2015/06/24

Охины ордны ээлтэй чулуунууд


ОХИН (8/23-9/22): НИЛ ЭРДЭНЭ, ГАРТААМ, УСАН БОЛОР нь Охины ордны авхаалжтай, тогтвортой, уян хатан занг дэмжиж ухаалаг, шударга, эмх цэгцтэй зан идэвхжүүлдэг. Мөн өөртөө арчаатай зан чанарыг нь сайжруулдаг. Нөгөө талаас хэт нямбай, хашир, мэдрэмтгий занг хянаснаар шүүмжлэлд гомдомхой, хүйтэн хөндий болохоос сэргийлдэг. 


НИЛ ЭРДЭНЭ энергийн түвшинд ариусган хамгаалах нөлөөтэй. Донтолт болон муу зуршлыг хянахад тустай. Бодол санаа цэгцэлж, өндөр ухамсрын түвшинд хурдан шилжихэд тусалдаг тул бясалгал хийхэд ашиглавал нэн тохиромжтой. Стресс бууруулна.

ЭНЭТХЭГ ГАРТААМ бол маш сайн хамгаалалтын чулуу бөгөөд тайвшруулах нөлөөтэй. Өөдрөг сэтгэлгээг бадруулж, айдсыг даван туулж, асуудлыг оновчтой шийдвэрлэхэд тустай. 


УСАН БОЛОР энергийг хүчирхэгжүүлж, цэвэрлэдэг. Энергийн эмчилгээ, засал хийх, бясалгал, зүүд сайжруулах, бодол хүсэл биелүүлэх, эд баялаг дуудах зэрэг бүхий л зорилгоор ашиглахад тохиромжтой.

Хэрэв та энэ зурагнууд дээр байгаа ордны багц чулуунууд болон ээлтэй зүүлт авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт нэгдээрэйОнлайн дэлгүүр: Crystal Shop