2015/06/26

Чакраны засал


Кристал ашиглан маш амархан аргаар, хурдан хугацаанд чакра нээж, идэвхжүүлэх боломжтой. Тэгш гадарга дээр буюу газар дээш харан хэвтээрэй. Хэрэв нуруу өвддөг бол доош хараад хэвтсэн ч болно. Дэр болон зөөлөвч ашиглаж болно. Аль болох биед тав тухтай байрлал сонгоорой. Байрлалаа олсны дараа кристалуудаа харгалзах Чакранууд дээр байршуулна. Хэрэв кристалууд гулсаад байвал тэр байрлалд нь байлгаарай. Учир нь кристалууд энергийн хувьд оновчтой байршлаа өөрсдөө сонгодог юм.


Одоо нүдээ аниад биеэ суллаарай. Өөрийгөө цагаан, амар амгалан гэрлээр бүрхэгдсэн байна гэж төсөөлөөрэй. Суурь чакранаас авахуулаад титэм чакра хүртэл чакра тус бүр дээр нэг бүрчлэн төвлөрөөрэй. Чакранууд дээр төвлөрөх үедээ кристал бүр харгалзах Чакрануудыг эмчилгээний цацарсан гэрлээр бүрхэж байна гэж төсөөлнө. Гэрэл нь чакра тус бүрийн өнгөтэй адил байх хэрэгтэй. Жишээлбэл суурь чакраны кристалаас гарах гэрэл нь Улаан өнгөтэй байна гэж төсөөлнө. Чакрануудыг нар зөв эргэдэг бяцхан энергийн хүрд гэж дүрслэн бодоорой. Кристалууд энергиэ ялгаруулахад чакрануудын эргэлдэх хурд нэмэгдэнэ.



Кристалаар чакра тус бүрийг идэвхжүүлэх явцдаа тухайн Чакранд зориулсан үгнүүдийг хэлж болно. Эсвэл өөрөө тохирох үгийг зохиож бас болох юм. Үг хэлж, тарни уншиснаар эмчилгээний хүчин чадал нэмэгддэг.Чакра цэвэрлэгдэж, тэнцвэртэй болсны дараа дараагийн Чакра руу шилжинэ. Нэг удаад бүх чакран дээр ажиллах шаардлагагүй бөгөөд тухайн үед аль чакран дээр ажилламаар байна тэр зүйлээ хийж болно. Өөрийн зөн совин, дотоод мэдрэмжээ сонсоорой. Энэ үйл явцын туршид аль нэг кристал таны биеэс гулсаж унавал зүгээр. Учир нь харгалзах чакраг балансжуулж дууссан гэсэн үг юм. Гэвч таны хувьд хангалтгүй санагдвал буцааж тавиад үргэлжлүүлж болно. Энэ заслыг хийхэд тодорхой заасан хугацаа гэж байхгүй. Өөрийн зөн совингоо сонсоод, чакра тус бүр дээр хүссэн хугацаагаараа төвлөрч болно.

ЗАСАЛД АШИГЛАГДАХ КРИСТАЛУУД

СУУРЬ ЧАКРА - ХАР ГАРТААМ ЭСВЭЛ УЛААН ХАС

Хар гартаам хүний биеийн энергийг тэнцвэржүүлдэг. Энэ ч утгаараа өөрийгөө хянах, ухаалаг шийдвэр гаргахад тустай. Мөн алсын хараа, эрч хүч, тэвчээр бэлэглэх замаар зорьсон зорилгоо биелүүлэхэд ээлтэй. 

Хар гартаам бол хүчирхэг хамгаалагч. Хүнд хэцүү цагт түшиг тулгаар болдог. Хүчтэй айдас, бухимдал, стрессийг бууруулж өөртөө итгэлтэй болоход тустай. 

Хар гартаам эмчлэн эдгээнэ. Ялангуяа өнгөрснөөс үүдэлтэй гутрал, цөхрөл, бэртэл гэмтлээс салахад нэмэр болно. 

Хар гартаам шүд, яс, цус болон хөл, тулгуур эрхтний үйл ажиллагааг дэмждэг. 

ХУВИЛГААН ЧАКРА - ГАРТААМ



Гартаам бол хүн бүрт байх хэрэгтэй хамгаалалтын чулуу. Бага насны хүүхдийг элдэв осол, гэмтлээс сэргийлдэг. Гартаам муу зүүднээс сэргийлдэг. Дэрэн доороо гартаам хийж унтаснаар тод, сайхан зүүд зүүдэлнэ. Гартаам нь стресс, энергийн алдагдлаас сэргийлдэг. 

Гартаам гэдэсний өвчинд сайн. Мөн наран сүлжээ буюу хэвлийн дээд хэсэгт байрлуулснаар гэдэс доторт сайнаар нөлөөлдөг. Мөн сэтгэл хөдлөлийг тэнцвэржүүлэх, сэтгэлээ сэргээхэд сайн. Гартаам хүч чадлыг бадраадаг. Иймээс чухал шийдвэр гаргах үед гартаамыг биедээ авч явах нь зүйтэй. 

НАРАН СҮЛЖЭЭ - БАРЫН НҮД

Барын нүд аз авчирдаг. Уг чулуу нь бүх зүйлийг харж, хүлээн авч, аз, шинэ боломжуудыг тодорхойлоход тусалдаг. Энэ ч утгаараа эд баялаг, мөнгө дууддаг. Мөн санаагаа хэрэгжүүлэх, бизнес эрхлэхэд тустай.

Барын нүд сэтгэл санааг тайвшруулдаг. Наран сүлжээ буюу хэвлийн дээд хэсэгт байрлах энергийн хүрдийг тэтгэснээр эрч хүч, урам зориг, өөртөө итгэх итгэлийг бэлэглэнэ. Мөн хар, цагаан хэл ам, сөрөг энергиэс хамгаалдаг. 

Барын нүд оюун санааг хурцалдаг. Уг чулуу дотоодын хүч чадалтай холбож, өөр өөрийгөө илүү сайн танин мэдэхэд тусална. Оновчтой шийдвэр гаргаж, асуудлыг шийдэхэд тустай. Энэ ч утгаараа зорилгоо биелүүлэхэд ээлтэй. 

Барын нүд сэтгэл гутрал, сэтгэцийн өвчнийг эмчилдэг. Нүдэнд тустай. Астам, амьсгалын замын өвчин, хоол боловсруулах эрхтнүүд болон нарийн бүдүүн гэдсэнд сайн.

ЗҮРХНИЙ ЧАКРА - УНДРАМ

Ундрам бол азын чулуу. Та сугалаа сугалах буюу аз туршсан үйлдэл хийж, бизнест хүчээ сорьдог бол ундрамыг өөртөө байлгаарай. Учир нь Ундрам чулуу зүрхний чакраг нээж, аз, эд баялаг, шинэ боломжуудыг дууддаг. 

Ундрам зүрх сэтгэлийг хамгаалж, сэтгэл санааг сайжруулдаг. Ундрам сөрөг нөхцөл байдлыг зөөлрүүлэн, эерэг энерги бүрдүүлдэг. Мөн уур, бухимдал, сэтгэцийн асуудлыг бууруулна. Улмаар асуудлын мөн чанарыг олоход тустай. Ундрам орчноос цахилгаан соронзон долгионы бохирдлыг шингээн авч, цэвэршүүлдэг.  

Ундрам бол лидерүүдийн чулуу. Ундрам урам зоригийг сэргээж, бүтээлч чанарыг сэдэлжүүлдэг байна. Мөн оюун ухаан, сэтгэл санааг тэнцвэржүүлснээр сэтгэлийг амирлуулж, сайхан сэтгэл, энэрэнгүй үйлсийг бадраана. Зорьсон зорилгынхоо төлөө тууштай, тэвчээртэй ажиллаж, бусдыг манлайлахад тустай. 

Ундрам эрүүл мэндэд сайн. 0-7 насны хүүхдийн өсөлтийг сайжруулдаг. Мөн зүрхний нөхөн төлжилтийг сайжруулж, хлостериныг бууруулж, цусны даралтыг тэнцвэржүүлж, цус харвалтаас сэргийлдэг. Мэдрэл, булчингийн систем, уушгинд сайн. Хоол боловсруулах системийг сайжруулж, толгой өвдөлтийг бууруулж, ойрын харааг сайжруулдаг. Мөн арьсны харшил, загатналыг багасгадаг. 

ХООЛОЙН ЧАКРА - ЦЭНХЭР ГАРТААМ


Цэнхэр Гартаам Хоолойн Чакраг идэвхжүүлэн эрүүлжүүлдэг. Үзэл бодол, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэхэд тустай. 

Цэнхэр Гартаам бол маш хүчирхэг эмчилгээний чанартай. Маш зөөлөн, тайвшруулах энергитэй бөгөөд сэтгэл санааг тайвшруулан, стресс бууруулдаг. Уур, бухимдал, сөргөлдөөнийг намдааж, айдас, шүүмжлэлийг гэтлэхэд тустай. 

Цэнхэр гартаам хоолой, бамбай булчирхай сайн. Мөн мөр, хүзүү, цээж хөшилтийг бууруулна. Халдвар, үрэвсэл, халууныг намдаана. Мэдрэлийн системийн блокыг гаргаж, ясны ургалт, гажилтаас сэргийлж, ясны нөхөн төлжилтийг дэмждэг. Хялгасан судас болон нойр булчирхайнд сайн. 

БИЛГИЙН МЭЛМИЙ - САРАН ЧУЛУУ

Саран чулуу хайр сэтгэлийн бат бөх байдлыг хадгалдаг. Бүтэн сартай шөнө хайртай хүндээ саран чулуу өгснөөр бие биедээ тэмүүлэх тэмүүллийг урт удаан хугацаанд бадраадаг гэдэг. Мөн харилцаанд гарсан ан цавыг нөхөж, буцаж нийлэхэд тустай. Саран чулуу хайр сэтгэлд аз жаргал авчирдаг. 

Саран чулуу зөн билэг, далд мэдрэмжийг дээшлүүлдэг. Мэргэ төлөг хийхэд тустай. Мөн оюун санааг саруул болгож, шийдвэр гаргахад нэмэр болно. Саран чулуу сэтгэл санааг дээшлүүлж, зан төлөвийг тогтворжуулдаг. Зүүсэн хүнийхээ мэдрэмж, зан ааш, сэтгэл хөдлөлийг даган өнгө нь хувирдаг талтай. Бас сарны хэлбэрийг даган өнгө нь өөрчлөгддөг. 

Саран чулуу эмэгтэй хүн бүрт байх ёстой чулуу. Учир нь эмэгтэй хүний мөн чанарыг тодотгож, эрүүл мэндийг сайжруулдаг. Төрөх үед тустай. Мөн залуу насыг хадгалж, гоо сайхныг тодотгон, дур булаам болоход нөлөөлнө. 

Саран чулуу жин хасахад тустай. Биеийн илүүдэл жинтэй хэсгийг саран чулуугаар үрэхэд хангалттай. Саран чулуу булчирхай, гэдэс дотор, өнчин тархины үйл ажиллагааг дэмждэг. 

ТИТЭМ ЧАКРА - НИЛ ЭРДЭНЭ 

Нил эрдэнэ бол сүнслэг хөгжлийн чулуу. Маш хүчирхэг энергийг өөртөө агуулж байдаг. Зургаа дахь мэдрэмжийг сайжруулж, зөн совинг нэмэгдүүлдэг. Урд насны амьдралаа санахад  тустай. 

Нил эрдэнэ сөрөг энергиэс маш сайн хамгаална. Мөн тайвшруулж, стресс, бухимдлыг тайлдаг. Бясалгал хийхдээ төвлөрөх зорилгоор ашиглаж болно. 

Нил эрдэнэ Титэм чакраг идэвхжүүлэх гол чулуу. Титэм чакра нь далд мэдрэмж, ухаарал, гэгээрэлтэй холбоотой. Мөн тархи, мэдрэлд сайнаар нөлөөлнө. Нил эрдэнэ тархины баруун тал буюу оюун санааны үйл ажиллагааг идэвхжүүлпдэг. 

Нил эрдэнэ нойргүйдлыг эмчилнэ. Дэрэн доор хийгээд унтахад тайван амарч, учир утгатай зүүд зүүдэлдэг. Бага зэргийн сэтгэл гутралд сайнаар нөлөөлөх бөгөөд төрөл бүрийн донтолтоос салахад тустай. Мөн цусны өвчнөөс сэргийлж, ясны өвчинд сайнаар нөлөөлнө. Сонсгол сайжруулах, батга, тууралтыг багасгах ач холбогдолтой.