2015/06/24

Хилэнцийн ордны ээлтэй чулуунууд


ХИЛЭНЦ (10/23-11/21): НИЛ ЭРДЭНЭ, ДӨШ, УСАН БОЛОР нь Хилэнцийн ордны мэдрэмжтэй, авхаалжтай, нямбай занг дэмжиж, хөрвөх чадвар, эрч хүч, тэвчээр, уран төсөөлөл, хүсэл тэмүүллийг бадраана. Мөн зорилготой, тууштай, анхааралтай зан төлөвийг нь сайжруулна. Нөгөө талаас сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж, хартай, өмчлөгч, түрэмгий зангаа хянаж, хэт нууцлаг, зөрүүд болохоос сэргийлдэг.

НИЛ ЭРДЭНЭ энергийн түвшинд ариусган хамгаалах нөлөөтэй. Донтолт болон муу зуршлыг хянахад тустай. Бодол санаа цэгцэлж, өндөр ухамсрын түвшинд хурдан шилжихэд тусалдаг тул бясалгал хийхэд ашиглавал нэн тохиромжтой. Стресс бууруулна.

ДӨШ бол хүнийг тайвшруулан газардуулах хамгийн хүчирхэг чулуу юм. Бодол хүсэл биелүүлэхэд нэн тустай. Сөрөг энергийг ангижруулж, өөртөө итгэлийг сайжруулна. 


УСАН БОЛОР энергийг хүчирхэгжүүлж, цэвэрлэдэг. Энергийн эмчилгээ, засал хийх, бясалгал, зүүд сайжруулах, бодол хүсэл биелүүлэх, эд баялаг дуудах зэрэг бүхий л зорилгоор ашиглахад тохиромжтой.

Хэрэв та хонины ордонд ээлтэй чулуу, зүүлтнүүд авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт нэгдээрэйОнлайн дэлгүүр: Crystal Shop