2017/02/02

Өндөр амжилттай байхын тулд өдөр тутамдаа хийж болох 15 жижиг зүйл


1. Өөрийн зорилгоо тодорхойл
Таны амьдралд байдаг хамгийн гол 3 зорилго юу вэ? Та ихэнх цагтаа хийдэг 3 гол зүйл юу вэ? Таны зорилго таны хийдэг 3 зүйлтэй таарч байна уу? Хэрэв тийм бол сайн байна. Хэрэв үгүй бол та бага зэрэг хичээгээд зорилгодоо илүү цаг гарган, танд чухал гэсэн зүйлээ хийхийн тулд хэрэггүй хог новш болсон үйлдлээс ангижир. Та амьдралдаа хэрхэн цагаа өнгөрүүлмээр байгаа тухайгаа жинхэнээр бод,танд хамаатай зүйлдээ цаг гаргаснаар та илүү их амжилтыг мэдрэх болно.

2.Дараагын өдөртөө хуваарь гарга
Цаг бол үнэт эх булаг, бас сольж болшгүй. Хэрэв та үнэхээр амжилттай байхыг хүсвэл та цагаа хэрхэн өнгөрүүлэх талаар төлөвлөгөө гарга. Үүний тулд орой бүр дараагын өдрийн төлөвлөгөө гаргахдаа цаг гаргаж байгаарай. Хуваариа бичиж тэмдэглэх нь дараах 3 шалтгааныг дэмжинэ. Энэ нь таны сэрүүн байх үеийн бүх цаг хоромыг дээшлүүлнэ, таныг өдөр бүр зорилгодоо төвлөрөхөд туслана, мөн та хэр их цаг үр ашигггүй өнгөөрөдөг гэдгээ олж мэдэхэд туслана. Дунджаар хүмүүс зурагтын өмнө өдөрт 5 цаг гаруйг өнгөрөөдөг гэсэн мэдээ байна. Тэгэхээр хуваарь гаргаснаар ТВ мэтийн цаг гарздагчдаас зайлсхийхэд танд тусална.

3.”Мэлхий”-г ид
“Өдөр бүр амьд мэлхий идвэл танд ямар ч муу зүйл болохгүй” гэж Марк Твейн хэлсэн байдаг. Хэрэв та олонх хүмүүсийн адилаар төлөвлөсөн ажлаа хойш тавьдаг бол тэд таныг айлгах юмуу үр дүнгүй,гонсойлгох магадлалтай учраас тэр. Марк Твейний хэлснээр Төлөвлөсөн ажлаа мэлхий гэж бодвол та тэднийг өглөө босонгуутаа идэх нь зүйтэй. Хэрэв мэлхийгээ идэхээ хойш тавьбал бусад зүйлээ хийхэд анхаарал төвлөрөх нь хэцүү байна. Мөн мэлхий дараа нь идэх ёстой гэсэн бодлоор толгой завгүй ажиллах болно. Хэрэв түүнийгээ хийгээгүй орхих юм бол бүр ч урам хугарч магад, учир нь та төлөвлөсөн ажлаа буруу болох магадлалтай юм болгоныг ургуулан бодох завтай болно. Тиймээс өглөөдөө эртхэн мэлхийгээ идэх нь танд даалгавраа бүрэн биелүүлсэн мэдрэмж өгөөд зогсохгүй та үлдсэн өдөртөө амжилттай байгаагаа мэдрэнэ. Хамгийн их хийх ёстой байсан ажлаа дуусгаж чадах нь бусад төлөвлөсөн зүйлээ хийхэд хэрэгтэй цагыг танд олгоно. Бас тэд эхний идсэн мэлхийнээс хялбархан санагдах болно.

4.Толинд харж байгаа хүнтэйгээ үнэнч бай.
Та бүхэн өөртөө үнэнч байхыг бод. Мэлхийг идэхийн тулд өөрийн босдог цагаас эрт босох хэрэгтэй гэсэн үг биш. Зарим хүн нар ургахаас өмнө хамгийн сайн ажилладаг байхад зарим нь оройхон тийшээ үр бүтээлтэй байдаг. Хэрэв та 5-д босдог бол өөрт тохирсон цагтаа мэлхийгээ ид, хэрэв унтмаар байгаа бол зүгээр, дараа нь эрт гэсэн цагаараа түүнийг ид. Амжилттай улсууд өөртөө үнэнч байдаг. Тэд хэрэв эртэч биш бол үүрийн 4.30-д ажлын төлөвлөгөө гаргах нь сайхан санаа биш гэж ойлгодог. Тэд өөрийн хамгийн үр бүтээлч цаг дээр үндэслэж төлөвлөгөөгөө гаргадаг.


5. Өөртөө товлосон хугацаа өг
Гол нь үр бүтээлч аргыг ашигла. Паркинсоны хуулиар бол ажил бүрэн дуустал танд өгөгдсөн цагийг бүрэн дүүрэн ашиглахыг хэлдэг .Хэрэв та хийх зүйлээ дуусгах цаг бага бол энэ нь таны хүчин чармайлтыг нэмэгдүүлдэг. Жишээ нь хэн нэгэн танайд 20 минутын дараа очно гэж хэлэхэд, та маргааш өглөө нь дуусгах ажилтай бол хэрхэн эрчтэй төвлөрч гэрээ цэвэрлэхээ бодоод үз. Таны хүчин чармайлт цаг хугацаа хязгаартай байхад мэдэгдэхүйц ахицтай байна. Тиймээс товлосон цаг өгч байх нь зорилгодоо хүрэхэд тус болдог. Та өдөр бүрийн хуваарь хийх нь Паркинсоны хуулийн давууг ашиглахад хэрэг болно. Мөн бас нэг арга бол цагын төгсгөлийг хэрэглэх явдал байдаг. Өөртөө төлөвлөснөө дуусгахад 55 минут өгөөд үлдсэн 5 минутдаа амар. Ингэж танд хэмжээтэй цаг байгаа гэдгээ мэдсэнээр 55 минутын ажлын үр бүтээлээ хамгийн дээд цэгт нь хүргэхэд тустай. Мөн хүнд ажил бүрийн дараа бяцхан оюуны амралт авахад, өөрийгөө цэнэглэж чадна.

6. Анхаарал сарниулалтаа багасга
Ажиллаж байхдаа бусад саадтай анхаарал сарниулсан зүйлүүдээс аль болох зайлсхийж бай. Хэрэв интэрнет саад болоод байвал компютэртээ өдрийн тогтсон цагуудад түгжиж байхаар тохируул. Утсаа унтраа . Та хийх зүйлийн жагсаалтаа хийж дуустал мэссэж чинь хэвээрээ байж л байх болно.

7. Түр зогс
Өөрийгөө харж хандахад өдөр бүр цаг төлөвлө. Ажлынхаа цагын хажуугаар өөртөө дасгал хийх юмуу чимээгүй байх цаг гаргаж бай.

8. Арагшаа төлөвлө
Том зорилгынхоо зүг хөдлөх нэг арга бол зорилгоо төлөвлөхдөө хойшоо төлөвлө. Жишээ нь та 26 фунт хаяхыг хүсэж байгаа бол одооноос эхлэн жилийн дотор 26 фунт хаяна гэсэн анхны урт удаан төлөвлөгөөг гарга. Тиймээс хойшоо төлөвлөхдөө 26 фунт хаяна гэдэг нь долоо хоног бүр 0.5 фунт буюу 1750 калори хаях хэрэгтэй. Энэ нь өдөрт 250 калори болно. Ихэнх хүмүүс өдөрт 3 үндсэн хоол 2 хөнгөн хоол иддэг гэж бодвол та идэх бүртээ 50 калори багасгаж авах хэрэгтэй. Энэ нь таны анхны зорилгыг 2 дахин давуулан биелүүлнэ. Ингэснээр та жижиг хүрч болмоор өдөр бүрийн төлөвлөгөөгөөр, том сэтгэл хөдөлгөм амжилтад хүрч болох нь байна. Урагшаа явахын тулд хойшоо төлөвлөх нь бүх төрлийн том зорилгуудад үр дүнтэй байдаг. Надад энэ жилдээ хүрмээр байгаа санхүүгийн зорилго байгаа,би өдөр бүр оноондоо хүрэхийн тулд хэдэн төгрөг хэдэн задгай мөнгө хэрэгтэйгээ яг мэднэ.


9. Бичиж бай
Судалгаагаар зорилгоо бичиж байх нь түүнд хүрэх аз завшааныг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг гэсэн байдаг. Тиймээс зорилго төлөвлөгөөгөө бичээд нүдэнд харагдах газар байрлуулаад дахин дахин шалгаж байх нь таны амжилтад аз завшаан болно.

10. Тооцож болохоор хамтрагчтай бол
Итгэлтэй түнштэй байх нь сайхан. Тэд биднийг зорилгодоо хүрэхэд дэмжиж, зоригжуулж байдаг. Хэрэв та ном бичихийг, дасгал хийж байхыг, гэрийн бизнес эхлүүлэхийг хүсэж байгаа бол танд итгэж, тооцож туслах хэн нэгэнд хэл. Тэгээд дэвшилттэй байгаа эсэхээ эргэн дүгнэж бай. Ижил зорилготой түнштэй болох нь сайн хэрэг.

11. Өөрийн шийдэлдээ түлш нэмэхийн тулд бусадтай харьцуулалт хийж бай
Та амьдралаа үнэхээр сайхан байлгахыг хүсэж байгаа биздээ? Хэрвээ танд онцгүй мэдрэмж өгч байгаа бол бусадтай өөрийгөө харьцуулахаа боль. Бусдад атаархаж байх нь таны аз жаргалыг багасгаж, амжилтгүй мэт мэдрэмж төрүүлнэ. Хэрэв атаархлын оронд гайхаж хүндэлсэн мэдрэмж төрж байвал бусадтай өөрийгөө харьцуулах нь тустай. Хэрэв найз чинь ажил дээрээ үргэж ахин дэвшиж байдаг бол түүнийг судал. Тэр эрт ирж байна уу? Орой үлдэж байна уу? Өөр нэмэгдэл ажил дандаа санал болгож байдаг уу? зэргийг хар. Түүний ажлын онцлогыг сайнаар даган дуурайх нь таны хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд тустай. Таны хамтран ажиллагч эрүүл хүний төгс жишээ байна уу? Тэгвэл өөртэйгөө харьцуулснаар ажлын их завсарлагаар таныг ширээндээ өдрийн хоол тухлан идэх зуур тэр гадуур явган алхдагыг олж мэднэ. Биеийн гоо сайхнаа дээрдүүлэхийг хүсвэл түүнтэй нэгд. Эрүүлээр харьцуулалт хийж байх нь амжилтад хүрэх шийдэлд түлш болдог.

12. Зөвлөгч хай
Хэрэв таны амьдралд хүсэж мөрөөдөж байдаг тодорхой хэсэг байдаг бол амжилттай зөвлөгч тэр талбарт дэвшил гаргахад чинь тусална. Амьдралын чинь бусад хэсгүүдэд өөр өөр зөвлөгчид байдаг. Багш хөлсөлж авахыг бодож үз. Зөв багш танд өндөр түвшний амжилтад хүрэхэд тань урам зориг, хэрэгтэй багаж хэрэгслийг өгснөөр амьдралдаа та өөр ертөнцийг бүтээж чадна.

13.Үүрэг хүлээлгэ
“Хэрэв чи цөөхөн жижиг зүйл зөв хийе гэвэл өөрөө хий, хэрэв чи том нөлөө үзүүлэх том зүйл хийе гэвэл бусдад үүрэг хүлээлгэ” Жон Максел. 
Хэцүү ч гэсэн бүгдийг хяналтдаа байлгахаа болиод тодорхой хийх зүйлээ барьж ав. Тэгээд ч өдөрт 24 цаг байдаг. Тиймээс хэрэв та хамгийн чухал зорилгодоо төвлөрч чадвал илүү амжилттай байх болно. Та бусдад танд тийм ч чухал биш ажлуудаа даатган, итгэж сур.


14. Нөхрөө мэргэн сонго
Нэг итгэлтэй хамтрагчаас гадна бүхэл бүтэн багаа болгоомжтой сонго. Бизнесмэн Жим Роныхоор хүн дунджаар 5 хүнтэй ихэнх цагаа өнгөөрөдөг гэж үздэг. Та урам зоригтой, эерэг болон дэмжигч хүмүүсээр хүрээлүүлдэг үү? Эсвэл хортой хүмүүстэй өнгөрөөдөг үү? Тиймээс таныг хамгийн дээд зэргээр зоригжуулах хүмүүстэй цагаа өнгөрөөхөөр сонго.

15. Унш
Та өндөр амжилттай байхыг хүсэж байна уу? Байнга уншиж бай. Унших нь бидний хүчин чармайлтыг нэмэгдүүлж, оюун бодлыг нээдэг. Таныг сэргээх, галыг чинь асаах зүйлүүд уншиж бай. Өөрийн хөгжлөө лавшруул. Аль болох их мэдээллийг хүлээж ав. Сурах зүйл зөндөө байдаг.

Эдгээр зүйлсийг өдөр тутамд хийх нь таныг их амжилтын замд хурдан хүргэнэ.

Орчуулсан: Д.Энхжаргал