2015/02/13

Эмпат буюу далд мэдрэмжтэй хүмүүс


Эмпатууд бусад хүмүүсийн энергийг мэдэрч, зөн билгийн мэдрэмж нь хүчтэй хөгжсөн байдаг. Хэт мэдрэг хүмүүстэй харьцуулахад эмпатууд бусдын сэтгэл санаа, энергийг мэдрээд зогсохгүй бие махбодод төрж буй мэдрэмжүүд, сүнслэг чанар, хандлага, мотивацийг мэдэрч чаддаг. Хэт мэдрэг хүмүүс хүн амын 15-20 орчим хувийг бүрдүүлдэг бол эмпатууд хүн амын 2-4 хувийг л бүрдүүлдэг. Эмпат нь төрөлхийн ур чадвар, авьяас юм. Ингээд эмпат хүмүүсийн мөн чанар, түгээмэл тохиодог 30 шинжийг та бүхэнд танилцуулья. 

Зүрхний чакра нээх аргууд


Зүрх бол хүний сэтгэл хөдлөл тэр дундаа хайрын төв. Мөн сүнсний байрлах гол төв гэж нэрлэж болохоор. Хэрэв та ажигласан бол хүн би гэж өөрийгөө заахдаа гараа цээжний төвд, зүрхэн дээрээ аваачдаг. Би гэж хэлээд толгой юм уу биеийн бусад хэсгийг заадаг хүн ховор. Тэгэхээр таны зүрх бол таны мөн чанар, сүнслэг мөн чанар байрлах гол хэсэг юм.

2015/02/06

Дэлхийн чакрануудын байршил



Та тайлбарлах шалтгаангүйгээр ямар нэг газар орон луу явахыг хүсч тэмүүлж байсан уу? Энэ нь тухайн газар орны энергийн тусламжтайгаар сүнсээ хөгжүүлж, ухамсраа дээшлүүлэх боломж байгаа хэрэг юм. Таны очихыг хүсч буй газар дэлхийн нөгөө буланд байсан ч хамаагүй энергийн давтамжийн түвшин нь тантай холбогдон дуудаж байна. Иймээс энэхүү мэдрэмжиндээ төвлөрөн, бясалгал хийж, өөрийгөө ажиглаж, тухайн газар орныхоо зургийг байнга харж, зүрх сэтгэлээрээ холбогдоорой. Үнэхээр их татагдаад байвал тэр газар луугаа заавал очихыг зөвлөж байна.

2015/02/05

Сүнсний дээд хөгжил буюу 12 чакраны систем

Хүний физик биед орших 7 чакранаас гадна сүнсэн биед оршдог 5 чакра байдаг. Физик биеийн 7 чакра таны Дэлхий, гурван хэмжээст материаллаг ертөнцтэй холбож, хөгжих боломжийг олгодог бол сүнсэн биений 5 чакра таныг орчлон ертөнцтэй холбон нэгтгэдэг. Сүнсэн биеийн чакранууд хөгжиж эхэлснээр та зөвхөн өөрийн тухай бодохоо больж бусад хүмүүс, өөр хэмжээст ертөнц, дээд ухамсарын талаар бодож, эргэцүүлж, үнэн сэтгэлээсээ санаа зовж эхэлнэ. Үүнээс гадна цаг хугацаа, орон зайны ойлголтууд өөрчлөгдөн биеэс гарах, астрал аялал хийх, Акашийн товчоо буюу ертөнцийн мэдээллийн санд нэвтрэх, цаг хугацаагаар аялах гэх мэт дээд ур чадварууд нээгддэг. Сүнслэг чакра хэдэн ч жилийн дотор нээгдэж болно. Гэхдээ 8-10 дугаар чакра нээгдэхэд нийтдээ 1-7 жил, 11-р чакра нээгдэхэд 1-5 жил шаарддаг. 12-р чакра бол бүх чакра нээгдэж дууссанаас хэдэн жилийн дараа нээгддэг. Чакра нээгдэх хугацаа нь тухайн хүний сүнсний мөн чанар, хөгжлийн хурд зэргээс хамаарна.