2015/06/29

Титэм чакраны засал


Титэм чакра буюу Сахасрара гэдэг санскрит үг нь "1000 дэлбээт бадам лянхуа" гэсэн утгатай. Энэ чакра толгойны оройд байралдаг. Суурь чакра биднийг Эх Дэлхийтэй холбодог шиг уг хүрдээр дамжуулан бид Бурхан буюу Ертөнцтэй холбогддог. Энэ хүрд бол биднийг материаллаг болон материаллаг бус ертөнцүүдтэй холбох гарц юм. Уг хүрдээр дамжуулан бид өөрийн хязгааргүй ариун мөн чанарыг таньж гэгээрэлд хүрдэг. Титэм чакрагаар дамжуулан бид бүх зүйлтэй холбогдож, бүх зүйлийг энэрэн нигүүлсэж, мөнхийн амар цэнгэл, хязгааргүй билэг ухааныг олж авдаг. Бид амьдрал бол бидний ухамсрын нэг хэсэг бөгөөд бид амьдрал хэмээх зүүдийг зүүдэлж буй зүүдлэгчид болохыг ухаарна. Бүх зүйл бидний давтагдах бодлоос үүсэх далд ухамсрын итгэл үнэмшлээс үүдэлтэй болохыг ухаарснаар амьдрал хэмээх зүүдээ удирдаж эхэлдэг. 


Чакра баланстай байх шинж тэмдэг: Сахасрара чакра баланстай үед та зөн билгээр дамжин ирэх гайхалтай мэдлэгтэй байхаас гадна маш мэргэн ухаантай байдаг. Та өөрийн сүнслэг мөн чанарыг ухаарч улмаар бусдыг өөрийн нэг хэсэг гэдгийг мэдэрснээр бусдад туслахыг хичээх болно. 
Хэт идэвхтэй чакра: Хэрэв титэм чакра хэт идэвхтэй байвал өөр хэмжээст ертөнцтэй харилцах харилцаагаа зохицуулж чадахгүйд хүрнэ. Энэ ертөнцөөс тасарч, өөрийгөө газардуулж чадахгүйд хүрнэ. Улмаар бусад хүмүүс таныг ойлгохгүй, үл ойшоох болно. Титэм чакра хэт идэвхтэй байснаар хүн бурханы мөн чанарыг өөрөөсөө хараад өөрийгөө бусдаас дээгүүрт тавих хандлагатай болох нь бий. 
Идэвхгүй чакра: Титэм чакра идэвхгүй эсвэл блоктой байвал амьдрал утга учиргүй, зорилгогүй мэт санагдана. Бүх зүйлийг утгагүйг эж үзсэнээр сэтгэцийн өвчлөл үүсэх магадлалатай. Хэн ч өөрийг нь хайрлахгүй байгаа мэт санагдаж, Бурханд уураа гаргаж, амьдралаа бусдад тохож буруутгана. Болхи болж, тэнцвэр алдагдан, эмх замбараагүй болох нь бий. Шинэ санаа сэдэж, амьдралыг өөдрөгөөр харахад бэрхшээлтэй болно. Сүнслэг талаа хөгжүүлэхээс зайлсхийж, өөрийгөө танин мэдэх хүсэлгүй байдаг. Мөн үхлээс маш ших айна. 
Чакраны тэнцвэр алдагдсаны шинж тэмдэг: булчингийн өвчлөл, байнгын ядаргаа, гэрэл, дуу чимээнд хэт мэдрэг болох. 

ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГУУД

Үг: Би өөрийн дотоод мэдрэмждээ итгэдэг. Миний амьдралд байгаа бүх хүн надад өөрийгөө танин мэдэхэд тусалж, өсч хөгжихөд минь нэмэр болж байна. Би бүх зүйл учир шалтгаантай бөгөөд миний үйлдэл өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэж байна. Миний амьдрал тэнцвэртэй, амар амгалан байна. 
Өнгө: Титэм чакра нил ягаан эсвэл цагаан өнгөтэй байдаг. Ийм өнгөтэй лаа асаагаад толгойны оройдоо төвлөрөх замаар титэм чакраг балансжуулж болно. Нил ягаан өнгөтэй хувцас өмсөж, ийм өнгөтэй цэцэг орчиндоо байлгаснаар өөрийгөө тайвшруулж балансжуулах боломжтой. 
Холбогдох эрхтэн: Булчингийн систем, боргоцой булчирхай, өнчин тархи. 
Ээлтэй чулуунууд: Нил Эрдэнэ, Усан Болор, Пренит, Селенит, Галт Уулын Чулуу, Целестит, Цэнхэр Биндэрьяа, Солонгон Хүдэр, Молдавит, Данбурит. 
Хоол хүнс: Байгальд ургаж, нарын гэрлийг өөртөө шингээсэн цэвэр ариун хоол хүнс титэм чакраг цэвэрлэхэд тустай. Чихэр идэхийн оронд болж өгвөл наранд хатаасан жимс идэх хэрэгтэй. Хангалттай хэмжээний ус ууж, нэмэлт химийн бодис орсон, удаан хадгалагддаг, савалгаат бүтээгдэхүүнүүдээс татгалзах замаар биеэ цэвэршүүлэх хэрэгтэй. 
Үнэр: Царс, сарнай, агар, зандан, жасмин, балжин гарам, арц.
Байгаль: Сахасрарагийн элмент нь дотоодын гэрэл буюу бодол юм. Энэ бол Ертөнцийг бүтээсэн хамгийн нарийн элмент юм. Дотоодын гэрэл нь бүх зүйлд агуулагдаж, бүгдийг холбож байдаг. Гадаа сууж бясалгах хийх замаар энэхүү агуу энергийг мэдрэх нь өөрийн гүн гүнзгий мөн чанарыг нээхэд тустай. 
Дуу хөгжим, тарни: ОМ болох А авиа.

КРИСТАЛ АШИГЛАЖ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГА


Кристал чулуунууд маш цэгцтэй молекулын бүтэцтэй байдаг бөгөөд өөрийн энергийн давтамжийг хадгалж, орчны энергийг хувирган өөрчилдөг ид шидтэй. Кристал ашиглан чакра балансжуулах арга маш үр дүнтэй бөгөө ердөө 2-3 цагийн дотор чакра зөв эргэлтэнд орж, тэнцвэржсэн байдаг. Титэм чакраны засал хийхэд нил ягаан эсвэл цагаан өнгийн лаа, суурь чакраны кристал чулуунууд, суурь чакраны хөгжим байхад л хангалттай. Хэрэв та дүүжин ашигладаг бол засал хийхээс өмнө чакраны эргэлтийн чиг, энерги алдагдлын хувийг өөрөө тодорхойлж болно. Заслын дараа дүүжингээр дахин шалгаж үр дүнг нь хэмжих боломжтой. 


Энэхүү заслыг хийхдээ нам гүм, тайван орчинд орон дээр эсвэл газар дээш харан хэвтэхэд бэлтгээрэй. Засал хамгийн багадаа 1-2 цаг үргэлжилнэ. Удаан хэвтэхэд даарч магадгүй тул хөнжил, нөмрөг бэлдээрэй. Титэм чакра буюу толгойн оройны харалдаа нил ягаан буюу цагаан өнгөтэй лааг асаан байршуулна. Эсвэл олон лаа асаагаад тойруулаад тавьж болно. Хувилгаан чакра идэвхжүүлэх кристал чулуунуудыг толгойн оройны ойролцоо газар биен дээрээ байрлуулна. Эсвэл биед ойр газар тавьсан ч болно. Мөн өмнө дурдсан титэм чакраны үнэртэй тосоор биеэ тослох буюу орчиндоо шүршиж болно. Тэгээд чакра идэвхжүүлэх хөгжим сонсох буюу чакраны идэвхжүүлэх тарни уншаад тайван хэвтээрэй. Засал хийх явцад хөгжмөө унтраагаад унтаж бас болно. Мөн заслын үеэр бие хүндрэх, нойр хүрэх, халуун, хүйтэн оргих, энерги мэдрэгдэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч болохыг анхаараарай. 

ЧАКРАНЫ ЗАСЛЫН ЧУЛУУНЫ БАГЦ: НИЛ ЭРДЭНЭ, УСАН БОЛОХ, ПРЕНИТ

НИЛ ЭРДЭНЭ - СҮНСЛЭГ ХӨГЖИЛ, АМАР АМГАЛАН, ХАМГААЛАЛТ

Нил эрдэнэ бол сүнслэг хөгжлийн чулуу. Маш хүчирхэг энергийг өөртөө агуулж байдаг. Зургаа дахь мэдрэмжийг сайжруулж, зөн совинг нэмэгдүүлдэг. Урд насны амьдралаа санахад  тустай. 

Нил эрдэнэ сөрөг энергиэс маш сайн хамгаална. Мөн тайвшруулж, стресс, бухимдлыг тайлдаг. Бясалгал хийхдээ төвлөрөх зорилгоор ашиглаж болно. 

Нил эрдэнэ Титэм чакраг идэвхжүүлэх гол чулуу. Титэм чакра нь далд мэдрэмж, ухаарал, гэгээрэлтэй холбоотой. Мөн тархи, мэдрэлд сайнаар нөлөөлнө. Нил эрдэнэ тархины баруун тал буюу оюун санааны үйл ажиллагааг идэвхжүүлпдэг. 

Нил эрдэнэ нойргүйдлыг эмчилнэ. Дэрэн доор хийгээд унтахад тайван амарч, учир утгатай зүүд зүүдэлдэг. Бага зэргийн сэтгэл гутралд сайнаар нөлөөлөх бөгөөд төрөл бүрийн донтолтоос салахад тустай. Мөн цусны өвчнөөс сэргийлж, ясны өвчинд сайнаар нөлөөлнө. Сонсгол сайжруулах, батга, тууралтыг багасгах ач холбогдолтой. 


УСАН БОЛОР - ЗӨН БИЛЭГ, ЭМЧИЛГЭЭ, ХАМГААЛАЛТ

Усан болор төгс чулуу. Ямар ч зорилгоор ашиглаж болох бөгөөд энергийг хүлээн авч, идэвхжүүлж, дамжуулж, хүчирхэгжүүлдэг. Усан болор байгалийн 4 элментийн мөн чанарыг агуулдаг бөгөөд бүх ордонд ээлтэй. Маш өндөр энергитэй. 

Усан болор далд ур чадварыг нээнэ. Уг чулуу хүний оюун санааг өдөр тутмын амьдралаас хөндийрүүлж, зөн билэг сэргээж, дээд ухамсартай холбодог. Гүн бясалгалд орох, дээд би, сахиус, өөр хэмжээсттэй холбогдоход тустай. 
  
Усан болор сөрөг энергийг зайлуулна. Сөрөг нөлөөлөл бүхий цахилгаан соронзон долгионыг цэвэрлэдэг. 

Усан болор бие, сэтгэлийг цэвэршүүлдэг. Мөн өнчин тархи, боргоцой булчирхайг идэвхжүүлэн, тархины үйл ажиллагааг сайжруулдаг.  


ПРЕНИТ - ХАЙР, ХАМГААЛАЛТ, АМАР АМГАЛАН

Пренит бол нөхцөл болзолгүй хайр, хамгаалалтын чулуу. Уг чулуу таны аураг хүрээлсэн хүчирхэг ариун энергийн бүрхүүл үүсгэдэг. Мөн ертөнцөд итгэх итгэл, хүсэл мөрөөдлөө биелүүлэх найдварыг төрүүлнэ. 

Пренит тайвшрал, амар амгаланг авчирна. Энэ чулуу орчныг сэргээж, гэр орон, оффисыг амар тайван өргөө болгож хувиргадаг. Мөн байгаль орчин, нүдэнд үл үзэгдэх ертөнцтэй зохицолдон амьдрахад тустай. 

Пренит гүн гүнзгий бясалгалд оруулж, уран төсөөллийг бадраана. Уг чулууг гартаа атган бясалгаснаар та дээд би-тэйгээ холбогдох боломжтой. Мөн сахиулсан тэнгэр, сүнслэг биет, өөр гариг, хэмжээст ертөнцийн биетүүдтэй холбогдоход тусална. Үүний дүнд дотоодын үнэнийг таньж, сүнслэг хөгжлөө дээшлүүлэхэд нэмэртэй. 

Пренит эмх цэгцийг авчирдаг. Хэрэггүй эд зүйлсээс салж, амьдралаа цэгцлэхэд тустай. Мөн хардалт, шуналыг бууруулна. Айдас, хар дарсан зүүдийг зайлуулж, өвчин зовлонгийн эх үүсвэрийг үгүй хийхэд тусалдаг. 

Пренит элэг, бөөр, цээж, мөр, уушиг, сээрний булчирхайд сайн. Цусны өвчинг илааршуулж, биеийн холбогч эд эсүүдийг сэргээж, хоргүйжүүлнэ. 

СУУРЬ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ ХӨГЖИМНҮҮД

А тарнитай ая


Дан ая

Хэрэв та дээрх зурагнууд дээр дурдсан чакраны багц чулуунууд болон 7 чакраны багц чулуу авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт хандаарай. Онлайн дэлгүүр: Crystal Shop