2023/12/27

ПИРАМИДЫН НУУЦ - ЭЭДРЭЭТ ЕРТӨНЦ 1

Д: Эртний Египетийн пирамидуудыг барьсан талаар олон янзын онол байдаг. Энэ сэдэвтэй холбоотой мэдээллийг авч болох уу? 

Ф: Пирамидуудыг барихдаа хөөргөх технологийг ашигласан нь өнөөдөр ч дэлхийн зарим хэсэгт дахин нээчихээд байгаа. Чулуунуудыг хөдөлгөх үйлдлийг цэвэр бодлын энергиэр гүйцэтгэдэг. Өнөөдөр, яг энэ цагт ч гэсэн тухайн цаг үеийнхтэй адил боломжтой. Үүнд бүрэн төвлөрөл, анхаарал шаардагдана.  Хөөргөх болон бусад олон төрлийн шинжлэх ухаанд бүрэн суралцсан таваас долоон гишүүнтэй санваартны бүлэг байлаа. Энэ бол Атлантидаас шилжүүлэн авч ирсэн мэдлэгийн нэгээхэн хэсэг. Пирамид бол Атлантидаас гаралтай мэдлэгийн бэлэг  юм л даа. 

2023/05/14

АТЛАНТИДЫН ТУХАЙ - ЭЭДРЭЭТ ЕРТӨНЦ 1

  


 Хүмүүний уураг тархийг хэдэн зууны туршид гашилгасан нэгэн чухал нууц бол Атлантидын соёл иргэншил билээ. Олонх нь үүнийг үлгэр, домог хэмээдэг ч эрс үгүйсгэсэн нь үгүй. Би үүнийг үлгэр, домгийн алин ч бай үнэнээс улбаатай гэж үргэлж боддог бөгөөд энэ удаад ховсын аргаар баталгаажуулж чадсан юм. 

Би Атлантид нь ганцхан тив, хот эсвэл газарт байгаагүйг олж мэдсэн. Нэр нь тухайн үеийн дэлхий дахиныг нэрлэсэн утгатай. Ингэхдээ тэр үеийнхээ соёл иргэншлийн хамгийн өндөр хөгжилтэй хэсгийнх нэрийг онцгойлон авсан байдаг.  Яг л өнөөгийн манай үе шиг тэр үеийн дэлхий жигд хөгжилтэй байгаагүй. Энэ гайхамшигтай соёл иргэншил хэдэн мянган жилийн тэртээд оршиж байгаад олон янзын ахиц гаргасаар хүн төрөлхтөний хүрч болох хамгийн дээд түвшинд хүрээд дахин балран доройтсоор эцсийн уналтад орсон байна.