2015/06/29

Хоолойн чакраны засал

Хоолойн хүрд буюу Вишуддха чакра нь бидний хэл  яриа, бүтээлч илэрхийллийг зохицуулдаг. Энэ хүрд хүний үнэнч шударга байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар зэргийг тодорхойлдог. Энэ хүрдээр дамжуулан бид өөрсдийн сонголтыг илэрхийлж, улмаар бидний сонголт том, жижиг байхаас үл хамааран үр дагавартай болохыг ухаардаг. Уг хүрд хүзүүний суурь хэсэгт, эгэмний хооронд байрлана. Хоолойн чакраг ариуслын төв гэж үздэг бөгөөд учир нь энерги уг хүрдээр дамжин материаллаг ертөнцөд шилжин хувирдаг. Бидний амьдралын амжилт, доройтол нь уг чакраны ариуслын түвшнээс хамаарна. Гэмшил, харууслын мэдрэмж энэ хүрдийг амархан бөглөж орхидог тул бид үнэн сэтгэлээ илэрхийлж сурах нь  чухал байдаг. Бусдад хүмүүст дургүйцэх, үүнийгээ үгээр илэрхийлэх нь бүхий л чакрануудын тэнцвэрийг алдагдуулж байдаг. Иймээс хүмүүсийн талаарх харах өнцгөө өөрчилж, бусад хүмүүсийн сөрөг талуудыг харахын оронд эерэг талуудад анхаарал хандуулах хэрэгтэй. Бид бусад хүмүүсийн алдаа дутагдлыг чичлэхийн оронд оруулж буй хувь нэмрийг үнэлж, талархах нь чухал. 

Чакра баланстай байх шинж тэмдэг: хэрэв таны хоолойн чакра баланстай байвал та өөрийгөө ямар ч асуудалгүйгээр илэрхийлэх болно. Та маш бүтээлч, тусч байж, бусад хүмүүст хэрэгтэй үед үнэтэй зөвөлгөө өгч чаддаг болдог. Та амьдралаас юу хүсч байгаагаа мэдэж, үүний төлөө бусдаас болон ертөнцөөс туслалцаа хүсч, үр дүнг нь ядах юмгүй амсдаг болно. Мөн өөрийн сул талыг гаргахаас үл айж, хүмүүс ч үүнийг чинь хүндэлнэ. Өөрийн гэсэн үнэн мөнийг, сэтгэл зүрхээ чөлөөтэйгээр илэрхийлж, ярьж чаддаг болно. 

Хэт идэвхтэй чакра: хоолойн чакра хэт идэвхтэй байвал та бусдыг хэт шүүмжилж, гоочилж, санал зөрөлдөх хандлагатай болдог. Эргэн тойрны хүмүүсээ үгээр идэж, шаардлагагүй үед хүртэл хараал хэлж, хашгирч байх нь бий. Та бусдад үзэл бодлоо илэрхийлэх боломж олголгүйгээр, өөрөө ярьж,  өөрийнхөөрөө зүтгэсээр байдаг. 

Идэвхгүй чакра: хоолойн чакра идэвхгүй үед өөрийгөө илэрхийлэх чадваргүй болж, бусад хүмүүст буруу ойлголт өгөөд байдаг. Таныг хүмүүс найдваргүй, шийдвэргүй, эргэлзээтэй хүн гэж үзнэ. Үнэнээ хэлж, өөртөө үнэнч байх нь хүндрэлтэй болж, бусдад өөрийгөө ойлгуулж чадаагүйн улмаас асуудалд орох нь түгээмэл болно. Иймээс хоолойн чакрагаа тэнцвэржүүлэхээс нааш ямар ч зүйл бүтэх шинжгүй байдаг. 

Чакраны тэнцвэр алдагдсаны шинж тэмдэг: хоолой дээр юм бөөгнөрөх, хоолой өвдөх, залгиур хоолой төвөнхийн үрэвсэл, ангина, шүд өвдөх, ам гэмтэх, чихний өвчин, самсаа, бамбай, мөр шохойжих, мөр, хүзүү, гар өвдөх, стресс, архи, тамхи, мансууруулах бодисонд донтох. 
ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГУУД

Үг: Би өөртөө итгэлтэйгээр чөлөөтэй ярьж чадна. Би өөрийгөө илэрхийлж, хүссэнээрээ амьдарна. Би хийж буй зүйлсээрээ дамжуулан Хайрыг илэрхийлэх болно. 
Өнгө: Хоолойн чакраны өнгө нь тэнгэрийн цэнхэр өнгө юм. Гадаа сууж нарлах нь хоолойн чакраг балансжуулдаг. Цэнхэр өнгөтэй лаа асаах, өөрийгөө цэнхэр өнгөтэй зүйлсээр хүрээлүүлэх нь үр дүнтэй. Цэнхэр өнгө бол үнэн, оюун ухаан, үнэнч байдлын илэрхийлэл юм. 
Холбогдох эрхтэн: бамбай, амны хөндий, ам, шүд, хүзүү, улаан хооло, мөр, гар, хүзүү
Ээлтэй чулуунууд: Номин, Цэнхэр Кальцит, Цэнхэр Кианит, Акуамарин, Оюу, Содалит, Амазонит, Цэнхэр Аргонит, Крисоколал, Цэнхэр Аура Кристал, Цэнхэр Турмалин, Ларимар, Цэнхэр Халит, Цэнхэр Гартаам, Акуа Аура Кристал, Гемиморфит 
Хоол хүнс: шөл, сүмс гэх мэт өндөр чанартай, биед тустай хоол хүнс сайн. Мөн амыг чийгшүүлдэг жүүснүүд маш сайн. Усны агууламж өндөр жимснүүд хоолойн чакраг балансжуулдаг. Мөн жимс, ногооны шүүс сайн. 
Үнэр: сарнай, агар, жасмин, гүгэл, жүржийн модны эфирийн тос
Байгаль: Хоолойн чакра Эфир махбодлтой. Байгальд бясалгал хийх нь хоолойн чакраг нээж, балансжуулдаг. Хоолойн чакрагаар дамжуулан бид Ертөнцөөс мессэж авч эхэлдэг. Нартай цэлмэг өдөр, цэнхэр тэнгэрийн дор суух нь мөн тустай. Мөн сүнслэг хөгжилдөө анхаарах нь хоолойн чакраг балансжуулах чухал алхам юм. 

Дуу хөгжим, тарни: Б ноотоор ХАМ тарны унших нь хоолойн чакраг балансжуулдаг. 

КРИСТАЛ АШИГЛАЖ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГА


Кристал чулуунууд маш цэгцтэй молекулын бүтэцтэй байдаг бөгөөд өөрийн энергийн давтамжийг хадгалж, орчны энергийг хувирган өөрчилдөг ид шидтэй. Кристал ашиглан чакра балансжуулах арга маш үр дүнтэй бөгөө ердөө 2-3 цагийн дотор чакра зөв эргэлтэнд орж, тэнцвэржсэн байдаг. Хоолойн чакраны засал хийхэд цэнхэр өнгийн лаа, хоолойн чакраны кристал чулуунууд, суурь чакраны хөгжим байхад л хангалттай. Хэрэв та дүүжин ашигладаг бол засал хийхээс өмнө чакраны эргэлтийн чиг, энерги алдагдлын хувийг өөрөө тодорхойлж болно. Заслын дараа дүүжингээр дахин шалгаж үр дүнг нь хэмжих боломжтой. 


Энэхүү заслыг хийхдээ нам гүм, тайван орчинд орон дээр эсвэл газар дээш харан хэвтэхэд бэлтгээрэй. Засал хамгийн багадаа 1-2 цаг үргэлжилнэ. Удаан хэвтэхэд даарч магадгүй тул хөнжил, нөмрөг бэлдээрэй. Хоолойн чакра буюу хоолойн харалдаа улаан өнгөтэй лааг асаан байршуулна. Эсвэл олон лаа асаагаад тойруулаад тавьж болно. Хоолойн чакра идэвхжүүлэх кристал чулуунуудыг эгэмний хооронд буюу тухайн чакратай ойролцоо газар биен дээрээ байрлуулна. Эсвэл биед ойр газар тавьсан ч болно. Мөн өмнө дурдсан хоолойн чакраны үнэртэй тосоор биеэ тослох буюу орчиндоо шүршиж болно. Тэгээд чакра идэвхжүүлэх хөгжим сонсох буюу чакраны идэвхжүүлэх тарни уншаад тайван хэвтээрэй. Засал хийх явцад хөгжмөө унтраагаад унтаж бас болно. Мөн заслын үеэр бие хүндрэх, нойр хүрэх, халуун, хүйтэн оргих, энерги мэдрэгдэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч болохыг анхаараарай. 

ЧАКРАНЫ ЗАСЛЫН ЧУЛУУНЫ БАГЦ: ЦЭНХЭР ГАРТААМ, СОДАЛИТ, ЦЭНХЭР МАНА

ЦЭНХЭР ГАРТААМ - ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ, ЭРҮҮЛ МЭНД, ХҮЧ ЧАДАЛ

Цэнхэр Гартаам Хоолойн Чакраг идэвхжүүлэн эрүүлжүүлдэг. Үзэл бодол, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэхэд тустай. 

Цэнхэр Гартаам бол маш хүчирхэг эмчилгээний чанартай. Маш зөөлөн, тайвшруулах энергитэй бөгөөд сэтгэл санааг тайвшруулан, стресс бууруулдаг. Уур, бухимдал, сөргөлдөөнийг намдааж, айдас, шүүмжлэлийг гэтлэхэд тустай. 

Цэнхэр гартаам хоолой, бамбай булчирхай сайн. Мөн мөр, хүзүү, цээж хөшилтийг бууруулна. Халдвар, үрэвсэл, халууныг намдаана. Мэдрэлийн системийн блокыг гаргаж, ясны ургалт, гажилтаас сэргийлж, ясны нөхөн төлжилтийг дэмждэг. Хялгасан судас болон нойр булчирхайнд сайн. 

СОДАЛИТ - ОЮУН САНАА, ХҮЧ ЧАДАЛ, ТЭВЧЭЭР 

Содалит бол сэтгэгчдийн чулуу. Оюун санааны хөх өнгийг өөртөө агуулагч уг чулуу гүн гүнзгий сэтгэлгээг сайжруулж, ухаан санааг саруул болгодог. Сэтгэлийн хэт хөөрлийг намжааж, сөрөг бодол, мэдрэмжийг зайлуулна. Зохиолч бичихэд тустай.

Содалит тамирчдад ээлтэй. Тэсвэр тэвчээрийг сайжруулж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Мөн оюун санааг хүчирхэгжүүлснээр бие махбодийг удирдахад дөхөм болгоно. 

Содалит билгийн мэлмий идэвхжүүлнэ. Улмаар үнэн, худлыг ялган харж сурахад тустай. Мөн эр, эм энергийг балансжуулдаг. Содалит хоолойн чакранд тустай. Энэ ч утгаараа өөртөө итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлэх, сайн ярьж сурахад нэмэр болно. Мөн өөрийгөө илэрхийлэх, харилцаа холбоогоо сайжруулахад тустай. 

Содалит бамбай булчирхай, бодисын солилцоо, гормоны системийг тэнцвэржүүлдэг. Инсулины ялгарлыг нэмэгдүүлэх замаар диабетийн эмчилгээнд сайнаар нөлөөлнө. 

ЦЭНХЭР МАНА - ХООЛОЙН ЧАКРА, ТАЙВШРАЛ, ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ

Цэнхэр маныг Илтгэгчдийн Чулуу гэж нэрлэдэг. Хуульч, улс төрчид уг чулууг хэлэндээ хүргэх замаар илтгэх ур чадвараа нэмэгдүүлдэг байжээ. Жүжигчид манаар уруул, хоолойгоо үрдэг бол, дуучид тайзан дээр гарахын өмнө нэг цагийн туршид мана байлгасан ус уухад тустай байдаг. Мөн хүзүүндээ зүүх замаар олны өмнө гарах айдсаа дарж, ярих чадвараа нэмэгдүүлж болдог.  

Цэнхэр гартаам Хоолойн Чакраг балансжуулдаг. Уг чакранд байгаа дарамтыг бууруулж, блокыг арилгаж улмаар бодол, сэтгэлээ чөлөөтэй илэрхийлж сурахад тустай. 

Цэнхэр мана сөрөг энергийг шингээн устгадаг. Мөн нөхөрлөлийг дэмжиж, оюун санааг нээж, хүнийг нигүүлсэнгүй, өгөөмөр болгодог. Цэнхэр мана гэр орны уур амьсгалыг зөөлөн, тайван болгодог. Мөн аян замд хамгаалалт үүсгэнэ. Муухай ааш, хардалт, сэтгэл гутрал зэргийг багасгадаг. 

Цэнхэр гартаам тайвшруулах нөлөөтэй. Аливаа зүйлд санаа зовдог, сэтгэл хөдлөл ихтэй хүмүүст сайн. Мөн далд ертөнцтэй холбогдож мэдээлэл авах, бодол дамжуулах буюу телепать хийхэд нөлөөлнө. Хүнийг тайвшруулж, тууштай, тэвчээртэй байхад тустай. Төрөл бүрийн донтолтыг даван туулахад хэрэгтэй. 

Цэнхэр мана эрүүл мэндэд тустай. Биеийн шингэнийг зохицуулж, хаван бууруулдаг, цаг агаараас хамааралтай мэдрэг өвчлөлийг бууруулж, жирэмсэн эхчүүдийн хөхөнд сүү оруулдаг. Ургамлын харшил гэх мэт амьсгалын замын өвчлөлийг бууруулдаг. 

СУУРЬ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ ХӨГЖИМНҮҮД

ХАМ тарнитай ая

Дан ая

Хэрэв та дээрх зурагнууд дээр дурдсан чакраны багц чулуунууд болон 7 чакраны багц чулуу авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт хандаарай. Онлайн дэлгүүр: Crystal Shop