ээж нь кофе их уудаг бол түүний хүүхэд нь цайвар бор мэнгэ, тэмдэгтэй төрнө
- Хэрэв ээж нь биеийнхээ аль нэг цэгт байнга хүрдэг байсан бол хүүхэд нь мөн тэр цэгтээ мэнгэтэй төрнө
- Хэрэв ээж нь жирэмсэн байх хугацаандаа байнга хулгана хардаг байсан бол хүүхэд нь үстэй мэнгэтэй төрдөг зэрэг яриа байдаг. 

Стевенсон шиг хойд төрөл дэх тэмдэг, мэнгийг судлаачдын хэлж байгаагаар өнгөрсөн амьдрал дахь авсан үхлийн шарх, гэмтэл нь одоогийн амьдралын айдас, гажиг, мэнгэ болон бусад зүйлсийг мөн бий болгодог гэж үздэг. Хэдийгээр бусад хүмүүс яагаад цэнхэр нүдтэй, улаан үстэй гэхээс илүүтэй мэнгийг сонирхдоггүй ч Паранормал судлаачид өнгөрсөн амьдрал нь одоогийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг өнгөрсөн амьдралын сануулгын тусламжтайгаар үргэлжлүүлэн судалсаар байна. 

Сүнс нэг амьдралаас нөгөө амьдралд шилжихдээ өөрийн шинэ биеийг өмнөх дурсамжаараа тэмдэглэдэг бөгөөд энэ нь эсийн түвшин хүртлээ кодчилогддог. Одон оронч, рейкич, уран бүтээлч Лиза Баретта: Би мөрнийхөө ард нэгэн тэмдэгтэй бөгөөд энэ нь Би өмнөх амьдралдаа Викингийн дайчны дайралтад өртөж араасаа цавчуулж байсны ул мөр юм гэж хэлсэн байна. Тэрээр сүмд суун эртний бичвэрийг бичдэг байсан хэмээн бичсэн байна. Зөвхөн тэмдэг, мэнгэ гэлтгүй өмнөх айдас нь өмнөх амьдралаас үүдэлтэй байдгийг урд насандаа дүүжлүүл үхсэн гэгдэх хүмүүс өөрийн хүзүүндээ юм зүүх тун дургүй байдгаас мэдэж болох юм. 

МЭНГЭ НЬ САНУУЛГА, ДОХИО


Европт нүүрэн дээрх мэнгийг шулмын тэмдэг хэмээн үзэж тэдгээр хүмүүсийг шатааж алдаг байсан байхад Эртний хятадын нүүрний мэнгэ судлалд бүх мэнгийг муу зүйлийн тэмдэг гэж үздэггүй байжээ. Ихэнх мэнгэнүүд хүнд учирч болох аюул, хор хөнөөлөөс өөрийгөө хамгаалах дохио болдог бөгөөд ялангуяа онцгой мэнгэнүүд чухал нөлөөтэй гэж тэд үздэг байв. 

Сайн мэнгэнүүд нь азыг билэгддэг бөгөөд эдгээр нь нууцлагдмал, амархан харагдахааргүй байдаг. Эдгээр мэнгэ нь арьснаас бараан өнгөтэй байдаг. Цэвэр хар, улаан өнгөтэй мэнгэ нь сайн мэнгэ юм. Улаантай холимог шар, цагаан мэнгэнүүд нь тухайн хүнийг харилцаандаа азгүй, дутагдалтайг харуулдаг. Үстэй мэнгэ нь тэр мэнгэ идэвхитэй, амьд гэдгийг харуулдаг бөгөөд энэ нь сайн мэнгэ байдаг. Эрэгтэй хүн мэнгээ үстэй байлгах ёстой гэдэг бол эмэгтэй хүн мэнгэнийхээ үсийг авч болдог гэж үздэг. 

Хэрэв та нүүрэн дээрх мэнгээ авахаар шийдсэн бол авахаасаа өмнө түүнийг ямар учиртай гэдгийг заавал мэдэж аваарай. Магадгүй танд хэрэгтэй мэнгэ байж болох юм. Зарим тохиолдолд мэнгээ авах нь тухайн хүний хувь тавиланд нөлөөлдөг, гэхдээ тэр ямар нөлөөтэйг мэдсэнээр үүсэх асуудлыг зохицуулахаар төлөвлөж болох юм.  
  
МЭНГЭ ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨГЧ


Насанд хүрсэн хүний биеэс дунджаар 30-100 хүртэл мэнгэ олж болно, гэхдээ зарим тохиолдолд 400 гаруй ч байж болно. Английн Хатан хааны коллежийн судлаачид 900 ихрүүдийн дунд 25 хүртэл мэнгэтэй болон 100-с олон мэнгэтэй гэж ангилан харьцуулсан судалгаа явуулсан байна. Судалгааны үр дүнд мэнгэ цөөтэй хүмүүсийн эсүүд дунджаар 6-7 жилээр залуу байсан бөгөөд мэнгэ ихтэй хүмүүс арьсны хорт хавдараар өвчлөх магадлал харьцангуй өндөр байсан байна. 
Эрт цагт мэнгэ нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэж хэлэхээргүй байсан ч өнөө цагт технологийн өөрчлөлт, байгаль цаг уур, дэлхийн дулаарал, озоны цооролтой холбогдуулан мэнгэ нь зарим тохиолдолд арьсны хорт хавдрыг бий болгодог. Энгийн мэнгийг хортой мэнгэ болгоход дараах хүчин зүйлс нөлөөлдөг байна.

-          Нарны хэт ягаан туяа
-          Элдэв янзын материалд их үрэгдсэнээс 
-          Дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт зэрэг шалтгаанууд нөлөөлдөг. 

Иймд эдгээр сөрөг нөлөөлөл буюу ялангуяа нарны хэт ягаан туяанаас арьсаа, мэнгээ хамгаалж байгаарай. Өөрийн биен дээрх мэнгүүдийг тогтмол ажиглан мэнгэ, нөсөөт толбоны ойролцоо арьс улайлт, үрчийлт өвдөлт, загтналт мэдрэгдвэл арьсны эмчид хандаарай. 

Дараагийн дугаарт биен дээрх, нүүрэн дээрх мэнгэний байрлалын нөлөөлөл, түүний тайлбар (АСТРОЛОГИЙН АРГА, ЭРТНИЙ ХЯТАДЫН АРГА)

Нийтлэгч: Venus Baasansuren 

Мэдээллийн эх үүсвэр:
http://www.allsoul.net/ 
http://www.askastrologer.com/ 
http://paranormal.lovetoknow.com/
http://www.chinesefortunecalendar.com/ 
http://vividlife.me/ultimate/
http://www.dailymail.co.uk/ 
http://www.ancient-origins.net/