2015/06/24

Загасны ордны ээлтэй чулуу


ЗАГАС (2/19-3/20): НИЛ ЭРДЭНЭ, СОДАЛИТ, УСАН БОЛОР нь Загасны ордны авхаалжтай, мэдрэмжтэй, олон талт чанарыг дэмжиж, далд мэдрэмж, зөн совин, бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг. Мөн үнэнч, өгөөмөр, сайхан сэтгэлийг нь дэмжинэ. Нөгөө талаас ер бусын мэдрэг байдлыг нь хянаж, сэтгэл санаагаа хянан, тэнцвэртэй, хүчтэй байхад тустай. Мөн залхуу, хойрго байдалд өртөхөөс сэргийлж тууштай, тэнцвэртэй, зорилготой байхад тусалдаг. 

НИЛ ЭРДЭНЭ энергийн түвшинд ариусган хамгаалах нөлөөтэй. Донтолт болон муу зуршлыг хянахад тустай. Бодол санаа цэгцэлж, өндөр ухамсрын түвшинд хурдан шилжихэд тусалдаг тул бясалгал хийхэд ашиглавал нэн тохиромжтой. Стресс бууруулна.


СОДАЛИТ оюун санааг хурцалж, бүтээлч сэтгэлгээг сайжруулна. Хувийн зохион байгуулалт, ажлын бүтээмж нэмэгдүүлдэг. Мөн өөрийгөө танин мэдэхэд тустай. 


УСАН БОЛОР энергийг хүчирхэгжүүлж, цэвэрлэдэг. Энергийн эмчилгээ, засал хийх, бясалгал, зүүд сайжруулах, бодол хүсэл биелүүлэх, эд баялаг дуудах зэрэг бүхий л зорилгоор ашиглахад тохиромжтой.

Хэрэв та үхэрийн ордны багц чулуу, ээлтэй зүүлт авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт нэгдээрэйОнлайн дэлгүүр: Crystal Shop