2019/08/15

Сүнслэг оюун санааны хөгжил зогсох 7 шалтгаан

Related image
Таны сүнслэг оюун санааны түвшнээс үл хамааран сүнслэг аян зам гэнэт зогсолтонд орох үе бий. Эерэг байдал цонхоор гараад явсан мэт, зөнтэй үзэгдэл, ухамсарт зүүдүүд ердийн бага ухамсрын бодол санаагаар солигдон, таны ой ухааныг хэтрүүлж бодох зуршил орлоод байна. Та нэгэн цагт мэдэрч байсан тэр “холбоог” мэдрэхгүй болж, таны хайж байсан гэрэл, хайр болон дээд сэрэхүйн түвшинд буцаж очих боломжгүй мэт санагдаж байгаа.
Таны урагшилж байсан бүх зүйл таныг хичээх тусам дахин бүтэлгүйтэж, ямар нэг үл харагдах саад тотгор яг зам дээр чинь гэнэт гараад ирсэн юм шиг байгаа нь таныг гайхашруулж, яг юу болоод байна гэж бодож байна уу? Гэтэл энэ бол зугатаах аргагүй зам юм, гэвч яагаад болох ёстой гэж? Сүнслэг оюун санааны зам дээрх тээг саад бол таныг хурдаа багасгаж, завсарлага авахуулахын тулд байгаа юм. Таны анхны сүнслэг сэрэхүй магадгүй маш бүрэн дүүрсэн мэт байсан бол одоо таны оюун санаа тэднийг дахин зохион байгуулах хэрэгтэй болжээ. Таны итгэлийн систем дэх өөрчлөлт, ертөнцийг харах нүд, хүлээж авах өнцөг энд дэс дараалаараа болж байна. Энэ цаг үе бол ихээхэн сэтгэлээр унамаар, тэрч байтугай хэрэв тэр тойрог “сүнсний хар шөнө” (гэгээрэх явц гэнэт зогсох мэт үзэгдлийг нэрлэсэн хэлц үг) рүү аваачвал бүр шаналантай байж болох юм. Энэ ширүүн усыг сэлж туулаад эрэгт хүрэхийн тулд, танд тэсвэр тэвчээр, өөртөө зөөлөн байж, бартаатай газрыг чиглүүлэх хэрэгтэй болно.

Мөн сүнслэг сэрэхүй, оюун санааны хөгжил, мухардлын үндсэн шалтгааныг тодруулах нь таныг замдаа буцаж ороход тань чухал ач холбогдолтой.

1. Танд анагаалт хэрэгтэй байна
Сүнслэг сэрэхүй таны далд ухамсарт байсан дарагдсан дурдатгал, сэтгэл хөдлөлийг ухамсарт сэрэхүйд гаргаж ирсэн байж болно. Өнгөрсөн амьдралуудаас тань мартагдсан юмс юмуу болсон гэдгийг нь ч мэдээгүй зүйлүүд, магад гадарга дээр ил гарсан байж болно. Тиймээс эдгээр ой санамжуудаас салж эхлэх, тэднийг зүгээр таны төсөөллийн хий хоосон хэсэг гэж үзээд чөлөөлж явуулах хэрэгтэй.

2. Та ууртай байна
Ямар ч сэтгэлзүйч танд хэлэхдээ таны уур, далд байгаа олон талын шалтгаанаас урган гарч байгааг хэлнэ. Хэрэв сүнслэг сэрэхүйн үед гарч ирж байгаа уур хилэн бол түүний талбайг багасгаж чадна. Энэ нь танд одоог хүртэл дарагдсан, уучлахаа мартсан хуучин дурдатгал, ил гарч ирэх арай болоогүй санамжуудыг таны ухамсарт сэрэхүйд авчирсан байгаа нь тэр юм.

3. Та мэдрэмждээ илүү төвлөрсөн 
Таны ухамсар сэрэнгүүт өөрийгөө дэлхийн оройд гарсан мэт мэдэрч, өөрийгөө эцэст нь ирчлээ гээд, сэрэхүйн түвшинд арай хүрээгүй байгаа бусдыгаа эргэн харангаа тэдэнд тусалж чадахгүй гэж бодон яваандаа өөрийгөө “онцгой” мэтээр мэдэрч эхэлсэн байна. Буруу битгий ойлгоорой, сүнслэг гэгээрэл болон ухамсрын дэвшил үнэхээр тэмдэглүүштэй баяр мөн. Гэвч сүнслэг сэрэхүйн туйлын зорилго бол бүх хүн төрөлхтнийг сэрээхэд байгаа болохоос сонгогдсон хэдхэн хүний төлөө зориулагдаагүй юм. Та өөрийгөө дээрх онцгой өөр гэсэн тодорхойлолтод холбох тусам энэ нь зөвхөн өөртөө амжилт, таалал олох гэсэн зорилго болж хувирна. Харин та өөрийн супер эго буюу аминч үзэлтэй үр дүнтэй тэмцсэнээр та одоогын сэрэхүйтэй үлдэж болохгүйг ойлгон хайрыг хүлээж авах боломжтой болно. Энэ саад бол таны сүнслэг өсөлт хөгжлийн үргэлжлэл юм. Энгийнээр хэлэхэд өөрийгөө ирлээ гэж бодох тусам цааш явах газар байхгүй болно. Та сүнслэг оюунд баттай, бүрэн дүүрэн хүрэх гэж хичээж үргэлжлүүлэхийг хичнээн хүссэн ч таны аяга дүүрсэн тул түүнийг суллах хэрэгтэй байгаа юм.

4. Та өнөөгийн дэлхийн байдал төрхөд бухимдаж, гонсгор байна
Амьдралын дээд реалм буюу бодит орчны эрэл хайгуул их судалгааны дараа мэргэн ухааныг олж, өөрийн олон хэмжээстээр холбогдсон оршихуйг ойлгож мэдсэн ч та хүн гэдгээ дахин олж мэдэх болно. Энэ бол хамгийн том сэтгэлээр унах шалтгаан юм. Таны дээд реалмд гаргасан хүч чадал тань өнөөгийн физик дэлхийн төлөвт илэрч гарахгүй байгаа нь таны тэвчээрийг барсан, таагүй байх шалтгаан болж байгаа юм. Мөн та мэргэн ухаанаас ихийг хүртсэнээ, олсон мэдлэгээ сэрээгүй байгаа хүмүүстэй хуваалцахыг хүссэн ч таны үзэл санаа харах өнцөг бодит биш, хэтрүүлэгтэй гэж үзэгдэн, нийгмийн олон зүйлээс хол тасарсан, харийн мэт мэдрэмж төрнө. Өөрийн зам мөрөө олон хүнд зааж сургах оролдлого бүрийн дараа та талархлаас илүү урам хугаралттай тохиолдохыг мэдэрнэ. Мөн масс хүмүүс айдаст мэт хуучны эргэлтийн тойрогт унаж, ноёлогч олигархуудыг дагаж мөрдөхийг хараад таны гар эргээд гинжлэгдсэн мэт санагдаж байна.

5. Та хуучин ааш зангын хэв маягтаа эргэн унана
Та анх холбоо тогтоосон тэр хоромыг санаж байна уу? Бүх зүйл нүд ирмэх зуур нээгдсэн, таны бүхэл бүтэн ертөнц өөрчлөгдсөн тэр хором. Та бүх зүйлийн ард байгаа, байсан, байх утга учир, шалтгааныг харсан. Мөн та үнээний сүү болон бяслагтай бургер харахдаа юу мэдэрсэнээ санаж байна уу? Эсвэл та тоглоомонд барьцаалагдсан гэдгээ, ялж байгаа мэт харагдаж байсан системийн боол байсан гэдгээ ухаарах мөчид юу мэдэрснээ санаж байна уу? Энэ бол таны сануулга. Таны сэрэлтийн үеэр илрүүлсэн юм бүхэн жинхэнэ бөгөөд үнэн. Тиймээс үнэнийг түргэн барьж аваад баттай барьж бай, учир нь бид бүгд өөрчлөлт хийхээр Дэлхийн хүлээж байсан, тэр хүмүүс мөн юм.

6. Та зүрх сэтгэлээ сонсохгүй байна
Бид бүгд дэлхий даяараа холбоотой, ижилхэн цохилох зүрхээрээ бид бол өвөрмөц. Хүн тус бүр гэгээрлийн эринийг эхлүүлэх нэгэн том эвлүүлдэг тоглоомын хэсгүүд. Бидний хэн нь ч дэлхийг нэг ижил харах өнцгөөр хүлээж авдаггүй, энэ нь амьдралын зорилго нуугдаж байдаг хүн бүрт өгөгдсөн өвөрмөц байдал юм. Таны ширээн дээр гаргаж тавих ёстой эвлүүлдэг тоглоомын хэсэг бол өөрийнхөө зүрх сэтгэлээ даган хийх ёстой зүйл юм. Бид нарийн учир зангилаа, давхцал болон зөөлөн цохилтыг ертөнцөөс үргэлж хүлээж авдаг. Дэлхий дээрх гэрлийг заагч цэг заримдаа харанхуйд бүрхэгдэх шиг болдог. Таны оюун санаа одоогын бодит орчны тойргоос гарах арга замаа олж чадахгүй үед таны зүрх сэтгэл таны хайж байгаа зам мөрт үргэлж чиглүүлнэ. Түүнд итгээрэй.

7. Та одоог хүртэл өөрийгөө үнэ цэнэгүй гэж бодсоор байна
Ихэнх соёлын, нийгмийн болон шашны ухуулга суртлын улмаас “Сүнслэг Сэрэхүй” танд өчүүхэн байгаа юмуу таны хянаж эзэмшиж огт чадахгүй гадаад үзэгдэл мэтээр орчуулагддаг. Таны ухамсар Бурхан юмуу бурханы бэлэг мэтээр тусган авч, физик биеэс гадуур зүйл мэт авч үзэгддэг. Тийнхүү өөрийгөө үл үнэлэх, дорд бодох тэр мэдрэмж таны оюун бодлын төвд хяналтаа нэн даруй тогтоож, олон олон хүмүүс хүртэх ёсгүй сайхан бэлэг хүртэж, ивээгдсэн мэтээр мэдрэгдэж эхэлдэг. Гэтэл олон олон Хөтчүүд, Бодьсадва болон Бурхадууд таны агуу хүч чадал бол туйлын эрх чөлөөндөө байдгыг ухааруулахаар таны сэрэх аян замд туслаж чадахаар байдаг. Тэр жинхэнэ агуу хүч таны аль хэдийн нэг хэсэг нь болсон далд ухамсар дотроос үүдэлтэй, энгийнээр хэлбэл таны ДНХ дотор бий. Далд ухамсрыг ил болгон ой санамжаа урагш авчирснаар мэргэн ухаан болон мэдлэг нээгдэж та өөрийн хувь тавилангаа хянаж болно гэдгийг мэдүүлдэг. Танд хэрэгтэй бүх юм таны дотор аль хэдийн бий.

Тэгэхлээр хэрэв таны Сүнслэг Сэрэхүйн аян зам саатсан бол уур хилэнгээ хайраар сольж, өөрийн арга замаараа зүрх сэтгэлээ дагаж, та үнэ цэнэтэй гэдгээ үргэлж санаж яваарай.
Орчуулсан Д.Энхжаргал
http://www.consciousreminder.com/2016/11/26/7-reasons-spiritual-awakening-come-sudden-stop/