2015/07/24

Гүн хар хөх (royal blue) аураны шинж чанар


Ийм өнгийн ауратай хүмүүс дотооддоо амар амгалан байдаг бөгөөд сүнслэг итгэл үнэмшилтэй буюу гүн гүнзгий шашин шүтлэгтэй байдаг. Маш үнэнч, уламжлалт зан заншлыг дагаж мөрддөг хуульч, нийгмийн ажилтан, захиргааны ажилтан гэх мэт хүмүүс хар хөх өнгийн ауратай байх нь түгээмэл. Аура нь хэт их хар хөх өнгөтэй буюу үүл үүссэн байвал сэтгэл гутралд орсон эсвэл олон ааштай болохыг илэрхийлнэ. Хар хөх ауратай хүмүүс өөрийн хайртай хүмүүстээ хэт өндөр шаардлага тавьдаггүй бөгөөд "Би хэн нэгнийг хайрлавал түүнтэй хамт байх болно. Хэрэв тэр надад хайртай бол тэр над дээр ирэх л болно" гэсэн хандлагатай байдаг. Тэд ямар нэг зүйлийг хийвэл үнэн сэтгэлээсээ, бүрэн дүүрэн хийж гүйцэтгэдэг. Тэдний үнэнч, шударга, илэн далангүй зан чанар нь хамгийн чухал давуу талууд нь юм. Хар хөхүүд бизнес эрхэлбэл тууштай байж, ажил хийвэл шургуу зүтгэдэг. 

Хар хөхийн сул тал нь тэдний зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэдэг зан юм. Тэд аливаа асуудлыг тодорхой нэг арга замаар л хийх ёстой гэж үздэг ба бусдыг логикын үүднээс шийдвэр гаргахыг шаарддаг. Хар хөх ауратай хүмүүс бол манай нийгмийн бат бөх суурь болж, эргэлзээтэй нөхцөлд алсыг тодруулах гэрэлт цамхаг болж, аливаа асуудлыг аль болох тохиромжтой, зөв арга замаар хийдэг. Гэвч бусад хүмүүс та бүхэнтэй адил энерги, карма буюу үйлийн үртэй байдаггүй. Хар хөх ауратай хүмүүс "Тэр надад хайртай юм бол ... ингэх хэрэгтэй" гээд хэлэх нь түгээмэл. 

ХАРИЛЦАА ХОЛБОО

Та харилцаа холбоонд ямар үүрэг гүйцэтгэхээс үл хамааран өөрийн үүрэг хариуцлагыг сайтар гүйцэтгэдэг. Та гэртээ хүүхдээ хардаг бол хамгийн сайн аав, ээж байж чаддаг. Та ажил хийж, гэр бүлээ авч явдаг бол хэнийг ч гомдоохгүй аятайхан дагуулдаг. Та тэнцвэртэй, уламжлалт ёс заншлыг баримтуулдаг, газардуулга сайтай буюу амьдралд ойрхон, бусдын сэтгэл санааг сайтар ойлгож, хариу үйлдэл үзүүлж чаддаг. 

Харилцаа холбоонд анхаарах нэг чухал зүйл бол таныг бусад хүмүүс санаатай болон санаандгүй байдлаар ашиглах гээд байдаг талтай. Та бусдын өмнөөс үүрэг хариуцлага хийж олон зүйлийг нэг дор хийх нөхцөл байдалд орох нь бий. Та заримдаа бусдыг хайрлаад, өөрөө хариу авахгүй харилцаа холбоонд орчих гээд байдаг. Та нэг хүнийг хайрласан бол нөгөө хүнээ эргэн иртэл нь хүлээсээр л байдаг. 



Харилцаа холбоогоо сайжруулахын тулд та өөрийн хэмжээ хязгаарыг сайтар тогтоох хэрэгтэй. Хэдийгээр та маш тэнцвэртэй төгс төгөлдөр байдалтай байж чаддаг хэдий ч өөрийнхөө талаар хамгийн түрүүнд санаа зовж, анхаарч сурах нь чухал. Хайртай хүмүүстээ үүрэг хариуцлагаа үүрэх боломж олго. Хэрэв ингэх юм бол тэд таныг тоохоо болих вий гэж айдаг уу? Энэ тохиолдолд хэн таны жинхэнэ найз нөхөр болохыг мэдэхийн тулд өөрийн айдастайгаа нүүр тулахыг зөвлөмөөр байна. 

СҮНСЛЭГ ЗӨВЛӨМЖ

Та эргэн тойрны хүмүүстээ сэтгэл санаа, санхүүгийн хувьд байнга тусалж дэмждэг. Гэхдээ өөрийгөө мартаж орхих нь олонтаа. Иймээс өөртөө цаг зарцуул, өөрийгөө хайрла, өөрийгөө баярлуулж сураарай. 

АУРАНЫ НИЙЦЭЛ

Ивээл аураны өнгөнүүд: бор шаргал /sensitive tan/ өнгийн ауратай хүмүүс бусдын сэтгэл санааг сайтар ажиглаж, дэмжлэг үзүүлж чаддаг. Бусад цэнхэр болон хөх өнгөтэй ауранууд таньтай адил тэнцвэртэй. Хул шаргал /scientific tan/ ауратай хүмүүс найдвартай, логик сайтай, таньтай адил ажилдаа шаргуу. Ногоон өнгийн ауратай хүмүүс логикыг сэтгэл санаатай хослуулан, асуудалд шулуун шударга өнцгөөс хандаж чаддаг. 

Төдийлөн таарамжгүй өнгөнүүд: улбар шарууд тогтворгүй, хэт нийтэч байдаг бол та үүний эсрэгээр гэр орондоо дотны хүмүүстэйгээ тайван сайхан байх буюу байгальд гарч аялж, амрах дуртай. Шаруудын энерги тэнцвэргүй, байр сууриа амархан сольдог, эмх цэгцгүй байдаг тул зохимжгүй. Тэнгэрийн цэнхэр өнгөнүүд хэтэрхий сүнслэг бөгөөд амьдралаас тасарсан байдаг нь танд нийцэлгүй. 

АЖИЛ МЭРГЭЖИЛ

Хамгийн тохиромжтой ажил мэргэжлүүд: та бусдыг ойлгож, тусалдаг тул нийгмийн ажилтан, дэг журмыг сахиулдаг тул хууль, эмх цэгцтэй, бүтээмж сайтай учир захиргааны ажлууд, бусдын хэрэгцээг өмнөө тавьж, шийдвэрлэж чаддаг тул хэрэглэгчдэд үйлчлэх ажилтан, хариуцлагатай тул харилцагчийн мэргэжилтэн, тэвчээртэй учраас багш, урам зоригтой учир дасгалжуулагч, бусдыг шүүмжлэлгүй сонсож чаддаг тул сэтгэл судлаач, зөвлөгч, шургуу хөдөлмөрлөж, нягт нямбай байж чаддаг тул төрийн албаны ажлууд, амьтдад хайртай тул амьтан сургагч, арчлагчийн ажлууд тохиромжтой. 

Хамгийн тохиромжгүй ажил мэргэжлүүд: байгальд удаан хугацаагаар байдаг тул байгаль хамгаалагч, та эмпат шинж чанартай тул бусдын энергийг биедээ хуримтлуулсны учраас эрүүл мэндийн асуудал үүсдэг, иймээс тамирчны мэргэжил тохиромжгүй, нягтлан бодох бүртгэл. 

ЭРҮҮЛ МЭНД

Үе мөчний өвчлөл, астам гэх мэт уушигны өвчин, цусны даралт өндөрсөхөөс сэргийлэх хэрэгтэй. Хар хөхүүд сарлаг шиг хүч тэвчээртэй байдаг. 



БУСАД ШИНЖ ТЭМДГҮҮД

1) Та амархан уйлдаг.

2) Та тасралтгүй маш хүчтэй хамраа цэвэрлэсний улмаас кино театрт таны урд сууж байгаа хүмүүс киногоо тухтай үзэж чаддаггүй. 

3) Та нөхцөл болзолгүй хайр сэтгэлд итгэдэг. Та хүнд дурласан бол өөрийгөө золионд гарган байж хүлээдэг. Таны найз "Чи тэр хүнийг 3 жил ганц ч утсаар ярьж, мессэж бичилгүй хүлээж байгаам уу?" гэж асуухад та "Тэгэлгүй яахав? Уулзалгүй бага зэрэг удсан байна. Гэхдээ тэр надад ХАЙРТАЙ гэдгийг би мэднэ" гэж хариулдаг байх жишээтэй. 

4) Та төрсөн өдрийн баяр болон бусад баяр, ёслол бүрд нэг бүрчлэн хамрагддаг. Та хамгийн түрүүнд ирж, бүх зүйлсийг бэлтгээд, дууссаных нь дараа үлдэгдлийг цэвэрлэдэг. Та бялуу хувааж, хэдэн хүн ирснийг тоолоод, бялуугаа хүн бүрт тараадаг. Зарим хүнд бялуу хүрэхгүй бол та нэмж авчрахаар явах болно. 

5) Та эхнэр, нөхөртөө үнэнч бөгөөд хэрэв бусдад хууртагдвал харилцаа холбоогоо тасалдаг. Та бусдад хууртахыг тэсч чаддаггүй. 

6) Та хоёр дугаар сувгийн онигоонуудыг огтхон ч ойлгодоггүй. Хүмүүс таны гэнэн цагааныг шоолж инээд алддаг. Санаа зовох хэрэггүй. Цэвэр ариун байдлыг чинь бусад хүмүүс хайрладаг юм шүү! 

7) Та бусад хүмүүстэй харьцуулахад илүү цайвар арьс, үс, нүдтэй байдаг бөгөөд бусдыг бодвол "илүү хөгжөөн баясалтай" байдаг. 

8) Та өөрийнхөө тухай онигоонуудад тэсэлгүй инээж орхидог. 

9) Та гэрийн эзэгтэй нарт зориулсан сувгуудыг тухлан үзэх дуртай. 

10) Та маш сайн ой санамжтай учраас хүмүүсийн төрсөн өдөр, ангийнхны уулзалт, ойн баяруудыг огтхон ч мартдаггүй. 

11) Та амархан гомддог ч, үүнээс илүү амархан уучилж орхидог. 

12) Та ажилдаа эртлэн ирж, бусдаас орой тардаг. 

13) Та ажил, гэр бүл, нөхөрлөлийн хүрээнд шоовдорлогдоод байгаа хүмүүсийн төлөө тууштай тэмцдэг. 

14) Гэвч та өөрийгөө бараг хамгаалдаггүй. 

15) Та хэнийг ч инээлгэж чадна. 

16) Та хошин шогийн мэдрэмжтэй. 

17) Та харилцаа холбоо эхлүүлэхдээ удаан хэдий ч, хэн нэгэнтэй ойр дотно болсон л бол үүрд тэр чигээрээ байхыг хүсдэг. 

18) Та гомдол, гэмшлээ удаан хугацаанд мартдаг. 

19) Хар хөх өнгөтэй аураг ээжүүд нь эсвэл хүүхэд, тэжээдэг амьтад нь бусад ауратай хүмүүсүүс илүү ихээр хайрладаг. 

20) Таны амьдралд хайр хамгийн чухал. 

Эх сурвалж: http://www.aurareader.com/1/post/2015/02/royal-blue-aura-color.html