2023/12/27

ПИРАМИДЫН НУУЦ - ЭЭДРЭЭТ ЕРТӨНЦ 1

Д: Эртний Египетийн пирамидуудыг барьсан талаар олон янзын онол байдаг. Энэ сэдэвтэй холбоотой мэдээллийг авч болох уу? 

Ф: Пирамидуудыг барихдаа хөөргөх технологийг ашигласан нь өнөөдөр ч дэлхийн зарим хэсэгт дахин нээчихээд байгаа. Чулуунуудыг хөдөлгөх үйлдлийг цэвэр бодлын энергиэр гүйцэтгэдэг. Өнөөдөр, яг энэ цагт ч гэсэн тухайн цаг үеийнхтэй адил боломжтой. Үүнд бүрэн төвлөрөл, анхаарал шаардагдана.  Хөөргөх болон бусад олон төрлийн шинжлэх ухаанд бүрэн суралцсан таваас долоон гишүүнтэй санваартны бүлэг байлаа. Энэ бол Атлантидаас шилжүүлэн авч ирсэн мэдлэгийн нэгээхэн хэсэг. Пирамид бол Атлантидаас гаралтай мэдлэгийн бэлэг  юм л даа. 

Д: Чулуунуудыг өрөх цорын ганц арга нь хөөргөх л байсан уу? 

Ф: Хөөргөхийн хажуугаар олон өнгөөр дуулдаг. Бас шашны зан үйлд ч ашигладаг. 

Д: Би зарим пирамидыг өөр аргаар барьсан гэж сонсож байлаа. 

Ф: Ер нь маш олон таамаг байдаг л даа. Ямарваа нэгэн зүйлийг хэрхэн барьсан талаарх мэдлэг үгүй болсон үед онолын дагуу тухайн цаг үед хэрэглэгдэж байсан барилгын арга ухаанаар нь дамжуулан таамаглал дэвшүүлдэг. Тухайн цаг үед үл мэдэгдэж байсан барилгын арга ухаанаар таамаглах нь боломжгүй зүйл. Пирамидыг барих маш олон арга байдгийн зарим нь бусадтайгаа илүү хамааралтай. 

Д: Нэг эмэгтэй надад ярихдаа өнөө цагт бид шингэн бетон цутгадагтай адил пирамидыг барьсан гэсэн. 

Ф: Чулуунуудыг нь ил уурхайд бэлдэж, тасдаад, хөөргөдөг. Гэхдээ, бид бүх мэдээллийг бүрэн хянадаггүй учраас тэр эмэгтэйн яриаг үгүйсгэхгүй. Ямартай ч бидний мэдэж буйгаар чулуунуудыг алс зайд орших ил уурхайд бэлтгэж, хэсэгчлэн тасдаад телепатийн аргаар зөөвөрлөсөн. Чулууг тээвэрлэх ажилд заавал нэг санваартан оролцох бөгөөд тэр л бүгдийг нь хөөргөж, өрөх газар нь аваачдаг байсан гэхээр биеийн хүчнээс илүүтэйгээр оюун санааны хөдөлмөр гэлтэй. 

Д: Тэгэхээр тэднийг бас хөөргөж тээвэрлэдэг байжээ? 

Би үүгээрээ чулууг тээвэрлэх талаар асуусан боловч Фил санваартнуудыг бас хөөргөдөг гэж ойлгосон аж. 

Ф: Санваартнуудыг ердийн аргаар буюу хөсгөөр тээвэрлэнэ. Гэхдээ тэд чулууг ойроос дагаж, хараанаасаа салгахгүйгээр анхаарлын төвдөө байлгадаг юм. Чулуунуудыг хөөргөх аргаар ил уурхайгаас тээвэрлэж, хүрэх ёстой газар нь хүргэдэг. Ингэхдээ ашигласан энерги нь чулуунд шингэдэг. Чулуу бүрт бага хэмжээний энерги агуулагддаг учраас пирамид бүхэлдээ их хэмжээний энергийн агуулах болж хувирна. Чулуунууд нийлээд болор адил үйлчлэлтэй болж, хүний төдийгүй өөр олон төрлийн энергийг ч агуулна. 

Д: Чи дуу, хөгжмийн талаар дурдсан. Яг ямар үүрэгтэй юм бэ?

Ф: Энергийг төвлөрүүлж буйн бодит илэрхийлэл. 

Есүс ба эссенчүүд номон дээрээ ажиллаж ахуйд тодорхой сэдвийн мэдээллийг олж авахад хүндрэлтэй байсан нь эссенчүүдийн амьдарч асан туйлын бэрх нууцлалтай холбоотой. Тэд дайснуудаасаа амь насаа хамгаалах аргатай байсан эсэхийг би судалж байлаа. Эссенчүүд бол дуу авиатай холбоотой хүмүүс, учраас зэвсэггүй, зэвсэгтэй болох ч шаардлага үгүй. Мөн би пирамидыг барьсан талаар тодруулах гэтэл зөвхөн тэдний соёлын үлгэр, домгуудыг л ярьж өгсөн. Өнгөрсөн амьдралдаа эргэж очсон судлагдахуунууд тухайн цаг үеийнхнийхээ баримталдаг ёс суртахууны онцлогийн нөлөөнд асар ихээр автчихдаг юм. Ийм л учраас нууцыг тайлах боломжгүй болгодог. 

Хэдэн жилийн дараа энэ ажлаа үргэлжлүүлж байхад АНУ-д амьдардаг бас нэгэн эмэгтэй эхний судлагдахууны оюун ухааны хязгаарлалаас болж, олж чадаагүй дутуу хэсгүүдийг нөхөж өгсөн юм. Тэр эмэгтэйн урьд нас мөн л эссенчүүдийн нэг бөгөөд нууцад суралцаж, нууцлал хэчнээн их шаардлагатайг гүнээ ухамсарласан нэгэн байлаа. Сэрүүнд нь хүртэл ой санамж нь түүний нүдэнд дүрслэлээр сэргэдэг болохоор зүүдний гүн транст оруулах шаардлага гардаггүй. Бие нь түгшиж, хоолой нь тагларчихдгийн улмаас сэрүүндээ харсан зүйлээ ярихад төвөгтэй байдаг. Иймэрхүү байдлаар хориг тавьдаг нь түүний амьдралд хэрхэн нөлөөлсөн нь тун гайхмаар. Тэр эмэгтэй олон нийтийн нууцлал, мэдээллийн хамгааллын учир шалтгааныг бүрэн ухамсарласан нь мэдлэгийг зүй бусаар мушгин гуйвуулвал асар их сүйрэл, хор хөнөөлийн үндэс болдогтой холбоотой аж 

Тэрээр ухамсарт нь оршиж буй мэдээллийн талаар өгүүлэхдээ “Нэгэн хөндийд зуугаас хоёр зуугаад хүн эгнээ болон суугаад дуу гаргаж аварга чулуун бэлдэцийг хөөргөж, хүссэн газартаа аваачихыг үзсэн. Тэрхүү дуу нь нууцлаг, ариухан, тэгсэн хэр нь ердийн. Орчлон ертөнцийн эд юмсыг бүгдийг нь нийлүүлчихсэн аятай. Дууг зөвхөн хүний хоолойгоор гаргах бус бүрээ шиг зүйлээр хүчитгэдэг. (Уг зэмсэг нь тэр эмэгтэйн амьдралдаа харж байгаагүй зүйл учраас өөрөөр юу гэж нэрлэхээ мэдэхгүй байгаа бололтой) Маш урт, зарим нь тахир бол зарим нь тэгшхэн. Өнгийг тасралтгүй үргэлжлүүлэн гаргах бөгөөд нэгэн зэрэг дуугардаг. Хийж буй үйлдлээ гүйцээхээс нааш дуугаа үл тасалдуулна. Өөрөөр хэлбэл, дуугаа үргэлжид гаргахын тулд дундуур нь амьсгаа авдаггүй. Ажлаасаа хамаарч оролцох хүний тоо нь ялгаатай. Хэр хэцүү, хэр зэрэг хэмжээтэйгээс хамаарч оролцох үний тоо нэмэгдэнэ.” 

 “Дууг зөвхөн хөөргөхөд ашиглахгүй. Өөр олон зүйлд ашиглаж болдог юм билээ. Өнгө, нугалаанууд өөр өөр учраас хүч муутай хүмүүсийг ухаан балартах, солиотой мэт аашлах, уурлах, түгших гэх зэргээр нөлөөлнө. Бүр дуугаар аллага үйлдэж ч болно, иймээс эссенчүүд хэрд нь тулгаж байсан удаагүй, болохоор хүмүүсийн ухаан баларттал ачаалал өгөхөөс үргэлж сэрэмжилдэг. Мөн тэд дууг ашиглан үл үзэгдэгч болж чаддаг. Энэ нь зохицолтой хамааралтай бөгөөд хэн нэгнийг цааш харуулах математикийн тэнцэтгэлийг олох үндсэн арга болгож ч ашигладаг. Үүнийг ганцхан хийж дөнгөнө, гэхдээ олон тооны цэрэгтэй тулгарвал цөөнгүй хүн оролцох шаардлагатай болдог.”

Ингэж ярихаар Библьд гардаг дууны хүчээр хотын ханыг нураадаг тухай Жошуа ба Жерикогийн тулааныг өөрийн эрхгүй санагдуулна. Тодорхой өнгө ашиглан болор шил хагалах гэх зэрэг зүйлсийг дууны хүчээр хийж болдог. Эгнэн жагссан цэргүүд урагш нэг ч алхалгүйгээр хөлийнхөө чичирхийллээр гүүрийг ч нурааж болно. 

Хожим ромчууд Кумран руу дайрч, эвдэн сүйтгээд эссенчүүдийг барьж, тамлан хөнөөхдөө энэ хүчирхэг зэвсгийг ашиглаагүйд нь би их гайхдаг. Энэ бол Сөнөсөн тэнгисийн хуйлаасыг авч үлдэхийн тулд агуйд нуусан цаг үе шүү дээ. Аль эсвэл тэд эрин нь дуусах цаг ирснийг мэдэж байв уу? Тэд энэ аргыг хэрхэн ашиглахаа мартсан, үгүй бол заалгаж амжаагүй юм болов уу? Бид үүнийг мэдэх ч хэрэггүй. Харин ч, эртний хүмүс дуугаар дамжуулан биет хөөргөх мэдлэгтэй байсан нь үеийн үед дамжих явцдаа алдагджээ. 

Одоо пирамидын тухай яриандаа эргээд оръё. 

Д: Бүгдийг нь нэг аргаар барьсан уу?

Ф: Пирамидын тайлал улам нарийн төвөгтэй болж, утгыг нь тайлбарлахад бэрх ч болхиос боловсронгуй руу ахисан хувьсал, санваартнуудын шашны сургаалийн давхцал болсон юм. Санваартнуудын сургаал номлол түвшин ахисаар улам чадварлаг, улам олон боломж нээгдсэн. Энгийн иргэн хийчих зүйл огтоос биш. Олон жилийн сурлага, зорилгодоо хүрэх гэсэн асар их зүтгэл шаардлагатай. Удаан суралцсаны эцэст сонгогдсон цөөхөн хүмүүсийн хийж, гүйцэтгэж чадах зүйл. 

Д: Өнөөгийн хүмүүс хөөргөх ухаанд суралцах боломж бий юү? 

Ф: Боломжтой гэж хариулъя. Энэ мэдлэгт нэвтрэх хүнд оюун ухаан, махбодь, сэтгэл санааны ямарваа нэгэн хориг байхгүй. Тууштай хөөцөлдөх үү, эсвэл түүнийг сурах боломжоос татгалзах уу гэдэг шийдвэрлэх хүчин зүйл нь тухайн хүн өөрөө. 

Д: Хүмүүсийн ярьдаг пирамидын юмсыг хадгалах хачирхалтай энергийн тухайд юу гэх вэ?

Ф: Хүний биеэр дамжуулан хуримтлуулж болох энгийн энерги шүү дээ. Хүний биед хуримтлуулж болохгүй энерги байдаг нь хүний хэр чадлаас давсан зүйлийнх. Тэгэхээр пирамид нь хүний биедээ хуримтлуулж чадаагүй төрлийн энергийг агуулах боломжгүй гэсэн үг. Иймээс пирамид нь зөвхөн хүний биед тохиромжтой тусгай энергийг л хуримтлуулдаг юм. Түүхий эд нь болрын гаргууд ашиглаж чаддаг хүмүүсийн адил, хүний биед хуримтлагдсан энергиэр цэнэглэгддэг. Зарчмын хувьд ижил юм байна. 

Д: Пирамидад нэвтэрсэн эсвэл оршуулгын зан үйлийг зөрчсөн хүмүүсийг хөнөөдөг хараалын тухай уншиж байсан м байна. Энэ үнэн үү, эсвэл зүгээр л төсөөлөл үү? 

Ф: Энэ бол пирамидад өшөө авах зорилгоор байдаг биетүүдийн үйлддэг хараал биш. Тэгж ойлгож болохгүй. Дэлхий дээрх ямар ч газар, юм уу төхөөрөмжүүдтэй харьцуулахад пирамид хүний энергиэр дүүрэн. Тийшээ нэвтэрнэ гэдэг чинь хүний энерги төвлөрсөн талбайд орж байгаагаас өөрцгүй. Чулуунуудыг нь цэнэглэсэн хүний онцлог шинжийг агуулсан энергийн санд умбаж буй хэрэг. Хараал буюу азгүйтэл гээд байгаа чинь ийм төрлийн энергийг хүлээн авах чадваргүй хүний тэнцвэр алдагдсаны илрэл. Эмгэнэлт явдал тохиолдож байгаа нь өөрсдөдөө учруулж буй гай болно. Бэлтгэгдсэн, мэдлэгтэй, нээлттэй хүн пирамидад агуулагдан мэдээллийг хүлээн авч чадна. Нээлттэй, зохимжтой хүнд бол пирамидууд нь маш ер бусын газар. Дургүйцэхгүй бол ер бусын барилга.  

Д: Өмнөд Америкт байдаг пирамидуудын тухайд? Египетэд байдагтай ижил аргаар баригдсан уу?

Ф: Тэндхийн пирамидуудыг их сүйрлийн үеэр Атлантидаас дүрвэсэн хүмүүс барьсан юм. Мэдлэгийн хувьд Атлантидад түгээмэл байсан учраас төстэй арга ашиглан барьсан юм. Сүм гэдэг утгаараа шүтлэгийн зориулалттай. Анхны Атлантидаас гаралтай мэдлэг нь олон жилийн явцад өөрчлөгдөхдөө баруун, зүүн хэсэгт барьсан байгууламжаараа илэрч үзэл суртал нь хэрхэн өөр өөр чигт хувьссаныг харуулах жишээ. 

Д: Тэгсэн ч гэсэн зарчмын хувьд нэг л юм. Мексикт байдаг пирамидуудыг мөн адил хөөргөх аргаар барьсан уу?

Ф: Олон соёл иргэншил барилга барих аргыг хуулбарлахыг хичээж, энгийн болгон ашиглах явцад их аажмаар алдагдал үүссэн. Бид энэ мэдлэгийг эрэх явцдаа барилгуудыг энгийн аргаар буюу бэхлүүр ашиглан биеийн хүчээр барьсныг олж тогтоосон л доо. 

Д: Тухайн цаг үед мэдлэг алдагдсанаас тэр үү?

Ф: Мэдлэг хүлээн авах чадваргүй үеийнхэн сонсож, эсвэл харж байгаагүй байгууламжийг хуулбарлах барих хүслээс улбаатай юм. Атлантид тив дээр пирамдууд байсан. Гэвч яг тэр үед живчихсэн байлаа шүү дээ. Тэдгээр пирамид эргэлтийн дараа дахин нэг удаа өндийнө. Түүнд хадгалагдаж буй мэдлэг шинэ үеийнхэнд ил болж, одоо нэгдэн нийлж буй дэлхийд шинэ ойлголт болох юм. Тэр цагт энэхүү мэдлэг нь хүний хувьсалд түлхэц өгнө. 

Д: Эргэлт гэдгээр юуг гэлэх гэсэн юм бэ?

Ф: Энэ бол энэ гараг дээр яг одоо тохиож буй хийгээд дараагийн 18 дараалласан жилд болох олон биет өөрчлөлтийг заасан тойм хэлбэр. (Үүнийг 1985 онд бичсэн.) Тэдгээрийг тойм хэлбэрээр “эргэлт” гээд байгаа юм. Үүнийг нэг том үйл явдал гэж үздэггүй. 

***

Д: Египетийн аугаа пирамидуудыг хэн, ямар зорилгоор, хэрхэн барьж байгуулсныг надад хэлж болох уу?

Ф: Тайлбарыг өмнө нь олон сэжмээр өгсөн шүү дээ. Пирамид бол өмнөх соёл иргэншлийн ололт, амжилтын оргилдоо хүрснээ дараагийн үедээ дамжуулан үлдээсний дурсгал, ололтоо харуулсан тэмдэг, амжилтын бэлгэдэл, бодит байдлын мөн чанарыг ойлгосны амьдчлал бөгөөд хожуу үеийнхнийх нь мэдлэг дутмагийн улмаас нууцлагдан үлдсэн баримтат дурсгал юм. Ойлголтын оройд нь гарцан цагт тухайн үеийнхний мэдлэгийн түвшин ахиж, технологийн хөгжилд хүрч хэрэг барагтай юу ч үл өгүүлэх пирамидаас асар мэдээлэл авах гарц болдог нэг үеийнхний шүүлтүүрт сорил. Ойлголтын хангалттай хэмжээнд хүрсэн үеийнхний хувьд бол тэрхүү асар өндөр энергийг эзэмшиж, ашиглалтыг нь түгээн дэлгэрүүлж чадах юм бол боломжит мэдээллийг дахин сануулагч нь болно. Пирамидыг бүрэн таньж мэдэх үртэл тэрхүү мэдээлэл түгээгч нь далд хадгалагдана.  

Д: Би пирамидууд хэрхэн баригдсаныг сонирхож байна л даа. Чамд харагдаж байна уу? 

Ф: Харагдаж байна уу гэнээ? (Инээв) Хөөргөх аргаар буюу олон янзын цахилгаан соронзон хөдөлгөгч хүчийг ашигласан гэдгийг хэдийн хэлчихсэн шүү дээ. Бас дохио, бодлын хүч. Цааш нь яривал та нарын ойлгох чадвар миний ярих зүйлийг хүлээж авах хэмжээнд хүрээгүй учраас дэмий хэрэг болно. Тиймээс та нар өөрсдөө ойлгохыг хичээж, дараагийн түвшинд гарч чадвал өндөр түвгний бодит байдлыг таньж, бүрэн гүйцэт ойлголтыг авна. 

Д: Одоо л ойлголоо. Би хөгжмөөр барьсан гэж сонссон. Дохиогоор гэж түрүүхэн хэлсэн чинь үүнийг ярьсан хэрэг үү? 

Ф: Хөгжим гэсэн нь дуу гэдэг утгаар бус дохио гэдэг утгаараа. 

Д: Тэр дохиог өнөөгийн бидний ашигладаг сентизатороор гарган авч болох уу? Сентизатор гэж урьд байгаагүй шинэ дохио гаргахад ашигладаг хэрэгсэл л дээ. 

Ф: Хүний бодлын энерги нэг тодорхой дохиогоор дамждаг гэж бодохоор бодлын энерги гэдэг нь бие даасан чимээ биш гэж ойлгож болно. Гэхдээ бодлын энергийг өөр тодорхой дохионд тааруулж, хэлбэлзүүлж болдог юм. Чимээ юм уу, эгшиг аль нь ч биш. Бодлын дохиог хэрхэн ойлгохоос шалтгаалж олон янзын дохионд хуваагддаг. Цоонгүй тооны биет хамтран оролцсоноор тэдгээр олон янзын дохиог нэгтгэж дэлхийг хоёр хэсэг хувааж чадахаар хэмжээний асар хүчирхэг энергийг ч гарган авч болно. Харин тэгэх юм бол Атлантидын мөхөл давтагдана. 

Д: Энэ чинь бидний олж дуулсан шиг харь гарагийнхны хөлгөө хөдөлгөдөг аргатай ижил үү? Бодлын төвлөрөл гэсэн үг юм уу даа. 

Ф: Яг тийм. 

Д: Энерги нь адилхан уу? 

Ф: Яг ч адилхан биш. Өөр өөр хэлбэрээр бий болгосон нэг ойлголт. 

Д: Пирамид ердөө дурсгал уу, эсвэл байгалийн энергийн хэрэгцээнд ашигладаг эд үү? 

Ф: Пирамид бол танай гараг дээрх энергийн элементийг урвалжуулах үүрэгтэй. Түүгээр дамжуулан мэдлэгийн түвшнээ ахиулах оролдлого хийсэн пирамидийн ялгаруулдаг энергийн түвшинд хүрч болно. Өдөөгч, гэхдээ ойлголтын хэмжээнд бус урвуулагч юм шүү дээ. Танай гараг дээрх энергийг өсгөж, өөрийнхтэйгөө ижил болгож, пирамидын бодит байдлын ойлголтыг өгөх өдөөгч. 

Д: Пирамид нь гараг хоорондоор зогсохгүй галактик хооронд энерги дамжуулагч гэсэн нь үнэн үү?

Ф: Тэр үнэн шүү. Танай гарагийн энергийн урсгалыг геомтетрийн загварчлалаар төвлөрүүлж, байж болох хэмжээгээр нь “төгс” болгодог. Гэхдээ, дөрвөлжин, шоо гэх зэрэг төгс, төгөлдрийн ойлголт нь гурван хэмжээст бодит байдлаас даван гарсан төгөлдөржилтийн давтамж. Танай доод бодит байдлын хэмжээнд олж авч болох туйлын үнэн гэдэг нь өөрсдийн чинь оршин байгаа гурван хэмжээст бодит байдлаас илүү гарсан ойлголт. Галактикийн чинь бусад хэсэгт үнэнд хүрсэн байдаг. Танай гарагаар орж, гарч байгаа энергийн урсгалыг энэхүү үнэн гэгчээр чиглүүлэх буюу жигдрүүлдэг юм. Үнэн гэдэг нь өөрөө нэг төрлийн хоёр туйлт шүүлтүүр. Энэхүү ойлголтын адилтгал нь танай ойлголт буюу мэдрэмжийн хувьд зөв биш, түгээмэл хуваарийн үндэсгүй зүйл.  

 


Хэдий тийм боловч, тэрхүү үнэн гээч нь энгийн хийсвэрлэл биш гэдгийг та нарын ойлгох хэмжээнд тайлбарлахыг оролдоод байгаа юм. Бодит шүү дээ.  Үнэн бол хийсвэрээс илүү бодьтой, хэрэглэж болох зүйл. Танайхан үнэнийг энгийн нэг хийсвэрлэл гэж ойлгодог. “Үнэн” гэж нэрлэхэд хүргээд жинхэнэ шалтгаан, түүний үр нөлөө бодит. Зарим талаараа шүүлтүүр болдог бол нөгөө талаараа ойлгогч. Юуг ойлгох вэ гэхээр лазер туяа. Танай саран дээрх толь буюу чичирхийлэгч төхөөрөмжөөс цацарсан тодорхой нэг долгион эсвэл хүрээний урттай холбоотой гэрлийн лазерийг ойлгоно гэсэн үг. Саран дээрх тэрхүү ойлгогч төхөөрөмж нь пирамидтай эн дүйцэхүйц байна. Үнэнийг тэр тусмаа орчлонгийн үнэний ойлголт пирамидаас буцаж ойж буй хэрэг. Танай гараг дээр өндөр түвшний үнэн, мэдлэгийг ойлгогч бий. Танай гарагийг анхааралтай ажиглагчид буцаж ойсон үнэнийг олж хардаг. Тэгэхээр үнэн гэдэг бол хийсвэрлэлээс хол даван гарсан ойлголт гэдгийг дахин хэлье. 

Д: Би бодсоноосоо ихийг мэдэх авах шиг боллоо. (Инээв)

***

Ховсдуулагч нь өнгөрсөн амьдралдаа очсон байх хугацаандаа пирамидуудын мэдээлэл санамсаргүй нэвтрэх нь тохиолддог юм. 

2000 оны наймдугаар сард. Шинэ Орлеанст байхдаа Стивд ховс хийсэн юм. Тэр хэдэн сарын өмнө Египетийн Аугаа Пирамидыг үзэхээр очиход хачирхалтай үйл явдал тохиолджээ. 

Тэрэнд Египет явах нь байтугай пирамидуудыг үзэх бодол ч байсангүй. Гэтэл эхнэрийнхээ хамт Швейцарьт хамаатныдаа зочлоход цаадуул нь хэдийн тэдэнтэй хамт Египетийн пирамидуудыг үзэх аялал төлөвлөчихсөн гэнэтийн бэлэг барьсан аж. Стивд явах хүсэл төрөөгүй ч өөр сонголт гарсангүй. Гайхмаар нь, Стив тэнд очоод машид онцгой зүйлтэй учирчээ. 

Аялалын хөтөч үзвэрийн тасалбар худалдан авч байх үест Стив гэнэт эхнэр болон хамаатнуудаас салчихжээ. Египетчүүд маш шилэмтгий хүмүүс учраас харийн улсыг хэр барагтай ойртуулдаггүй юмсанж. Өдөрт ердөө 300-гаадхан хүнд л үзмэрээ үзүүлдэг болохоор хөтөч нь тэдэнд тасалбар олж өгөхөөр тийн дараалалд зогсож байсан гэнэ. Стив дотогш орохын тулд Гизагийн өндөрлөгт бужигнах жуулчдын дундуур бусдыгаа эрэн явжээ. Хэдэн арван автобусаар ирсэн хэдэн зуун хүн тэнд ёстой л бум бужигнаж, түм түжигнэж байв гэнэ.  

Түүнийг пирамид руу чиглэн өндөрлөг дээгүүр алхаж явахад хачин зүйл тохиолдов. Гэнэт л цаг хугацааны эргэлтэд яваад орчих шиг боллоо. Эргэн тойрноо ажиглатал өндөрлөг дээр ганцаараа зогсож байх юм гэнэ. Огтхон ч анир чимээгүй нам гүм болжээ. Саяхан л бужигналдаж байсан автобуснууд, хүмүүс алга болчихсон байна. Сэтгэгдэл нь хэвээрээ боловч орь ганцаараа үлджээ. Пирамид руу харах мөчид дотор нь маш онцгой мэдрэмж төрсөн байна. Огцом сэтгэл хөөрөлд автаж, “гэрт”-ээ хүрээд ир гэж яаруулах ч шиг. Тэр газрыг “гэр” гэж бодохоор гайхалтай санагдана. Стивийн хэлснээр байгууламж өөрийг нь бүчээд авах шиг болсон аж. 

Тэрхэн даруйдаа байдал намжиж, пирамид руу чиглэн алхаж гарав. Яг энэ үед гэнэт хүрхрэх мэт чимээ гарчээ. Өнөөх олон автобус, хүмүүс бужигналдаж, өнөө цагтаа эргэн ирснийг нь илтгэнэ. Эхнэр нь түүнийг түмний дундаас орж харахад их л сэтгэл хөөрөнгүй харагдсан байна. Ингээд цааш пирамид руу орж үзэхэд гайхалтай мэдрэмж авчээ. Гэвч Стив тэрхэн зуурт яг юу болсны учрыг одоо хүртэл олоогүй яваа. Цаг хугацаа нам зогсож, бүх зүйл хөдөлгөөнгүй болж, эрс өөрчлөгдсөнөө хуучин хэвэндээ оржээ. 

***

Энэхүү номоо хэвлүүлэхээр зэхэж байхдаа би пирамид болон сфинксийн талаар мэдээлэл хайж байсан ч номынхоо хэвлэлтийг хойшлуулахаас илүүтэйгээр шинэ баримтуудаа Ээдрээт ертөнцийн хоёрдугаар ботьдоо оруулах нь зүйтэй гэж шийдсэн. Үүнээс би үл мэдэгдэхийн эрэл маань үргэлжлэх ёстойг ухаарсан юм. 

Пирамид болон бусад сэдвүүдийн талаар дэлгэрүүлж уншихыг хүсвэл Долорес Кэнноний ховсын аргаар урд насны амьдралыг сэргээх замаар туурвисан "ЭЭДРЭЭТ ЕРТӨНЦ" номыг худалдан аваарай.

☎️ ХҮРГЭЛТ 86663242, 94483242
👍 ҮНЭ: 20.000₮
☎️ https://www.facebook.com/DoloresCannonMN/

📚 ХУДАЛДААЛАХ ЦЭГҮҮД: уран зохиол тасагт байрлаж байна
✅ Интерном www.internom.mn
✅ АЗ ХУР ТӨВ САЛБАР - Нарны зам дагуу Монгол эм импекс зүүн талд АЗХУР ХХК байр 09:00 – 20:00 ☎️ 70004343
✅ АЗ ХУР МУБИС САЛБАР - Спортын төв ордны урд TIME төвийн 1 давхарт 09:00 – 20:00 ☎️ 70004343
✅ Alphabook - Bluesky-ийн 1 давхарт 11:00 – 20:00 ☎️ 77179988
✅ Alphabook - Metromall-ийн 3 давхарт 11:00 – 20:00 ☎️ 77179988
✅ Мир Номын Их Дэлгүүр - Гранд плазагийн 5 давхарт 10:00-20:00 ☎️ 70100600
✅ The Books - Централ Молл 4 давхарт 10:00-21:00 ☎️ 96970643