2015/11/19

Хайртай хүнээсээ сэтгэлийн холбоогоо хэрхэн таслах вэ?


Сүнсний гэрээгээ цуцалж, хамтрагчаасаа холбоогоо таслах шинэ арга барил
Бидний амьдралд хайртай хосууд гэлтгүй гэр бүлийн гишүүдийн хооронд ярвигтай, зүрх шимшрэм асуудлууд үүсдэг. Тиймээ, сүнсний хамтрагчид ялангуяа ихэр дөлүүд буюу зүрхний хосууд энэхүү асуудлыг тоолгүй бид зүгээрээ зүгээр гэж явсаар эцэстээ сэтгэлээ цайруулж, өөрийгөө суллаж чадахгүйд хүрдэг. Хэрвээ таны гэр бүлийн болон хайр сэтгэлийн хүрээнд чинь сэтгэл эмзэглүүлсэн дараах тохиолдлууд илрээд эхэлсэн бол магадгүй та сүнсний гэрээгээ цуцалж тэрхүү холбоогоо таслах цаг нь болсоныг илтгэнэ.

1. Тогтворгүй, дайсагнасан харилцаа. Хэрвээ таны сүнсний хамтрагч танд цаг ямагт уурлаж уцаарлан түрэмгий зан гаргадаг бол, хамт амьдарч байхдаа түүнээс байнгын айдас, түгшүүр мэдэрдэг бол, мөн та өөрийнхөө юу хүсч байгааг илэрхийлж чадахааргүй байдалд хүрсэн бол та хоёрын харилцаа чинь дээсэн дөрөөн дээр байна гэж хэлж болно. Учир нь хүн сэтгэлтэй хүнтэй, хостой байна гэдэг амар амгалан, түвшин байдлыг мэдрэх нь чухал болохоос хатуу ширүүн заналхийлэлийн бай болох ёсгүй. 

2. Гутаан доромжлох. Таны хамтрагч танаас дөлж зугатаагаад эсвэл хоёулаа байсан ч бусад хүмүүсийн өмнө ч тэр элдвээр хэлж, доромжлоод байгаа юм шиг мэдрэгддэг үү? Тэгээд та дотроо арай үгүй байлгүй дээ гээд ярилцах гэхээр урдаас чинь хээв нэг “Мэдээж л би чамд хайртай ш дээ” гэж хүйтэн хөндий хэлж байсан удаа бий юу? Энэ бүх доромжлол нийлсээр эцэстээ та хоёрын дунд хана болон босдог. Хосуудын харилцаанд гардаг энэ явдал нь өнгөрсөнөө эргэн харах нэг нөхцөлийг бий болгодог. 


Хэрвээ таны хамтрагч аливаа маргааныг шийдвэрлэхийг хүсэхгүй байгаа, эсвэл бүр “Намайг уучлаарай”, “Өршөөгөөрэй” гэх мэт энгийн үгсийг хэлэхээ больсон, мөн тэр эрэгтэй / эмэгтэй өөрийн ЭГО-г таниас дээгүүр байр сууринд тавих (ихэнх хосууд үүнтэй эвлэрч хүлцэнгүй ханддаг) зэрэг байдал үүсвэл та харилцаандаа дахин дүгнэлт хийх цаг нь болжээ.

3. Өөрөөрөө эс байх. Та түүнтэй хамт байхдаа өөрийн хийх дуртай зүйлсээ өөрчлөх, эсвэл дургүй зүйлсээ хүчээр хийх үе байдаг уу? Тэгвэл та бүхнийг ганцхан түүнд л таалцуулах гэсэн айдас дунд өөрийгөө алдаж орхижээ. Жинхэнэ хайр сэтгэлийн холбоонд өөрийгөө шударгаар илэрхийлэх нь чухал байдаг.

4. Таны эцэг эх шиг загнах. Би энд хэн нь хөл бөмбөгийн багийн ахлагч болох талаар биш харин хэн таны өмнөөс шийдвэр гаргаад байна вэ гэдэг талаас нь ярих гэсэн юм. Таны хайртай хүн чинь таныг ямар каррьер хөөх, ямар сургуульд явах гэх мэт олон нийтийн хүрээлэлд чинь нөлөөлөх, мөн ямар найзтай байх, хэнтэй нь нийлэхгүй байх гээд, бүр ямар хувцас өмсөхийг чинь хүртэл заагаад эхэлсэн бол та тэр холбоог таслах цаг нь болжээ.

5. Хүлээсэн үүргээ эс биелүүлэх. Хэрэв таны хамтрагч тань хууль зүй, мөнгө санхүүгийн элдэв асуудлыг хамтдаа шийдвэрлэх үүрэг хариуцлагаас зүгээр л ямарч шалтгаангүй татгалзаж улмаар таны нуруун дээр бүх ачааг үүрүүлээд байгаа бол уг харилцаагаа эргэн нэг харах болсныг хэлнэ. Энэ үр дүнг та 2 хоёулаа хүсээгүй учир хайчаа гартаа барин олсыг таслах болжээ гэсэн үг юм.
6. Гэм буруутай, ичгүүртэй байдал. Хайртай хүн чинь таныг санаатайгаар бусдын өмнө гэм буруутан болгож харагдуулснаар та хийгээгүй хэргийнхээ өмнөөс ичиж байсан удаа бий юу? Эхлээд аар саар жижиг зүйл дээр таныг буруутай болгож, улмаар энэ нь даамжирсаар бүхний гол буруутан нь та болон хувирч түүний хүссэнээр л байхгүй бол болохгүй мэт мэдрэмжийг танд төрүүлнэ. Хэрвээ энэ бүх сөрөг мэдрэмж танд төрөөд эхэлсэн бол та өөрийн дотор орших Хайчин гарт Эдвардыг дуудан сэрээж тэр олсыг тасдуулах цаг нь болжээ.

7. Таниас бүгдийг нууцалдаг. Та хоёр хамт амьдарч эхлээд тодорхой цаг хугацааг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн хэдий ч тэр өөрийн ойр дотны найз нөхөд, гэр бүлээ танилцуулахаас татгалздаг бол та сэтгэлийн холбоогоо тасдах цаг нь болсныг харуулж байна. Өөрийн бүх хүчээ буцааж дууд. Унталгын өрөөний жижиг шүүгээнд хадгалдаг шил виски шиг байх нь танд хэр санагдах вэ? Зам замаа хөөх цаг нь болжээ.  

Ингээд холбоогоо таслах үйл явцыг дараах алхмуудаар харуулав.

1. Хонгил. Эхлээд бясалгал хийх орчинг бүрдүүлж, өөрийгөө нэг хонгилын мухарт энэ биеэрээ сууж байна гэж төсөөл. Тэгээд өөрийн сүнсэн биеэрээ дээшээ босоод урагшаа алхаж байна гэж төсөөл. Ингэхэд таны физик бие чинь тэндээ суугаад үлдэнэ. 

Та урагш явсаар хонгилын нөгөө үзүүрт ирмэгцээ том хэмжээтэй, амьдралын алтан ном байна гэж төсөөлөн бод. Тэрхүү номон дээр таны сүнсний хамтрагчийн овог нэр болоод таны өөрийн овог нэр бичээтэй байна гэж төсөөл. Жишээ нь: Жене Дой ба Жон Дой гэх мэт.

Тэгээд номондоо хүрч, хуудсуудыг нь зугуухан, маш аажуухан эргүүлж байна гэж төсөөл. Тэгээд “БИ” буюу өөрийн сүнсээ дуудан хамтдаа туулж өнгөрүүлсэн амьдрал руугаа очихын тулд: “Намайг энэ сүнсний хамтрагчтайгаа анх учирсан үе рүү минь хүргэж өгөөч гэж өөрийн сүнснээсээ гуйж байна” гэж хэлээд ном руугаа алхаж орно. Тэгээд амьдралын номон дээр хөл чинь хаана тавигдана тэр чигтээ та хамтрагчтайгаа өөр хэмжээстэд орох болно. Юу харахаа ажигла.

Та хоёрын дунд үүссэн орон зай, цаг хугацаа, мэдрэмж болон дурсамжуудыг ажигла. Хэрэв энэ дасгал таныг акашийн товчоон дээр авчирсан бол, та олсыг таслахаар тэндээ үлдэх бөгөөд “БИ сүнсний хамтрагчаа чөлөөлөхийг хүсэж байна”, гээд Хо’Поно Поно гэж хэлэх юмуу дуулна. Хэрвээ ингээгүй бол та хамтрагчтайгаа аниргүй орчинд орох дараагийн дасгал руу шилжинэ. Мөн олсыг хэрхэн таслахыг харж авах, Хо’Поно Поног хэрхэн хэлэх болон дуулж сурахыг үргэлжлүүлэн уншина.


2. Сүнсний хамтрагчтайгаа аниргүй орчинд орох. (шаардлага гарвал) Хэрвээ хонгил таныг нэгэнт акашийн товчоонд хүргээгүй бол оронд нь аниргүй орчинд аваачих болно. Энэ үед та дэлхийгээс алс хол харанхуйн дунд, ямарч чимээ шуугиан, бодол, сэтгэл хөдлөл, танд саад болох юу ч үгүй зөвхөн түүнтэйгээ хамт байна гэж төсөөлөн бод.

3. Шүүх танхимд нүүр тулж буйгаар төсөөлөх. Та түүнтэйгээ өөрсдийн хүйсний ойролцоогоос алтан энергитэй утсаар холбогдсон байна гэж төсөөл. Яг энэ мөчид, тэдний өмнө зогсох юмуу суугаад, тэднээс чин сэтгэлээсээ өөрийгөө чөлөөлөхийг хүснэ. Та хоёрын харилцааг дуусгавар болгох хаалтын ч гэж хэлж болох үгс байх учир хэлэх гэснээ бүгдийг нь уудалж гарга. Гэхдээ маш эелдэг зөөлнөөр хэлээрэй. Зарим нэг нийтлэг жишээ дурдвал: “Би чамд хайртай, хайрласаар ч ирсэн. Намайг хайрласанд чинь маш их талархаж байна. Энэ бүхэн надад маш их зүйлийг ойлгуулж өглөө. Харин одоо би чамайг өөрөөсөө чөлөөлж байна. Хийсэн бүхэнд чинь баярлалаа! Чамайгаа санаатай болон санаандгүй өвтгөж зовоож байсан бол Намайг уучлаарай” гэж хэлж болно.

Тэгээд танд таалагдсан бол “Хо’Поно Поно” дуугаа дуулна, эсвэл зүгээр тэгж хэлнэ. Хо’Поно Поно гэдэг нь “Намайг уучлаарай, өршөөгөөрэй, чамд баярлалаа, би чамд хайртай” гэж буйтай адил сонсогддог энгийн нэг дуу, залбирал юм. Төгсгөлд нь та бүхэнд энэ үйл явцын туршид хүч чадал өгөх “Хо’Поно Поно” дууны бичлэгийг оруулсан байгаа.


4. Олсыг таслаж, үүрд баяртай гэж хэлэх. Одоо та сүнсний хамтрагчаа чөлөөлж явуулах цаг нь ирлээ. Энэ амьдралд зориулагдсан түүнтэй байгуулсан сүнсний гэрээгээ цуцалж өөрийнхөө бүх хүч чадлаа эргүүлэн дууд. Та хайчаар олсыг яаж тасалдаг уу яг л тэр маягаар хийж гүйцэтгэнэ. Гэхдээ хэрвээ олс гүйцэд тасрахгүй сэмэрч үлдвэл, тэр хүндээ хандаж үлдсэн бүх сэтгэл хөдлөлөө эелдэгээр гаргаж үлдсэн олсыг удаанаар эсвэл хурднаар шатааж байна гэж төсөөл. Эцэст нь та хоёрын хооронд ямарч олс, уяа үлдэлгүйгээр бүгд шатаж дууслаа гэж төсөөлөн бод.

Одоо та өөрийн “БИ” гээ дахин нэг удаа дуудан “Би өөрийн сүнснээсээ дөрвөн зүг найман зовхисоос өөрийнхөө бүх хүч чадлыг эргүүлэн дуудаж цуглуулж өгөхийг гуйж байна, тиймээ гуйж байна” гэж хэлсэнээр Таны сүнсний хамтрагч алгуурхнаар таниас холдон одож, тэд түүнийг ивээлдээ авч байгааг та баярлан харах болно.

Хайртай шүү,
Памела               

Орчуулсан: Б. Магнайжаргал