2015/11/24

ХИЛ ХЯЗГААРУУД – ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ СҮҮЛЧИЙН ХЯЗГААР


“Хил хязгаар” гэх үг нь хүний ухамсарын нэгдэлийн сүнслэг хийгээд сэтгэл санааны холимог байдалыг илэрхийлж байгаа юм. Олон хүмүүст, энэ нь хэн нэгний зүрхний төв дэх хүчтэй мэдрэмжүүдийн түлхүүр тэмдэгүүдийг санагдуулам Пандорагийн хайрцаг* шиг төсөөлөгдөх байх. 

(*“Пандорагийн хайрцаг” нь эртний Грекийн домог бөгөөд Зевс бурхан Прометей-д уурлахдаа, түүний дүү Эпемитийг өөрийн илч болох Пандора хэмээх үзэсгэлэнт, үйлийн үрт бүсгүйтэй гэрлэхийг ятган, тэдний хуримд зориулж нэгэн хайрцагийг бэлэглэжээ. Үүнийг хэзээ ч битгий онгойлгоорой хэмээн түлхүүрийг нь Эпиметэд хадгалуулсан байна. Пандорад тэр хайрцагт юу байгаа нь маш сонирхолтой байсан учир Эпиметээс түлхүүрийг нь өгөөч гэж гуйсанд өгөөгүй учир нэгэн шөнө унтаж байх хооронд түлхүүрийг хулгайлж, хайрцгийг онгойлгож орхижээ. Гэтэл хайрцагнаас хүн төрөлхөтний урьд өмнө мэдэж байгаагүй маш олон асуудлууд болох : Өвчин, Санаа зоволт, Гэмт хэрэгүүд, Үзэн ядалт, Атаархал, Залхуурал, Уур хилэн гээд хамаг муу муухай зүйлс жижигхэн нисдэг шавжнууд шиг тал тал тийшээ таран оджээ. Пандора бүгдийг нь буцаагаад хийх гэтэл хэтэрхий оройтсон байлаа. Пандора хайрцагийг нээсэндээ харамсан уйлж суутал, хайрцагнаас нэгэн жижигхэн зүйл нисэн гарч ирсэнийг барьтал тийм ч муухай зүйл байсангүй ба тэр нь Зевсийн хүмүүст үлдээсэн, тэр бүх муу муухай зүйлс эргээд хайрцагандаа буцаж ороосой гэх ИТГЭЛ НАЙДВАР байлаа.)

Орхигдолт, ялгаварлалт, айдас түгшүүр гэх мэт олон мэдрэмжүүдийг хязгаарлах хэцүү. 


Хамгийн чухал түлхүүр болох ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ мэдрэмж хийгээд хил хязгаарын тухай та бүхэндээ хуваалцахыг би маш их хүслээ. Өөртөө болоод бусдад тодорхой хил хязгаар тогтоож, хэвшүүлэх нь гэгээрэлд хүрэх сүүлийн үе шатанд хийгдэх ёстой зайлшгүй алхам юм. Учир нь өөртөө хайртай нөхцөлд л хил хязгаарыг тогтоох боломжтой байдаг.

Энэ нь гэмтэл авсан зүрхний төвийг тань буцаагаад УУЖИМ ЦЭЛГЭР болгон нээхэд хурдасгах түлхэц болж өгөх юм. Магадгүй танд төрж байсан хэд хэдэн үндсэн зааг тавихад хэцүү итгэл үнэмшлүүдийг багцлан дурдвал : 

• Хязгаарлалт
• Шийтгэл
• Тусгаарлалт
• Татгалзалт
• Ганцаардал
• Хаягдалт
• Хэнд ч үнэ цэнэгүй мэт санагдах

Маш олон хүмүүс үүнд хязгаарлалт хийгээгүйгээс дараах үр дүнд хүрдэг: 


• Орхигдохоос, ашиглуулахаас, шийтгүүлэхээс мөн өөрийн эрхгүй хаягдахаас айх бүхий л айдасууд

• Бусад хүмүүст тодорхой хил хязгаар тавьсан хэдий ч анх хүсэж байсан шигээ үр дүнд хүрэхгүй байх буюу асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг ойлгоод цөхөрч, бухимдах мэдрэмж төрөх; 

Хил хязгаарлалт нь танд шууд тайтгарал өгнө гэж андуурч болохгүй . Хил хязгаар тогтоосны дараа нэг хэсэгтээ асуудлууд шийдэгдэхгүй бөгөөд тухайн асуудлыг үүсгээд буй гол итгэл үнэмшлүүдийг олж илрүүлэн, ухамсарлаж, суллаж явуулснаар аливаа асуудлыг шийдэх боломжтой болно.

Хил хязгаар тогтоосноор эхэн vедээ таны болон хил хязгаарт өртсөн хvний сvнсий хөгжил, ухаарал улам хурдсах болно. Хил хязгаар нь таны хамгийн эмзэг цэгийг олж хатган, сэтгэл хөдлөлийг тань юу ч үгүй нүцгэлэх ба улмаар өөрийн болоод хамтын гэгээрлийн төлөөх, өөртөө хийж болох хамгийн боломжтой зүйл болох: ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ ХАЙР луу таныг түлхэж өгөх болно. 


5н хэмжээст өнцгөөс бол хил хязгаар нь байх ёстой энгийн зүйл. 4н хэмжээстээс бол хил хязгаар нь хэцүү хэдий ч айдсаас салах хүчин зүйл болдог. 3н хэмжээстийн үүднээс харахад хил хязгаар бол маш их цочирдол, дургүйцэл төрүүлдэг . 

Хил хязгаар үүсгэхэд бэлдэх эхний алхам бол дээр дурдсан ерөнхий бүх итгэл үнэмшлүүдээ нэгтгээд хэрэгтэй гэсэн хил хязгааруудыг тогтоох. 

Хоёр дах алхам бол хил хязгаарын хүрээ тогтоохдоо хэрэглэдэг “ Хавчуурган магтаал” (the compliment sandwich) –г хэрэглэх. 

Бусад хүнийг магтан, урамшуулна, үнэлнэ гэдэг нь өөрийгөө хайрлахад тань хийж чадах ганц зүйл бөгөөд ингэж бусдыг хүлээн авсанаар, бусад хүмүүсийн “нинжин сэтгэлийг” улам ихээр төрүүлж байдаг. Нинжин сэтгэл нь хүн төрөлөхтөний оршин буйг нь сануулахад хэрэг болох, хүний ухамсарын нэгдэлийг эмчлэхэд шилжих сүүлчийн мэдрэмж, мэдрэхүй юм. 

Хил хязгаарын хүрээний үед “хавчуурган магтаал”-ыг ашиглахад дараах алхамууд хэрэгтэй. 

1. Сайшаах  (эсвэл хайрлах). Хэрвээ хил хязгаар шаардлагатай байгаа хүнээ яахаа мэдэхгүй байвал, тэдэнд чин сэтгэлийн сайшаал, урамшуулалыг өг. Бусад хүмүүсийн доторхи “нинжин сэтгэл”, сайн талыг нь онцлох нь, өөрийн тань зүрхний төвийг нээж, өөрийн хил хязгаараа ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ-д тусладаг. 
2. Хил хязгаартаа эелдэг бай.
3. Анхаарал хандуулах. Бусад хүмүүст хэрвээ тэдэнд өөрсдөд нь хил хязгаар тогтоох хэрэг болсон бол үүнийг нь хүндлэж, үнэхээр их талархах байсанаа ойлгуул. Ингэснээрээ эсэргүүцээд байгаа хүний эсэргүүцлийг сулруулахад танд туслана, эцэст нь 
4. Харилцан яриагаа хайр хийгээд талархалаар дуусгаарай. “Баярлалаа” бас “Хайртай шүү” гэж хэлээрэй. Хэрвээ та бусдыг хангалттай хайраа илэрхийлж чадахгүй бол, оронд нь тэднийг сайшаа. 


Энэ аргууд нь зөрчилдөөнийг шууд шийдвэрлэн, маш хурдан үр дүнгээ харуулахгүй ч байж болно гэдгийг санаарай, учир нь энэ үед сэтгэлзүйн хувьд маш эмзэг цаг үеийг туулдаг. Гэсэн хэдий ч, эцэст нь энэ дасгалууд бусдыг хийгээд ялангуяа өөрийгөө хайрлах, хүндлэх үндэс суурийг тавьж өгнө. Заримдаа бусад хүмүүсийг хайрлахын тулд тэднийг өөрийнхөө амьдралаас түр хугацаагаар эсвэл бүр мөсөн өөрийнхөө амьдралаас чөлөөлөх хэрэг гардаг.  Энэ бол  хил хязгааруудаа тогтоох, үүндээ хүндэтгэлтэй хандахын хамгийн хэцүү хэсэг. 

Өөрийнхөө алдахаас айх айдастайгаа нүүр тулах нь шууд утгаараа үхэхээс өөрцгүй гэдэгт итгэж байгаа хүний ухамсарын нэгдэлийг маш эгзэгтэй байдалруу түлхэж байгаа хэрэг юм. Энэ процессийг дагах үед өөрийнхөө зүрх сэтгэлд зөөлөн, аядуухнаар хандаарай. 

Хял хязгаар тогтоох , хурдасгуурын аялалын үеэр гэр бүл, найз нөхөд эргэн тойрноосоо хайр хүлээн авах нь таны амьдралыг нээж өгөх болно. 

Хайртай шүү,
Памела. 

Орчуулсан: Ариунсанаа