2015/06/28

Наран сүлжээ хүрдний засал


Наран сүлжээ буюу Манипура чакра нь хүйс ба өвчүүний төгсгөлийн дунд байралдаг. Наран сүлжээ бол хүний биеийн энергийн төв бөгөөд амин эрчим буюу прана энергийг цацруулан бүх биеэр дамжуулж байдаг. Энэ хүрднээс хүний чадал ундран гардаг. Зорьсон зүйлээ бүтээх, өөрийгөө үнэлэх үнэлэмж, жинхэнэ сэтгэл хөдлөл, тэвчээртэй, тууштай зан зэрэг нь бүгд наран сүлжээ хүрдтэй холбоотой. Сэтгэл хөдлөлийг оюун ухаанаараа ойлгож, удирдан залах боломжийг энэ хүрд нээдэг. Наран сүлжээ хүний сэтгэл хөдлөл, оюун санааг зохицуулаад зогсохгүй далд мэдрэмжийг давхар зохицуулдаг. Зөн билэг, дотоод мэдрэмж үүнтэй холбоотой.
Үүнийг Англиар gut feeling буюу гэдэсний мэдрэмж гэдэг. Учир нь наран сүлжээ хүрд хоол боловсруулах эрхтнүүдтэй холбогддог бөгөөд улмаар хоол хүнснээс шим тэжээлийн бодис ялгаруулж авах процессыг энергийн түвшинд удирддаг. Энэ чакра тэнцвэртэй сайн ажиллаж байвал хүн бодол, сэтгэл хөдлөлөө бүрэн удирдах чадвартай болно. Эго болон аар саар бодол ажил үйлсэд саад нөлөөлөл учруулахгүй. Та Ертөнцөд эзлэх өөрийн байр суурийг ямар ч эргэлзээгүйгээр мэдэрч, өөрийгөө хайрлаж улмаар бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч талархах болно. Наран сүлжээ хүрд идэвхтэй үедээ илч дулаан, баяр хөөрийг цацруулж байдаг. Уг чакра нар шиг алтан шар өнгөтэй бөгөөд гал махбодьтой, эрэгтэй энергитэй. Харааны мэдрэмжтэй холбогддог. Гол үүрэг нь үйлдэл, ажил үйлс юм. 

Хэт идэвхтэй чакра: хэрэв таны Наран Сүлжээ хүрд хэт идэвхтэй бол хүн аливаа зүйлийг шүүмжилж, бусдыг буруутгаад байдаг хандлагатай болно. Бусдаас хэт их зүйл шаардаж, сэтгэл санааны хувьд асуудалтай болно. Нэг бол хэтэрхий хатуу шаардамтгай, эсвэл хэт зөрүүд болох нь бий. Уур хилэн, түрэмгий зан бол хэт идэвхжсэний шинж. Ямар нэг зүйлийг хийхээр төлөвлөсөн ч хийж чадахгүй байх буюу эсвэл хэт улайрах шинж чанартай болно. Бас хэт төгс төгөлдөрийг эрхэмлэж, юмыг дандаа сайжруулах гэж оролдох буюу сонголт хийж чадахгүйд хүрэх нь бий. 

Идэвхгүй чакра: Наран Сүлжээ хэт суларвал хүн сэтгэл санааны хүнд асуудалд ордог. Хүмүүст итгэхээ больж, бусад хүмүүс таны талаар юу гэж бодож буй талаар хэт санаа зовж, шаналахад хүрнэ. Мөн сэтгэл гутрал, бухимдал, асуудлаас байнга зугатах хандлагатай байна. Өөртөө итгэлгүй байж, бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг оролдож, хүмүүсээс хамааралтай болох нь бий. 

Чакраны тэнцвэр алдагдсаны шинж тэмдэг: хоол шингээлт муудах, жингийн асуудал, хавдар, диабет, үе мөчний өвчлөл, элэг, бөөр, нойр булчирхай, анорексиа, булимиа, элэгний үрэвсэл, гэдэсний хавдар, бүдүүн гэдэсний өвчлөл. 

ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГУУД

Үг: Би бүх зүйлийг өөртөө итгэлтэйгээр хийнэ. Би амжилттай ажилладаг. Би өөрийн бүтээлч энергийг хүссэнээрээ гадагшлуулах болно. 
Өнгө: Манипура чакра шар өнгөтэй байдаг. Уг чакра байрлах хэсэгт маш үзэсгэлэнтэй наран цэцэг дэлгэрч байна гэж төсөөлөх нь шууд идэвхжүүлэх хүчин чадалтай. Шар лаа асаах буюу өөрийгөө шар өнгөтэй зүйлсээр хүрээлүүлэх нь уг чакраг балансжуулдаг. Чакра идэвхжих үед Манипура хавьд дулаан оргих мэдрэмж төрнө. 
Холбогдох эрхтэн: бүдүүн гэдэс, ходоод, хоол боловсруулах систем, адреналинын булчирхай, нойр булчирхай, элэг, уушиг.
Ээлтэй чулуунууд: Ногоолин, Хас, Барын Нүд, Цитрин, Шар Турмалин, Родохрозит, Алтан Биндэрьяа.
Хоол хүнс: гадил, талх, гоймон, будаа, наран цэцгийн самар, гранола, маалингын үр, бяслаг, тараг, цагаан гаа, алтан товч, гоньд, гаа.
Үнэр: сарнай, агар, зандан, алтан товч, розмарин, гүгэл.
Байгаль: Наран Сүлжээ хүрд гал махбодьтой. Иймээс нартай өдөр гадуур алхах нь маш сайн. Задгай гал, зуухны дэргэд суух нь шууд нөлөөлнө. 
Дуу хөгжим, тарни: уг чакра И ноотоор эгшиглэдэг. РАМ тарнийг Е ноотоор уншиж Наран Сүлжээ чакраг балансжуулж болно. 

КРИСТАЛ АШИГЛАЖ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГА


Кристал чулуунууд маш цэгцтэй молекулын бүтэцтэй байдаг бөгөөд өөрийн энергийн давтамжийг хадгалж, орчны энергийг хувирган өөрчилдөг ид шидтэй. Кристал ашиглан чакра балансжуулах арга маш үр дүнтэй бөгөө ердөө 2-3 цагийн дотор чакра зөв эргэлтэнд орж, тэнцвэржсэн байдаг. Наран сүлжээ чакраны засал хийхэд улбар өнгийн лаа, суурь чакраны кристал чулуунууд, суурь чакраны хөгжим байхад л хангалттай. Хэрэв та дүүжин ашигладаг бол засал хийхээс өмнө чакраны эргэлтийн чиг, энерги алдагдлын хувийг өөрөө тодорхойлж болно. Заслын дараа дүүжингээр дахин шалгаж үр дүнг нь хэмжих боломжтой. 



Энэхүү заслыг хийхдээ нам гүм, тайван орчинд орон дээр эсвэл газар дээш харан хэвтэхэд бэлтгээрэй. Засал хамгийн багадаа 1-2 цаг үргэлжилнэ. Удаан хэвтэхэд даарч магадгүй тул хөнжил, нөмрөг бэлдээрэй. Наран сүлжээ чакра буюу хүйс өвчүүний төгсгөл хоёрын харалдаа улаан өнгөтэй лааг асаан байршуулна. Эсвэл олон лаа асаагаад тойруулаад тавьж болно. Наран сүлжээ чакра идэвхжүүлэх кристал чулуунуудыг сээрэн дээр буюу тухайн чакратай ойролцоо газар биен дээрээ байрлуулна. Эсвэл биед ойр газар тавьсан ч болно. Мөн өмнө дурдсан суурь чакраны үнэртэй тосоор биеэ тослох буюу орчиндоо шүршиж болно. Тэгээд чакра идэвхжүүлэх хөгжим сонсох буюу чакраны идэвхжүүлэх тарни уншаад тайван хэвтээрэй. Засал хийх явцад хөгжмөө унтраагаад унтаж бас болно. Мөн заслын үеэр бие хүндрэх, нойр хүрэх, халуун, хүйтэн оргих, энерги мэдрэгдэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч болохыг анхаараарай. 


ЧАКРАНЫ ЗАСЛЫН ЧУЛУУНЫ БАГЦ: КАЛЬЦИТ, ЦИТРИН, БАРЫН НҮД

КАЛЬЦИТ - ДЭЭД УХАМСАР, АРИУСАЛ, ЭНЕРГИ 

Кальцит дээд ухамсартай холбож өгдөг. Зөн мэдрэмжийг дээшлүүлж, дамжуулалт хийх, биеэс гарах болон эргэн ороход тустай. Мөн сүнслэг хөгжлийг нэмэгдүүлдэг. 

Кальцит бол хүчирхэг цэвэрлэгч чулуу юм. Кальцитыг өрөөнд байлгах төдийд сөрөг энерги цэвэрлэгддэг. Мөн физик болон сүнслэг биеийг ариутгадаг.

Кальцит энергийг нэмэгдүүлдэг. Биеэс илүүдэл энергийн зайлуулаад, дотоод эрчмийг нэмэгдүүлдэг. Бодол санааг хурдан хугацаанд биежүүлэхэд тустай. Мөн итгэл найдвараа алдаж, цөхөрсөн хүмүүст нэн тустай. Залхуурлыг дарж, бүхий л түвшинд эрч хүч нэмэгдүүлнэ. Сэтгэл санаа тайвшруулж, өөртөө итгэх итгэл нэмэгдүүлж, аливаа бэрхшээлийг даван туулах хүч өгнө. 

Кальцит хичээл сурлагыг сайжруулна. Логик сэтгэлгээ, алсын хараа, ой тогтоолтыг сайжруулдаг. Мэдээллийг хурдан хугацаанд боловсруулан, удаан хугацаанд санахад тустай. 

Кальцит дотоод эрхтэнүүдийг цэвэрлэдэг. Яс бэхжүүлж, кальцийн илүүдэл болон дутагдлыг зохицуулна. Дотор эрхтэн болон арьсыг сайжруулна. Цус төлжилтийг нэмэгдүүлж, эд эсийн эдгэрэл, нөхөн төлжилтийг хурдасгана. Дархлаа сайжруулаад зогсохгүй бага насны хүүхдийг өсөлтийг дэмжинэ. 


ЦИТРИН - ЭД БАЯЛАГ, АЗ ЖАРГАЛ, ХАМГААЛАЛТ, ЗӨН БИЛЭГ, ЭРҮҮЛ МЭНД

Цитрин нь эд баялгийн чулуу юм. Цитринийг эрт дээр үед худалдаачны чулуу гэж нэрлэдэг байсан ба бизнес, арилжаа, наймаанд ашиг орлого авчирдаг билээ. Цитрин эд баялаг, элбэг дэлбэг байдал, амжилт, сайн сайхныг дуудан, өгөөмөр занг тэтгэж, эд баялгийг арвижуулна. 

Цитрин нь сэтгэл гутрал, айдсаас салахад тустай. Цитрин наран сүлжээ чакраг идэвхжүүлдэг. Энэ ч утгаараа өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг сайжруулж сөрөг зуршлуудаас салахад тусалдаг. Өөдрөг сэтгэлгээтэй байж, сөрөг бодол, мэдрэмжийг даван туулахад ээлтэй. Цитрин бие даасан байдал, урам зоригийг тэтгэж, бүтээлч байх, өөрийгөө илэрхийлэхэд тустай. Цитрин хэт мэдрэг, гомдомхой занг сулруулна. 

Цитрин нь хүчирхэг цэвэрлэн, төлжүүлэгч чулуу юм. Бүх чакрануудыг цэвэрлэхийн зэрэгцээ энергийн биеийг тэнцвэржүүлдэг. Цитрин сөрөг энергийг уусган авч, хувирган өөрчилж, тархаан зайлуулж, газардуулдаг гэдэг утгаараа орчны энергийг маш сайхан болгоно. Мөн хүний аураг гадны сөрөг энергийн нөлөөллөөс хамгаална. 

Цитрин Титэм Чакраг идэвхжүүлэн, зөн билгийг нэмэгдүүлдэг. Дотоодын амар амгаланг бий болгох замаар оюун билгийг урин залдаг. Энэ ч утгаараа мэдээллийг боловрсуулж, нөхцөл байдлыг шинжлэн, эерэг шийдвэр гаргахад тустай.  Мөн шинэ адал явдал, боломжийг туршиж үзэх замаар асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг. 

Цитрин эрүүл мэндэд ээлтэй. Цитрин биеийн эрч хүчийг тэтгэж, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулж, хоол боловсруулах эрхтэн, дэлүү, нойр булчирхай, таван цулыг сайжруулна. Мөн бөөр, шээсний сувгийн үрэвслийг бууруулж, цусны эргэлт, нүдний харааг сайжруулан, цус шингэлж, бамбай булчирхайг тэнцвэржүүлнэ. Мөн мэдрэлийн системийг тайвшруулдаг. Цитрин нь биеэс илүүдэл бодисыг гадагшлуулдаг учраас гэдэс дүүрэлтийг багасгаж, целлют бууруулдаг. Мөн ядаргаа бууруулж, гормоныг тэнцвэржүүлдэг. Эмэгтэйчүүдэд ээлтэй. 


БАРЫН НҮД - АЗ, МӨНГӨ, ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ, ХАМГААЛАЛТ, ЭРҮҮЛ МЭНД

Барын нүд аз авчирдаг. Уг чулуу нь бүх зүйлийг харж, хүлээн авч, аз, шинэ боломжуудыг тодорхойлоход тусалдаг. Энэ ч утгаараа эд баялаг, мөнгө дууддаг. Мөн санаагаа хэрэгжүүлэх, бизнес эрхлэхэд тустай.

Барын нүд сэтгэл санааг тайвшруулдаг. Наран сүлжээ буюу хэвлийн дээд хэсэгт байрлах энергийн хүрдийг тэтгэснээр эрч хүч, урам зориг, өөртөө итгэх итгэлийг бэлэглэнэ. Мөн хар, цагаан хэл ам, сөрөг энергиэс хамгаалдаг. 

Барын нүд оюун санааг хурцалдаг. Уг чулуу дотоодын хүч чадалтай холбож, өөр өөрийгөө илүү сайн танин мэдэхэд тусална. Оновчтой шийдвэр гаргаж, асуудлыг шийдэхэд тустай. Энэ ч утгаараа зорилгоо биелүүлэхэд ээлтэй. 

Барын нүд сэтгэл гутрал, сэтгэцийн өвчнийг эмчилдэг. Нүдэнд тустай. Астам, амьсгалын замын өвчин, хоол боловсруулах эрхтнүүд болон нарийн бүдүүн гэдсэнд сайн.

СУУРЬ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ ХӨГЖИМНҮҮД

РАМ тарнитай ая

Дан ая


Хэрэв та дээрх зурагнууд дээр дурдсан чакраны багц чулуунууд болон 7 чакраны багц чулуу авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт хандаарай. Онлайн дэлгүүр: Crystal Shop