2017/10/23

БАРЫН НҮД ЧУЛУУНЫ ГАЙХАМШИГ


Барын нүд чулууг гэр орон, оффист байлгах буюу биедээ авч явснаар эд баялаг, эрүүл мэндийг дуудах боломжтой. Энэ чулуу нь таны эд баялгийн үүд хаалганд тээглэж буй бүхнийг зайлуулж, сөрөг энергийг хөөдөг. 

Ээлтэй орд: Ихэр, Матар, Арслан 
Идэвхжүүлдэг энергийн хүрд: Билгийн мэлмий 6, Наран сүлжээ 3, Амгаланг тэтгэгч 2, Суурь 1 
Сэтгэлзүйн үйлчилгээ: Эрч хүч, Хүч чадал, Тэнцвэр
Эрүүл мэндийн үйлчилгээ: тархи, элэг, нүд, хоолой, нөхөн үржихүйн эрхтэн болон яс
Махбодь: Гал, Шороо 
Ээлтэй чулуу: Бүх төрлийн болор, Ногоолин, Чаройт, Хаш, Молдавит
Газар нутаг: Өмнөд Африк, Бразиль, Энэтхэг, Бирм, Австрали болон АНУ-д түгээмэл байдаг. 

Барын нүд чулуу нь яг л бар, муурын нүд шиг алтлаг шар, хүрэн өнгөтэй байдаг бөгөөд болрын төрлийн чулуу юм. Энэхүү чулуу нь ихэнх болрын төрлийн чулуунуудтай адил энергийг хүчирхэгжүүлдэг бөгөөд бусад чулууны энергийн үйлчилгээг нэмэгдүүлдэг. Алтан шаргал өнгөтэй чулуунууд эрэгтэйлэг энергийг өдөөдөг. Энэ ч утгаараа эр, эм энергийг балансжуулан, тэнцвэртэй байхад тустай. 

  

Барын нүд суурь гурван хүрдийг идэвхжүүлдэг тул сэтгэл санаа, бие махбодийн хувьд илүү идэвхтэй болоход нөлөөлдөг. Барын нүд хэвлийн буюу наран сүлжээ хүрд, амгаланг тэтгэх хүрдүүдийг идэвхжүүлэх замаар хүсэл зорилгоо биелүүлж, бүтээлч чанараа сайжруулахад эерэгээр нөлөөлнө. Мөнгө төгрөг олох, эд баялаг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй тул мөнгөний чулуу гэгдэх нь түгээмэл. Нөгөө талаас суурь хүрдэнд үйлчлэн, газар дэлхийтэй холбож таныг илүү тайван, буурь суурьтай байхад тустай. Мөн амьдралд тустай ажил үйлс хийх энергийн нөлөөллийг бүрдүүлдэг. Энэ ч утгаараа хийх ёстой зүйлсээ хийж чадахгүй, өөрийгөө захирч чадахгүй байгаа хүмүүст таатай нөлөөтэй. 

 


Домогт өгүүлэхнээ Ромын цэргүүд эр зориг, өөртөө итгэх итгэл, тэвчээр хатуужлаа хурцлахын тулд барын нүд зүүж тулаанд ордог байсан байна. Барын нүд зорилгодоо хүрэхэд тусалдаг. Хэрэв та өөрийгөө болон хийсэн үйлдлүүдээ шүүмжилдэг бол өөрийгөө үнэлэх үнэлэмж султай байгаа хэрэг. Барын нүд танд өөртөө итгэх итгэл төрүүлж, эерэг өөдрөг сэтгэлгээг бадраадаг. 

 


Уламжлалт эмчилгээнд барын нүдийг нүдний өвчин илааршуулахад ашигладаг байжээ. Барын нүд нь биеийг энергийн болон материаллаг түвшинд тэнцвэржүүлдэг. Хятадын уламжлалт эмчилгээнд инь, янь энергийг балансжуулахад ашигладаг байжээ. Кристал эмчилгээнд барын нүдийг хоол боловсруулалтыг сайжруулж, цусны даралтыг бууруулан, гэмтсэн ясыг хурдан эдгээхэд ашигладаг. Мөн нөхөн үржихүйн эрхтнүүд дээр байрлуулах замаар энергийн түвшинд үргүйдлийг эмчлэхэд тустай. Мөн суурь хүрдүүдэд тавих замаар кундалини буюу бүтээлч энергийг сэргээж, бүтээлч сэтгэлгээг бадраадаг. Барын нүд нь нарны энергийг агуулдаг тул улирлаас хамаарсан сэтгэл хямрал, гутрал зэргийг бууруулахад сайнаар нөлөөлнө.Барын нүд сэтгэлийн хөдөлгөөнийг тэнцвэржүүлж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг тул аливаа асуудлыг ойлгож, зөв шийдвэр гарган, үйлдэл хийхэд эерэг нөлөө үзүүлдэг. Зан чанар болон мэдрэлийн гаралтай өвчин эмгэгийг бууруулахад нөлөөлнө. Оюун санааг хурцалдаг тул хүнд хэцүү нөхцөлд тайван, буурь суурьтай байхад тустай. 

Барын нүдэн зүүлт, бугуйвч, ээмэг авах: Celestial Crystal Shop

Хаяг: Барилгачдын Талбай буюу Туул рестораны урд Шадивлан хийд буюу суваргатай сүмд байрлаж байна. Бүх өдрүүдэд 11-7 цагийн хооронд ажиллана. Утас 94482425