2019/08/15

Сүнслэг оюун санааны хөгжил зогсох 7 шалтгаан

Related image
Таны сүнслэг оюун санааны түвшнээс үл хамааран сүнслэг аян зам гэнэт зогсолтонд орох үе бий. Эерэг байдал цонхоор гараад явсан мэт, зөнтэй үзэгдэл, ухамсарт зүүдүүд ердийн бага ухамсрын бодол санаагаар солигдон, таны ой ухааныг хэтрүүлж бодох зуршил орлоод байна. Та нэгэн цагт мэдэрч байсан тэр “холбоог” мэдрэхгүй болж, таны хайж байсан гэрэл, хайр болон дээд сэрэхүйн түвшинд буцаж очих боломжгүй мэт санагдаж байгаа.

5 хэмжээстэд амьдарч эхэлснийг харуулах 7 шинж

Related image
Та хэзээ нэг цагт өөрөөсөө 3 хэмжээстээс 5 хэмжээст рүү шилжинэ гэж юу байдаг бол гэж асууж үзсэн үү? Тэгэхлээр эрхэм хүмүүс минь, энэ нь таны бүхэл ажиллагааны системд маш том шинэчлэл хийхтэй адил гэж зарим хүмүүс энэ өөрчлөлтийг тодорхойлж байна. Тиймээ, энэ нь хүний 3.0 ухамсраас 12.0 гэх галактик ухамсарт шинэчлэгдэхийг хэлж байна. Мөн үүгээр бид 3 хэмжээстээс цааш нүүхэд бэлэн гэсэн үг. Бид 5 хэмжээстэд орохын тулд 4 хэмжээстээр дамжин өнгөрөх ёстой. 4 хэмжээст нь бодит орчиндоо хайраар дүүрсэн зүрх, Нэг-дэл болон Гэрэлтэй байхын тулд цэвэрлэгч шүүлтүүр мэт ажилладаг гэсэн үг юм. Тэгээд 5 хэмжээстэд ирэхэд долгион эрчим нь илүү хөнгөн болж, ариун хайр, сансрын ухамсар, олон хэмжээсийн реалити болдог. 

5 хэмжээсийн ба хоёрдмол байдлыг ойлгох нь

Related image

Хүн төрөлхтөн 5 хэмжээсийн реалитигийн давтамжид өдөр бүр өсөн тэлж байна. Бид бүгд хэлбэлзлээ 5 хэмжээст тааруулахын тулд нэмэгдүүлж байгаагаас хараа, үнэр, амт өөрчлөгдөж байна. Өндөрссөн сэрэхүйн төлөв, хүнлэг энэрэнгүй, болон мэдлэгүүд одоо бүгд дэлгэрч эхэлж байна. Бидний мэдрэхүйн систем дээд давтамжид нэгдэхэд бид хэмжээсүүдийн олон талын тухай илүү мэдлэгийг олж авна. 5 хэмжээстэд мэдрэнги болох нь биднийг тэр хэмжээстэд нэвтэрч үзэх боломжыг олгож байна. Энэ нь та тэр хэмжээстэд бүрэн ажиллаж байгаа гэсэн үг биш, харин таны бодол тэр реалитигаас амсаад үзэж байгаа юм. 5 хэмжээстэд хэрхэн орсоноо мэдэхийн тулд товчхон ойлголт аваадхая.

Цаг хугацаа ба орон зай бол хуурмаг буюу Deja Vu-г ойлгох

Image result for deja vu
Одоогын хором бол бид бүгдэд бэлэн байдаг ганцхан хором бөгөөд бусад бүх хоромууд руу нэвтрэх үүд хаалга юм. Таны байсан, байгаа, байх бүгд нэг хоромд байгааг та хүлээн зөвшөөрөх үү? 

Хөгшин сүнсүүд ба сүүлийн төрөл авалт

Related image

Төрөл авалтын хамгийн сүүлийн буюу 5 дахь үе шат дээр явж байгаа сүнсүүд хөгшин сүнс юм. Энэ үе шатанд тэдний хөгжил дэвшил тэнцвэр болон бүрэн төгсгөлийг эрж хайх, дахин төрөлийг дуусгаад бамбарыг дамжуулах хүсэлтэй болно. Аливаа сүнс дахин төрөлтийн 4 үе шатыг дүүргэж хөгшин сүнс болох хүртэл урт замыг туулдаг.

Далд ухамсартайгаа харьцах нь

Image result for inner self
Таны ухамсар буюу сэтгэлийн өнгөн хэсэг чинь бүх зүйлийг ил тодоор гүйцэтгэн харин таны далд ухамсар, ухамсаргүй тань түүнд далдуур нөлөөлөн ажиглан суудаг. Өөрийн мэдэлгүй л гэж хэлэгдэг болгон далд ухамсар түүнээс үүдэлтэй үйлдэл байх нь олонтаа. Тиймээс та бүхэн тэрхүү сэтгэлийн гүний хэсэгтээ хэрхэн мэдээлэл оруулах, тэндээс хэрхэн мэдээлэл авах талаар зарим аргаас толилуулж байна. 

Хэрхэн өөрийгөө хайрлаж сурах вэ?

Image result for spiritual love
Өөрийгөө хайрлах нь чухал болохыг хүн бүр мэддэг. Энэ талаар маш олон ном, зөвөлгөө бий. Тэдгээрийн ихэнх нь өөрийгөө хайрлахын тулд өөрийн сайн талыг олж хар, өөрийгөө магт, өөрийгөө хайрлах үйлдлүүдийг хийхийг чухалчилсан байдаг. Эдгээр нь чухал хэдий ч бид итгэл үнэмшлийн түвшинд өөрчлөлт хийснээр жинхэнэ утгаараа өөрийгөө хайрлах боломжтой болдог. Таны сэтгэл, бодол, оюун, амьдралд тохиож буй үйл явдал, учирч буй хүмүүс, ажил, мэргэжил, хүсэл мөрөөдөл, тэр ч бүү хэл ирээдүй, хувь заяа чинь таны дотоодын итгэл үнэмшлүүдээс улбаалан бий болдог. Өөрөөр хэлбэл цэцэрлэгт хүрээлэнгээ арчлахын тулд зэрлэг ургамлуудыг үндсээр нь сугалж хаяад оронд нь анхилуун, сайхан цэцэг тарьснаар сайхан цэцэрлэгтэй боломжтой. Итгэл үнэмшлүүд бол хөрсөн дор орших үндэс юм. Иймээс өөрийгөө хайрлаж сурахын тулд өөрийгөө хайрлахтай холбоотой сөрөг итгэл үнэмшлүүдээсээ хагацаж, шинэ итгэл үнэмшлийг суурилуулах хэрэг гардаг. 

Та аль одноос ирсэн бэ?

Image result for starseed

Та оддын хүүхэд мөн үү? нийтлэлд урьд насандаа өөр нарны аймагт амьдарч байсан хүмүүсийн зан чанарыг бичсэн. Харин энэ удаад та өөрийгөө аль од / нарны аймгаас ирсэн болохыг мэдэж аваарай. 

Вега - Үдшийн гялаан 

Вега бол Дэлхийтэй төстэй атмосфертэй, Улаан, Шаргал, Ягаан, Нил ягаан гэх мэт өнгө түлхүү байдаг, 2 нар, 2 сартай гариг юм. Вегачууд маш өндөр биетэй, өндөр оюун ухаантай. Тэд эрүүл мэнд, технологи, эдийн засгийн чиглэлээр сайн хөгжсөн. Нийгмийн бүтэц нь дэг журамтай. Бүх зүйл маш баланстай тэнцвэртэй оршдог. Хүүхдийг жирэмсэлж бус энергийн түвшин бүтээдэг. 5 хэмжээст оршихуйтай. 

2019/08/14

Бид яагаад төрөл авах бүрдээ ижил сүнсүүдтэй таардаг вэ?

Image result for reincarnation


Амьдралын туршид бидний зам бусдын замтай зөрж байдаг. Бидний эцэг эхээс бидний хүүхэд, ах эгч болон амьдралын хань гэх мэтээр. Үйлийн үрийн хуулиар бол бид үргэлж ижил сүнсүүдтэй өөр өөр дүрээр болон багтай байдлаар таардаг байна. Сүнс физик төрөл авалтын энэ тойрогт ямар нэг өр юмуу үүрэг даалгавартайгаар бүрэн эрх чөлөөгүйгээр ордог. Бусадтай харилцах үйлдлээр дамжин бидэнд үйлийн үрийн тойргоос чөлөөлөгдөх боломж өгөгддөг. Үйлийн үр бол эх сурвалжтайгаа холбоотой байдал дутсанаас болон “Хайр” дутсанаас хийсэн үйлдлүүдийн үр дүнгээс өөр юу ч биш. Хайраар дутмаг байсны учир бид бусдыг өвтгөж бусад бас биднийг өвтгөдөг. Одоо бид энэ үйлийн үрийн банк дээр үлдэгдэл өр төлбөрөө бүх хүнд тэнцүүхэн байдаг хуулийн дагуу дахин шийдүүлэхээр ирээд байгаа хэрэг юм. 

Сөрөг эрчмүүд танд хэрхэн нөлөөлдөг вэ?

Image result for negative energy

Энэ дэлхийд байгаа бүх зүйл эрчмээр хийгдсэн. Зарим эрчмүүд мэдээлэл дамжуулах үед биед орж гарч байдаг. Бид 2 төрлийн эрчмийг эзэмшдэг сөрөг ба эерэг. Эерэг эрчим нь биднийг аз жаргалтай, эрч хүчтэй, амьдралтай, урам зоригтой, зорилготой бас эрүүл чийрэг байлгадаг. Харин сөрөг эрчим эсрэгээр нь ядарсан, аз жаргалгүй, уйтгар гунигтай, дарамттай, ууртай байлгах ба их хэмжээний сөрөг эрчим өвчнийг үүсгэдэг. Эдгээр эрчмийг бид олон арга замаар олж авдаг. Өөрийн эрчмээ бодох, ярих, болон үйлдэх замаар бүтээдэг бол гадаад эх сурвалжаас хүн, юмс, амьтан,ургамал, модонд хүрэх болон хоол хэлбэрээр боловсруулахдаа хүлээж авдаг.