2015/07/03

Теслагийн Давтамж


ДНХ гэдэг нь амьд организмын удамшлын мэдээллийг агуулдаг молекул юм. Уг молекулд амьд биетийн биологийн мэдээлэл тэр чигээрээ агуулагдсан байдаг. Хүний ДНХ 12 сүлжээстэй бөгөөд эрдэмтэд эдгээрээс нь 2 сүлжээс нь идэвхтэй байдгийг тогтоосон ба үлдсэнийг нь идэвхгүй ДНХ гэж нэрлэдэг. Гэвч энэхүү идэвхгүй ДНХ нь биднийг өөр хэмжээст, орчлон ертөнц, эх үүсвэртэй холбогдож, дотоодын мөн чанараа таньж, өөрийгөө эрүүлжүүлэн хүчирхэгжүүлэхэд чухал нөлөөтэй. Өнөөдөр та бүхэнд 19-р зууны суут эрдэмтэн Никола Теслагийн боловсруулсан 12 ДНХ-г идэвхжүүлэх аргыг танилцуулж байна. Тэрбээр амьдралынхаа туршид цахилгаан эрчим хүчтэй холбоотой судалгаа шинжилгээ хийж, олон гайхалтай нээлтийг хүн төрөлхтөнд өвлүүлсэн билээ. Никола Теслагийн олж тогтоосноор өндөр даралтын цахилгаан эрчим хүчний нөлөөллөөр бидний ДНХ-гийн ихэнх хэсэг идэвхгүй байдаг ажээ. Өндөр даралтын цахилгаан эрчим хүч нь стресс, сөрөг мэдрэмж, сэтгэл хөдлөл, итгэл үнэмшлээс үүдэн хүний биед хуримтлагдаж, ДНХ-г дарж идэвхгүй байлгадаг байна.

Өндөр даралтын цахилгаан эрчим хүч гэдэг нь СТРЕСС-ийн нөлөөллөөр кристал чулуу, шаазан, яс, ДНХ, зарим нэг төрлийн уураг гэх мэт нягт материалуудад хуримтлагддаг цахилгаан цэнэг юм. Таны бие стресстэй байвал таны ДНХ мөн л стресстэй байна. Энэ нь дээрх зурганд харуулж буй шиг алхаар кристал кварц чулууг цохиж буйтай адил. Хэрэв стресс нь кристал чулуу, шаазан гэх мэт хатуу биетэд өндөр даралтын цахилгаан эрчим хүчээр нөлөөлөн шахалт үүсгэж байвал хүний биед ч мөн адил нөлөөлөл үзүүлнэ гэсэн үг юм. Хүний бие 11 сүлжээ ДНХ-тай боловч үүнээс зөвхөн 3-хан сүлжээ нь идэвхтэй байдаг. Үлдсэн 8 сүлжээ нь идэвхгүй байдалтай байна. 

Идэвхгүй 8 сүлжээг идэвхжүүлэхэд шинжлэх ухаан асар чухал ойлголтыг олгох бөгөөд бидний сэтгэл санааны бүтэц мөн ач холбогдолтой. Бидний сүнс нойрмог байгаагийн учир нь бид "ДОТООД" хүчээ мэдэхгүй байгаатай холбоотой юм. Энэхүү дотоод хүч нь биднийг эх үүсвэр буюу Бурхантай холбож байдаг. Бид бүх зүйлтэй холбоотой байдаг хэдий ч Дэлхий дээр хүн болж төрөл авснаараа үүнийгээ мартахад хүрдэг. Иймээс өндөр даралтын цахилгаан эрчим хүчний мөн чанарыг таньж, нөлөөллийг нь эсрэг чиглэлд хандуулах нь ДНХ-ны 11 сүлжээг идэвхжүүлэх замаар манай Ертөнцийн 11 хэмжээстэд нэвтрэх гол түлхүүр юм. 


"Анх хүний амьдрал бүхэл зүйлийн хэсэг байсан. Дууны долгион Гэрэлтэй нэгдмэгц бие даасан шинэ сүнс болон хувирдаг. Энэ сүнс өөртэйгээ төстэй илүү төгс, том зүйлийн нэг хэсэг байсаар байна. Бид бүгд хоорондоо адил бөгөөд өөрсдийгөө тусгаарлагдмал гэж боддог. Энэ бүхнийг биднийг эргэн санамагцаа Үнэнийг ухаардаг" - Никола Тесла, Дамжуулагч Памела Аралин 

Өнөөдөр та бүхэнд сэтгэл санаа хэрхэн ДНХ-ны 8 сүлжээсийг идэвхгүй байлгадагийг тайлбарлаж өгье. "Гадны нөлөөллөөс үүдэлтэй стрессээс" үүссэн өндөр даралтын цахилгаан эрчим хүч нь матерын дотор энергийг хуримтлуулдаг. Цахилгаан соронзон долгионы энергиэс үүдэлтэй СТРЕСС нь таны хэлбэлзлийн сул давтамж, стрессээс үүдэлтэй сэтгэлийн хөдөлгөөнөөс болж үүсдэг. Энэ нь биед энергийг хуримтлуулж, даралт үүсгэх замаар ДНХ-г ямагт идэвхгүй байлгаж байна. 


Эрдэмтдийн хэлсэнчлэн, тэр дундаа Кюри болон Теслагийн хэлж буйгаар үүнийг өөрчилж болдог. Билгийн мэлмий буюу боргоцой булчирхай, титэм хүрд буюу өнчин тархийг сэргээх дуу, долгионы давтамжаар үүнийг өөрчлөх боломжтой. 

Боргоцой булчирхай нь бидний ДОТООД-тойгоо холбогдох бүхий л ур чадваруудыг сэргээх хүчийг агуулдаг бөгөөд энэ нь улмаар титэм чакраг идэвхжүүлдэг. Титэм чакра буюу өнчин тархи нь стрессээс үүдэлтэй сэтгэл хөдөлгөөнийг суллаж явуулдаг. Эдгээр сэтгэл хөдлөлүүд нь биднийг эх үүсвэр буюу Бурханаас салангид гэсэн ойлголтыг төрүүлж байдаг юм. Өнчин тархи нь нуруу нугасны суурь хэсэг буюу ахар сүүлэнд байрлах суурь чакра буюу "Мэдлэгийн Төв"-д агуулагдах мэдээллийг идэвхжүүлдэг. Олон хүн суурь чакраны хүч чадлыг идэвхжүүлсэн байдаг бөгөөд үүнийг "кундалини сэргээх" гэж нэрлэдэг. Билгийн мэлмий, титэм чакра хоёрыг зэрэг сэргээх нь хүнд асар их өөрчлөлтийг авчрах хүч чадалтай. 


Ертөнцийн 11 хэмжээстэд нэвтрэх 11 төрийн долгионы давтамж байдаг. Давтамж бүр биднийг тухайн хэмжээст ертөнцтэй холбогдох холбоосыг сануулж, улмаар өөрийн Дотоодын мөн чанарыг танихад нөлөөлнө. Энэ процесын явцад бэлэн болсон үед ДНХ-гийн идэвхгүй 8 сүлжээс сэргэдэг. Энэ 11 төрлийн дуу авиаг сонссоноор ДНХ-с стрессээс үүдэлтэй сэтгэл хөдлөл ангижирч, ухамсар сэрэхэд саад болж буй хязгаарлалтууд үгүй болно. Уг давтамжуудын тусламжтайгаар хүний тархи болон нуруу нугасанд хуримтлагдсан энерги титэм чакрагаар дамжин гадагшилна. 

Идэвхгүй ДНХ сэргээх аргачлал 

1) Дуу чимээ багатай, гаднаас хүн орж ирж саад болохооргүй газар хэвтэх буюу өөрт эвтэйхэн байрлалаар суугаад чихэвч зүүж, нүдээ анин, бясалгал, төвлөрөлийн байдалд орно. 
2) Таныг стресст оруулж буй сэтгэлийн хөдлөл, мэдрэмж, сөрөг итгэл үнэмшил зэргийг олж илрүүлээд, биед үүсэх мэдрэмжүүдэд төвлөрөөрэй. 
3) Дотоодтойгоо холбогдоно. Нүдээ аниад, амандаа юмуу дотроо чангаар дараах үгсийг хэлнэ. "Би өөрийн дотоодын хүчийг сэрээнэ. Би эх үүсвэрт энэ сэтгэл хөдлөлөөс (сөрөг итгэл үнэмшил, суурь итгэлээс) ангижрахыг бүрэн зөвшөөрч байна." Энэ бол хамгийн чухал үе шат юм. 
4) Нүдээ нээгээд Теслагийн давтамжуудыг дарааллын дагуу тус бүрийг нь 3 секундээс 3 минут хүртэлх хугацаанд тасралтгүй тоглуулангаа дараах Амьдралын Модны зурагт анхаарлаа төвлөрүүлнэ. Эдгээр давтамжуудыг дараалуулан сонсохоос гадна бүгдийг нь нэгэн зэрэг эсвэл хэд хэдийг нэг зэрэг сонсож болно. Хамгийн гол нь энэ дасгалыг хийх явцад бүгдийг нь сонсож дуусгах ёстой. 

1. 963hz, 2. 528hz, 3. 417hz, 4. 852hz, 5. 741hz, 6. 639hz, 7. 285hz, 8. 174hz, 9. 936hz, 10. 369hz, 11. 396hz.

Амьдралын мод
Эдгээр давтамжуудын файлыг энэ линкээр орж татаж авах буюу сонсоорой. Эсвэл энэ линкээр орж өөрт хэрэгтэй дууны давтамжийг үүсгэж болно. Эдгээр давтамжуудыг сонсохдоо аль болох сул буюу аяархан дээр нь тавьж сонсоорой. 
5) Өөрийгөө сулла. Дээрх Амьдралын Модны зурагт анхаарлаа төвлөрүүлэнгээ дараах зүйлсийг амандаа эсвэл дотроо чангаар давтан хэлнэ. "Би өөрийн дотооддоо ... (сөрөг итгэл үнэмшил, суурь итгэл, стрессээс үүдэлтэй сэтгэл хөдөлгөөн зэрэг таныг сэрэхэд садаа болж буй зүйлсийг хэлнэ) ангижрахыг бүрэн зөвшөөрч байна." Эх үүсвэрээс ирэх цагаан өнгийн Гэрлээс хамраараа дамжуулан амьсгал авч амаараа гаргана. Энэхүү цагаан Гэрэл суурь чакранаас титэм чакра хүртэл эргэлдэн дээшилж улмаар Титэм чакрагаар дамжин таны биеэс гадагшилж байна гэж төсөөлөөрэй. Тэгээд амандаа буюу дотроо дараах үгийг чангаар хэлнэ: "Би санаж байна. Би бол Эх үүсвэр."

Магадгүй зарим хүмүүс ДНХ 12 сүлжээтэй биш бил үү? гэж асууж болох юм. 12 дахь сүлжээс бол Эх үүсвэр юм. Сэрцгээ хүн төрөлхтөн минь. Памела Аралин. 

Эх үүсвэр: 
  1. http://www.aurareader.com/1/post/2015/05/the-flow-of-the-i-am.html
  2. https://en.wikipedia.org/wiki/DNA
  3. https://en.wikipedia.org/wiki/Nikola_Tesla
  4. http://in5d.com/recoding-to-12-strand-dna-sequence-and-entering-into-the-photon-belt/
Энэ мэдээлэл таалагдсан бол SHARE хийж бусдад түгээгээрэй.