2013/06/03

Зүүдний тайлал 1






1.     Or Black ДАВТАГДДАГ ЗҮҮД, ЗУГАТАХ, НИСЭХ, АЛЛАГА

Нэг хүн намайг алах гэж салахгүй мөшгөөд би зугтаагаад зугтаахдаа маш өндөрт нисэж байна гэж зүүдэлсэн. Удахгүй өндрөөс бага багаар унаж байна гэж зүүдэллээ. Ямар учиртай юм бэ? Ер нь энэ зүүдийг маш олон жил зүүдэлж байна. Олон жил нэг зүүдийг байнга давтан зүүдлэхээр яадаг юм бэ?

Khandaa Infinity Юманд хөөгдөнө гэдэг бол айдас, ямар нэг давшгүй мэт санагдах асуудал байна гэсэн үг. Алах гээд байна гэдэг нь чиний дотор ямар нэг салахыг хүсч буй сэтгэл хөдлөл, зан чанар, зуршил байна гэсэн үг. Нөгөө талаас бодит амьдрал дээр ачаалал, онцгүй нөхцөл байдал үүсээд буйг харуулж байна. Хэт өндөрт нисч байна гэдэг нь нөхцөл байдалтай тулахгүй, шийдвэрлэхүй байгааг илэрхийлнэ. Тэгээд бага багаар унадаг нь нөгөө байдалтайгаа буцаад учирж байгаа хэрэг. Дүгнэвэл чамд ямар нэг шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бөгөөд чи энэ асуудалтай нүүр тулахаас зайлсхийж байна. Гэтэл далд ухамсар чинь зүүдэнд нөгөө асуудлыг чинь байнга байсаар байна гэдгийг сануулаад байна. Шийдвэрлэхгүй бол дахин дахин зүүдлээл байна гэсэн үг. Би бүр бараг 4, 5 жил нэг төрлийн зүүд зүүдэлж байлаа. Тэгээд цөхрөөд шийдэхийг оролдож, мөн ч их юм болсондоо. Одоо гайгүй л байна.


2.     Ариук Санаа МОГОЙ, ГОЛ, УС, АЛЛАГА

Би дээр голын усан дотор зогсож байтал могой ирээд намайг хатгачихаар нь алаад хаячихлаа гэж зүүдэлсэн энэ ямар учиртай вэ?

Khandaa Infinity Голын ус бол сэтгэл санааны байдал, ус ямаршуу байна чиний сэтгэл санаа тийм байна гэсэн үг. Могой бол ямар нэг нууцлаг айдас, сөрөг тэмүүлэл. Алчихлаа гэдэг нь чи тэр айдас, сөрөг зүйлсийг үгүй хийх, шийдвэрлэхийг хүсч байгаа хэрэг, эсвэл шийдвэрлэчихсэн гэсэн үг. Хэрэв энэ зүүдний үеэр эсвэл дараа нь сэтгэл санаа чинь тайван байвал шийдвэрлэгдсэн байх магадлалтай. Сэтгэл санаа тайван бус байвал шийдвэрлэх шаардлагатай байгааг илэрхийлж байж болно.


3.     Michelle Amon-Ra ГУЯ, ӨТ, ИДЭХ

Гуяыг минь том бүдүүн цагаан өтнүүд идэж байна гэж зүүдэллээ?

Khandaa Infinity Гуя тэсвэр тэвчээрийг илэрхийлнэ. Өт бол сул дорой байдал, сөрөг нөхцөл эсвэл итгэж болохгүй хэн нэг хүнийг харуулж байна. Тэгэхээр зүүд чинь 2 байдлаар тайлагдах боломжтой. 1. Хэн нэгэн итгэлгүй нөхөр чиний сайхан сэтгэлийг ашиглан тэвчээрийг чинь барж байна. 2. Чи өөртөө итгэлгүй, сул дорой байдлаасаа болоод тэсвэр тэвчээрээ барж байна. Нөхцөл байдлаа сайн дүгнээд аль тохирох хувилбарыг нь сонгож, шийдвэрлэх арга хэмжээ аваарай.

4.     Batsukh Khuyagbaatar ХҮН АЛАХ
Xandaa Seeker хүн алж байна гэж зүүдэлбэл яах вэ?

Khandaa Infinity өөрийгөө хянах хяналтаа алдаж байгаа хэрэг, алуулж байгаа хүнд бодит амьдрал дээр ууралдаг эсэхээ бодож үзэх хэрэгтэй, нэг талаас тэр хүний зан чанар нь чиний өөрийн ямар нэг нууж, үгүй хийхийг хүсдэг зан араншинг илтгэж байж болно, энэ тохиолдолд өөрийнхөө үзэн яддаг зан, зуршлаас салахыг хүсч байгаа хэрэг


5.     Leader Diamond ТУСЛАМЖ, ХАЙЛТ, ТАНЬДАГ ХҮН, ЗУРАГ АВАХУУЛАХ

Хамаатны дүүдээ санаа зовж, туслах гээд бүрхэгдүү өдөр ууланд хамтдаа хонхны баярынх нь зургийг хадны завсраас хайж олох гээд явж байна гэж зүүдэлсэн. Явж байхдаа олон хүүхдүүдтэй тааралдсан, тэр дунд нь өөр хамаатны дүү зургаа авахуулж байсан. Энэ ямар учиртай вэ?

Khandaa Infinity Тусламж бол том зорилгын төлөө өөрийгөө өөрчлөхөд бэлэн байгааг илтгэнэ. Хайлт гэдэг бол амьдралд дутуу буй ямар нэг зүйлийг хайж буй хэрэг. Таньдаг хүн бол тухайн хүний ямар нэг зан чанар дутагдсан, үгүйлэгдэж байна гэсэн үг. Зураг авхуулах гэдэг нь дүр эсгэлтийг илэрхийлнэ.


6.     Khatanbayar Enkhjargal ШҮД УНАХ

Бүх шүд минь унаж байсан зарим хэдэн нь бүр эрүүний доод ястайгаа хамт унаж байсан :(

Хөхөө Баяраа шүд унаж байна гэж зүүдлэх ёстой муу гсн. самны шүд хуглаж домондог гэсэн

Khandaa Infinity шүд бол бусдад харагдах байдал, имиж, өөртөө итгэх итгэлийг төлөөлнө, чи магадгүй гадаад төрхөндөө сэтгэл хангалуун биш эсвэл бусдын өмнө эвгүй байдалд орохоос их айж байсан учраас ийм зүүд зүүдэлсэн байж болно.



7.     Purev GNiz НАР, ҮҮЛ

Хурц нарыг бүрхсэн хар үүлнээс бороо орж байна гэж зүүдэлбэл ямар учиртай вэ?

Khandaa Infinity нар бол аз, тайвшрал, гэгээрэл гээл гоё зүйлсийг бэлэгддэг, гэхдээ дургүй хүрэм хэт хурц нар амьдралд нь тулгараад буй хүнд хэцүү асуудлыг төлөөлнө. Хар үүл бол сэтгэл гутрал, тулгамдаад буй битүүлэг асуудалбороо бол нулимсыг төлөөлнө.  Тэгэхээр чи ямар нэг  эрхшээлтэй, учир битүүлэг асуудалтай тулгараад сэтгэлээр хямраад байна уу гэж асуумаар байна

8.     Shurhuu Baaska ОНГОЦ, ДАВТАЖ ЗҮҮДЛЭХ
Онгоцонд суугаад нисээд байх юм. Хаашаа явж байгаа юм бүү мэд. 

Khandaa Infinity онгоцоор явж байна гэдэг нь чи шийдвэрийнхээ дагуу амьдарч чадаж байна гэсэн үг, удирдлага чиний гарт байна, чи шийдвэртэй итгэлтэй байна гэсэн үг л дээ, давтаж зүүдлэнэ гэдэг нь энэ зүүд бол чухал мессеж гэсэн үг

9.     NanoGame Iosmolecule ДАВТАЖ ЗҮҮДЛЭХ
Нэг орчныг давтаж зүүдлэх?

Khandaa Infinity дахин дахин зүүдлэнэ гэдэг бол далд ухамсраас чинь чамд чухал мессеж өгөхийг оролдоод байнаа гэсэн үг, зүүдээ тайлж амьдралдаа мессежийг хэрэгжүүл, ухаар гэсэн үг. шийдэж чадахгүй байгаа ядаргаатай өргөс шиг асуудал, сэтгэл мэдрэмж зүүдээр дамжуулан чиний өмнө дэлгэгдэж байнаа гэсэн үг дээ

10.  Purev GNiz ЛИФТ, ЦАХИЛГААН ШАТ, УНАХ
Дээр үеийн барилгуудын орос лифтэнд суугаад явж байсан чинь гэнэт гэрэл нь унтраад доошоо унаж байна гэж зүүдэлбэл яах вэ?

Khandaa Infinity Амьдрал чинь удирдлагаас гарч байгаа юм шиг санагдаж байна уу? Чи ямар нэг асуудалтай тулгараад юу хийхийг мэдэхгүй байгаа хэрэг. 

Зүүдээ тайлуулах хүсэлтэй хүмүүс "Зүүдний Ертөнц" группт элсээрэй. https://www.facebook.com/groups/KeyToDreams/