2015/06/24

Нумын ордны ээлтэй чулуу


НУМ (11/22-12/21): НИЛ ЭРДЭНЭ, ЦИТРИН, УСАН БОЛОР хослол нь Нумын ордны уян хатан, эрч хүчтэй, урам зоригтой занг дэмжиж, үнэнч, сайхан сэтгэл, зорилготой, өөдрөг байдал, өгөөмөр, уран төсөөлөгч зан чанаруудыг бадраана. Нөгөө талаас Нумын ордны хэт биеэ даасан, эрх чөлөөтэй, эмзэг мэдрэмтгий зангуудыг хянахад тустай. Эдгээр занг хянаагүй тохиолдолд амалсандаа хүрч, хариуцлагатай, тууштай байж чадахгүйд хүрдэг талтай. 

НИЛ ЭРДЭНЭ энергийн түвшинд ариусган хамгаалах нөлөөтэй. Донтолт болон муу зуршлыг хянахад тустай. Бодол санаа цэгцэлж, өндөр ухамсрын түвшинд хурдан шилжихэд тусалдаг тул бясалгал хийхэд ашиглавал нэн тохиромжтой. Стресс бууруулна.



ЦИТРИН оюун ухаан, хүч чадал, бүтээлч чанарыг нэмэгдүүлэх замаар бодол хүсэл хурдан хугацаанд биелүүлэхэд тустай. 

УСАН БОЛОР энергийг хүчирхэгжүүлж, цэвэрлэдэг. Энергийн эмчилгээ, засал хийх, бясалгал, зүүд сайжруулах, бодол хүсэл биелүүлэх, эд баялаг дуудах зэрэг бүхий л зорилгоор ашиглахад тохиромжтой.

Хэрэв та хонины ордонд ээлтэй чулуу, зүүлтнүүд авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт нэгдээрэйОнлайн дэлгүүр: Crystal Shop