2015/10/25

Урьд насны учралын 6 шинж тэмдэг


Бид дэлхий дээр маш олон удаа төрж маш олон олон хүмүүстэй энэ төрөлдөө эсвэл өмнөх төрлүүддээ уулзаж байсан байдаг. Тэр таны өстөн дайсан, гэр бүлийн чинь гишүүн, найз, эхнэр (нөхөр), эсвэл бүр хамт олны чинь ч нэг байсан байж болно. Бид тухайн хүмүүстэй уулзах бүрд бидний нөхөрлөлийн хэв маяг өөрчлөгдөж байдаг. Өөрөөр чиний эгч өмнөх төрөлдөө чиний сайн найз эсвэл бүр эмээ чинь ч байсан байж болно. Хэрэв та ухамсараа сэргээж өөрийн болон бусдын дотоодтой холбогдох чадвартай болсон бол үүнийг мэдэхэд хялбар. Ийм түвшинд хүрсэн хүмүүс хүний урьд насыг харж байгаад зарим хүмүүстэй хэдэн арав тэр ч бүү хэл хэдэн зуун удаа ч уулзсан болохоо мэддэг гэнэ. Хэрэв та ийм түвшинд хүрээгүй бол мэргэжлийн хүнээр ховсдуулж, эсвэл шинж тэмдгүүдээр нь тухайн хүнтэй уулзаж байсан эсэхээ мэдэж болно.

1. Тэдэнтэй анх уулзахад танил мэт санагддаг. Энэ нь таны сүнс тухайн хүнийг таньж байна гэсэн үг. Хэдийгээр таны физик бие өөрчлөгдсөн ч гэсэн, таны сүнс бие биенийгээ дахин таньж байгаа юм. Энэ мэдрэмж, танил байдлуудаас болж таны ухамсар энэ хүнийг яаж мэддэг болсноо санах гэж хичээх болно.

2. Тэдэнтэй уулзахад маш хүчтэй мэдрэмж төрдөг. Нэг бол тухайн хүнээс их айж, эсвэл тухайн хүнд хэт их татагдаж, эсвэл ямар нэг логик шалтгаанаар тухайн хүнийг маш ихээр үзэн ядаж болно. Энэ нь таны дотоод ухамсар урьд насныхаа үзэн яддаг хүн, хайртай хүн, эсвэл найзыгаа санаж байгаагийн нэг шинж.

3. Та энэ хүнтэй харилцахыг хүсэхгүй байсан ч гэсэн байсаар л байдаг. Та тэднээс зугтсан ч адилхан нэгэнтэй эсвэл эргээд л бие биентэйгээ уулздаг. Энэ хүмүүстэй хэцүү харилцаатай байсан ч тэднээс зугтах амаргүй.

4. Түүнтэй хамт энэ насандаа биелүүлэх том үүрэг хариуцлага хүлээсэн ч гэсэн та шинэ хайртай учирсан мэт санагддаг. Энэ яг л 1 жилийн турш мэддэг байж байгаад дараагийн уулзалтаараа эвлэрсэн мэт болдог. Ийм нөхөрлөл бусад нөхөрлөөөс илүү хялбар байдаг, учир нь та болзошгүй эрсдэлд бэлэн байгаа юм. Энэ яг л болох ёстой зүйл болж байгаа мэт санагддаг учир нь таны дотоод ухамсар өмнөх үүрэг хариуцлагаа санаж байгаа юм. 

5. Тэдний нүдрүү хармагц урьд нь маш олон удаа харж байсан мэт санагддаг. Хэрэв тийм бол та тэднийг урьд насандаа харж байсан байх магадлалтай. Зарим хүмүүс хүн төрөл авах бүрд нүд нь адил байдаг гэж ярьдаг.

6. Хоорондоо телепать харилцаатай байдаг. Энэ нь заавал та 2 бодлоороо шууд ярилцана гэсэн үг биш. Тэдний тухай ярь байхад чих халуун оргидог, эсвэл тэдний тухай бодож байтал тэднээс ямар нэг дохио ирж юу ярьж байгаа тухай нь мэдэж болдог. Энэ холбоог тайлбарлахад хэцүү ч үүнээс салахад бүр төвөгтэй.

Урьд насандаа уулзаж байсан хүнтэйгээ уулзана гэдэг ихэвчлэн үйлийн үрээс эсвэл тухайн хүнээс суралцах зүйл байгаа үед болдог. Үйлийн үр гэдэг нь өгөөс, төлөөстэй холбоотой байдаг. Мөн ямар нэг зорилгыг биелүүлэхийн тулд буюу сүнсний гэрээний дагуу учрах нь түгээмэл. 

Эх сурвалж: 
higherperspectives.com 
rockymountainmedium.wordpress.com

Нийтлэл бэлтгэсэн: Тэмүүлэн