2015/06/24

Суурь чакраны засал


Суурь чакра буюу Муладхара чакра нь маш чухал энергийн хүрд юм. Учир нь суурь чакра биднийг газар дэлхий, физик амьдралтай холбож, түшиг тулгуур болж байдаг билээ. Ахар сүүлний харалдаа байрлах энэхүү энергийн хүрд биеийн эрч хүчийг зохицуулж, элбэг дэлбэг, амар тайван амьдралыг бүрдүүлэхэд нөлөөлдөг. Энэ чакра улаан өнгөтэй бөгөөд куб хэлбэртэй, үнэрлэх мэдрэмжтэй холбоотой. Шороон махбодьтой, эрэгтэй энерги бүхий чакра юм. Биеийн энергийн хүрд буюу чакрануудыг тэнцвэржүүлэхийн тулд суурь чакранаас эхлэх нь зүйтэй. Учир нь кундалини буюу амин энерги энэхүү чакранаас эхлэн дээш өгсдөг. Суурь чакраг балансжуулж, газардуулга хийгээгүй тохиолдолд бусад чакрануудыг балансжуулах боломжгүй байдаг. Хэрэв таны суурь чакра нээлттэй, тэнцвэртэй байвал та амьдралдаа сэтгэл хангалуун байж ажил хэргээ амархан бүтээнэ. Амьдралд эргэлзэх эргэлзээ үгүй болж, харилцаа холбоо, мөнгө санхүү, ажил карьерын бүх зүйл сэтгэлчлэн бүтдэг болно.  




Хэт идэвхтэй чакра: Хэрэв суурь чакра хэт идэвхтэй байвал та уур бухимдалтай болдог. Шунал, бусдыг хараа хяналтандаа байлгах гэсэн өмчирхөг үзэл, бусадтай зөрөлдөх нь суурь чакра хэт идэвхжсэнтэй холбоотой. Улмаар эргэн тойрны хүмүүс, ажил төрөл, тодорхой зуршлуудаас хэт хамааралтай болж өөрчлөлт хийхэд хүндрэлтэй болдог. Мөн хэт материаллаг, тэвчээргүй ухас хийсэн зантай болох ба өөрийн үнэ цэнэ, үнэлэмжийг материаллаг зүйлээр үнэлдэг болох талтай. 

Идэвхгүй чакра: Суурь чакра идэвх сул буюу блоклогдсон тохиолдолд та хүрээлэн буй орчин, өөрийн махан биеэс тусгаарлагдсан мэт санагдах болно. Бүх зүйл эмх замбараагүй болсон мэт санагдаж мэдрэгдэнэ. Анхаарал, хичээл зүтгэл суларч, айж, бухимдаж, яарч сандрах нь ихсэнэ. Мөн хүч чадал суларч, сэтгэл гутралд орж, юу ч хиймээргүй санагдана. Санхүүгийн хувьд асуудалтай болж, өөрийн гэсэн байр суурь, тогтвортой байдалгүй болох нь бий. 

Чакраны тэнцвэр алдагдсаны шинж тэмдэг: Жин нэмэх буюу хасах, дархлаа сулрах, цустай өтгөн гарах, сэтгэл гутрал, залхуурал, гэдэс өвдөх, дур хүсэл сулрах буюу хэт ихсэх. 
ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГУУД


Үг: Би эх дэлхийн нэг хэсэг бөгөөд хүрээлэн буй хүн, байгаль, орчин, үйл явдалтай зохицон тайван, амар амгалан байна. Би сайхан амьдарч байна. Би амьдралдаа бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байна. 
Өнгө: Суурь чакра улаан өнгөтэй. Сээрэн дээрээ улаан өнгөтэй лянхуа цэцэг зурж болно. Улаан лаа асааж суурь чакранд төвлөрч болно.
Холбогдох эрхтэн: нөхөн үржихүйн эрхтэнгүүд, бүдүүн гэдэс, дархлааны систем. 
Ээлтэй чулуунууд: Турмалин, Цусан Чулуу, Галт Уулын Чулуу, Цитрин, Улаан Хас, Утаат Болор, Азурит, Шар Молор, Карнель
Хоол хүнс: улаан алим, гүзээлзгэнэ, улаан байцаа, хүрэн манжин гэх мэт улаан өнгөтэй зүйлс. Цагаан гаа, лууван гэх мэт үндэстэй ургамал, жимснүүд. Шош, самар гэх мэт уураг ихтэй хоол хүнс. 
Үнэрийн эмчилгээ: агар зандан, арц хуш, улаан зандан, цагаан гаа, хар чинжүү, сармис, розмарин 
Байгаль: суурь чакра ШОРОО махбодьтой. Иймээс байгаль, цэвэр агаарт гарах нь суурь чакранд сайнаар нөлөөлнө. Модны дор өвсөн дээр суух замаар шороо махбодь энергийг биедээ сайтар шингээж болдог. 
Дуу хөгжим, тарни: Суурь чакра нь СИ нооттой ижил давтамжинд байдаг. Мөн "ЛАМ" гэсэн тарни уншиж суурь чакраг балансжуулж болдог. 
Хөдөлгөөн: алхах, гүйх, бүжиглэх, йог хийх, ууланд авирах гэх мэт спорт суурь чакраг идэвхжүүлнэ.
КРИСТАЛ АШИГЛАЖ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГА


Кристал чулуунууд маш цэгцтэй молекулын бүтэцтэй байдаг бөгөөд өөрийн энергийн давтамжийг хадгалж, орчны энергийг хувирган өөрчилдөг ид шидтэй. Кристал ашиглан чакра балансжуулах арга маш үр дүнтэй бөгөө ердөө 2-3 цагийн дотор чакра зөв эргэлтэнд орж, тэнцвэржсэн байдаг. Суурь чакраны засал хийхэд улаан өнгийн лаа, суурь чакраны кристал чулуунууд, суурь чакраны хөгжим байхад л хангалттай. Хэрэв та дүүжин ашигладаг бол засал хийхээс өмнө чакраны эргэлтийн чиг, энерги алдагдлын хувийг өөрөө тодорхойлж болно. Заслын дараа дүүжингээр дахин шалгаж үр дүнг нь хэмжих боломжтой. 


Энэхүү заслыг хийхдээ нам гүм, тайван орчинд орон дээр эсвэл газар дээш харан хэвтэхэд бэлтгээрэй. Засал хамгийн багадаа 1-2 цаг үргэлжилнэ. Удаан хэвтэхэд даарч магадгүй тул хөнжил, нөмрөг бэлдээрэй. Суурь чакраны харалдаа улаан өнгөтэй лааг асаан байршуулна. Эсвэл олон лаа асаагаад тойруулаад тавьж болно. Суурь чакра идэвхжүүлэх кристал чулуунуудыг ахар сүүлэн дээр буюу суурь чакратай ойролцоо газар биен дээрээ байрлуулна. Эсвэл биед ойр газар тавьсан ч болно. Мөн өмнө дурдсан суурь чакраны үнэртэй тосоор биеэ тослох буюу орчиндоо шүршиж болно. Тэгээд суурь чакра идэвхжүүлэх хөгжим сонсох буюу чакраны идэвхжүүлэх тарни уншаад тайван хэвтээрэй. Засал хийх явцад хөгжмөө унтраагаад унтаж бас болно. Мөн заслын үеэр бие хүндрэх, нойр хүрэх, халуун, хүйтэн оргих, энерги мэдрэгдэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч болохыг анхаараарай. 

СУУРЬ ЧАКРАНЫ ЗАСЛЫН ЧУЛУУНЫ БАГЦ: ХАС, ГАЛТ УУЛЫН ЧУЛУУ, ТУРМАЛИН 

ХАС - АРИУСАЛ, ЭДГЭРЭЛ, ТЭВЧЭЭР ХАТУУЖИЛ 

TUMBLED - (2) Medium/Large RED JASPER Crystals with Description Card - Healing Stone ReikiХас бол гайхамшигтай тэжээн тэтгэгч. Уг чулуу сөрөг энергийг сорон авч, стресс бууруулан, амар амгалан, бүрэн бүтэн мэдрэмж төрүүлдэг. Хамгаалалт үүсгэж, газардуулга хийхэд тустай.

Хас аура, чакраг цэвэрлэн тэнцвэржүүлдэг. Ен, ян энерги, бие, сэтгэл, оюун, сүнсэн биеийг нэгтгэнэ. Цахилгаан соронзон долгион, орчны бохирдол, цацраг туяаг цэвэрлэнэ. 

Хас тэвчээр, хатуужлыг нэмэгдүүлнэ. Оюун санааг хурцалж, эмх цэгц, зохион байгуулалтыг сайжруулдаг. Асуудлыг зоригтой шийдвэрлэж, хэцүү үед дэм түшиг болно. 

Хас уран төсөөллийг бадрааж, санааг үйл хэрэг болгоход дөхөм болдог. Мөн бөөгийн зан үйл, мэргэ төлөгт тустай. Зүүдээ манахад ашиглаж болно. 

Хас дур хүслийг нэмэгдүүлж, эрч хүчийг нөхдөг. Бие махбодийг илааршуулж, зүрх судас, хоол боловсруулах, нөхөн үржихүйн эрхтнүүдэд сайнаар нөлөөлдөг. 

ГАЛТ УУЛЫН ЧУЛУУ - ХАМГААЛАЛТ, ЭМЧИЛГЭЭ, ҮНЭНИЙГ ТАНИХ

Галт уулын чулуу бол үнэний чулуу. Уг чулуу нь галт уулын халуун хайлмагаас үүсдэг. Галт уулын чулуу далд ухамсрын гүнд нэвтрэн дотоодын үнэнийг таньж мэдэхэд тустай. Хүний дотор буй сөрөг бүхнийг тодруулан, зайлуулдаг. Урд насны амьдрал болон олон хэмжээстийн оршихуйн түвшинд хүртэл эмчилж, цэвэрлэнэ. 

Галт уулын чулуу энергийг биежүүлдэг. Нэг ёсондоо нүдэнд үл үзэгдэх энергийг биежүүлэх, ашиглахад тустай. 

Галт уулсын чулуу бол хамгаалагч чулуу. Гадны сөрөг нөлөөллийг хааж, орчны муу энергийг өөртөө шингээн өөрчилдөг. Мөн сөрөг хүчийг дардаг. 

Галт уулын чулуу өвчний үндэс гарлыг дардаг. Физик болон сүнслэг биеийг хоргүйжүүлэн, блок гаргана. Хатуурсан судсыг зөөлрүүлж, хоол боловсруулалтыг сайжруулна. Судас, үе мөчний өвдөлтийг бууруулж, гэнэтийн осол гэмтлээс сэргийлдэг. 

ТУРМАЛИН - АЗ, ХАМГААЛАЛТ, ЭРҮҮЛ МЭНД

Турмалин аз авчирдаг. Гарын алгандаа үрснээр энерги нь идэвхжин, соронзон орон нь идэвхжиж, аз амжилт дууддаг. 

Турмалин бол энергийн хүчирхэг хамгаалагч. Турмалиныг бөөгийн чулуу гэх нь бий. Учир нь төрөл бүрийн зан үйлийн үеэр хамгаалагч болгон ашигладаг. Уг чулуу сүнслэг энергийг татаж, бүх чакрануудыг балансжуулан, биеийн гадуур хамгаалалтын бүрхүүл үүсгэдэг. Үүгээр зогсохгүй гар утас, цахилгаан соронзон долгион, төрөл бүрийн цацраг туяа, хараал, хэл ам, дайралт, сөрөг энергиэс хамгаална. Мөн сөрөг асуудлын мөн чанарыг олж эерэг зүг залахад хар турмалиныг ашигладаг. 

Турмалин тархи, мэдрэлд онцгой сайн. Тархины баруун, зүүн талыг тэнцвэржүүлэн, оюун ухааныг хурцалдаг. Сөрөг бодлыг эерэг болгож, нөхцөл байдлыг өөдрөгөөр харахад тустай. Мөн хэнэггүй занг арилгаж, бодьтой, логик сэтгэлгээг дэмжинэ. Мөн дотооддоо нэвтрэн, өөрийгөө таньж, өөртөө итгэлтэй болох, айдсаа дарахад тустай. Мөн бүтээлч, хүлээцтэй, нигүүлсэнгүй, өглөгч болоход тусална. 

Турмалин хүнд өвчнөөс илааршихад тусалж, дархлалын системийг сайжруулан, өвдөлт бууруулж, бүх төрлийн мэдрэлийн өвчинд ээлтэй. 

СУУРЬ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ ХӨГЖИМНҮҮД

ЛАМ тарнитай хөгжим  

Тарнигүй дан хөгжим 

Хэрэв та дээрх зурагнууд дээр дурдсан чакраны багц чулуунууд болон 7 чакраны багц чулуу авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт хандаарай. Онлайн дэлгүүр: Crystal Shop