2015/06/24

Жинлүүрийн ордны ээлтэй чулуунууд


ЖИНЛҮҮР (9/23-10/22): ХАР ГАРТААМ, САРНАЙН БОЛОР, УСАН БОЛОР нь Жинлүүрийн ордны нээлтэй, эрч хүчтэй, ухаалагч зан төлөвийг бадраамж, урлагийн мэдрэмжтэй, өөдрөг, хөнгөлүүн занг бадраана. Тэд жинлүүрийн ордны ажил хэрэгч, тэнцвэртэй байдлыг дэмждэг. Жинлүүрийн ордныхон сайхан сэтгэлтэй, халамжтай, бусадтай таатай харилцаа холбоо үүсгэж чаддаг хэдий ч ганцаараа байж чаддаггүй талтай. Харин дээрх чулуунууд нь Жинлүүрийн бие даасан байдлыг сайжруулдаг. Мөн шийдвэртээ эргэлздэг, олон ааштай, зөрүүд, шүүжлэгч, биеэ тоосон, залхуурдаг занг хянахад тусална. 

ХАР ГАРТААМ тэсвэр хатуужил, зориг тэвчээрийг нэмэгдүүлж, анхаарал төвлөрүүлдэг. Хүсэл зорилгоо тодорхойлон, төвлөрөх, өөрийгөө ялан дийлж, удирдаж, тогтвортой байхад тустай. 

САРНАЙН БОЛОР хайр сэтгэл, харилцаа холбоог сайжруулдаг. Зүрх сэтгэлээ нээж, өөрийгөө болон бусдыг хайрлах, уучлах, хүлээн зөвшөөрөхөд тустай. Стресс, айдас, эргэлзээг бууруулж итгэл найдвар авчирна. 

УСАН БОЛОР энергийг хүчирхэгжүүлж, цэвэрлэдэг. Энергийн эмчилгээ, засал хийх, бясалгал, зүүд сайжруулах, бодол хүсэл биелүүлэх, эд баялаг дуудах зэрэг бүхий л зорилгоор ашиглахад тохиромжтой.

Хэрэв та хонины ордонд ээлтэй чулуу, зүүлтнүүд авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт нэгдээрэйОнлайн дэлгүүр: Crystal Shop