2014/12/31

2015 онд хүссэн зүйлсээ хэрхэн биелүүлэх вэ?

Шинэ он хаяанд ирэхэд та өнгөрсөн жилээ эргэн харж, ирэх ондоо юунд хүрэх талаар боддог уу? Тэгвэл энэ удаад хүсэл мөрөөдлөө биелүүлж, аз жаргалтай болох энгийн бөгөөд хүчирхэг 7 алхмыг орууллаа. Зорилгоо биелүүлэх энэ 7 алхам бол дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн амжилтанд хүрэх гол арга зам төдийгүй, сүнслэг мөн чанарыг давхар агуулж байгаагаараа онцлог юм. 

2014/12/26

Эрдэмтэд хүмүүс зүүдээрээ холбогдох боломжтойг баталжээ

Зүүдээрээ холбогдоно гэдэг нь хүмүүс зүүдэлж байх үедээ бусадтай оюун санаагаараа холбогдон, мэдээлэл дамжуулах чадвар юм. Энэ ойлголт психоанализийг анх дэлгэрүүлэх үед гарч ирсэн. Жишээ нь Фрейд зүүдний телепать буюу хүний зүүдэнд бодлоороо нөлөөлж буйг олж илрүүлжээ. Карл Янг телепатид бүрэн итгэдэг байсан бөгөөд үүнтэй холбоотой онолын бүхэл бүтэн систем хөгжүүлж байсан байна.

Заяаны ханьтайгаа учирснаа хэрхэн мэдэх вэ?

Заяаны хань буюу Англиар twin flame гэгдэх сүнсний нөгөө хэсэгтэй учирсан эсэхээ хэрхэн мэдэх аргуудыг танилцуулья. Сүнсний холбоосын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  ихэр сүнс, хос дөл, дотно сүнснүүдийн талаар нийтлэлийг уншаарай. Дэлхий ертөнц энергийн түвшинд өөрчлөгдөж буйтай холбогдуулан заяаны учралууд олноор тохиох болжээ. Олон олон хос дөл буюу нэг сүнсний эрэгтэй, эмэгтэй хоёр тал нэгэн зэрэг төрж, бие биентэйгээ учраад байна. Өнөөг хүртэл ихэнх хос дөлүүд зэрэг төрдөггүй байсан бөгөөд хүний амьдралаар ээлжлэн амьдарсаар ирсэн.

2014/12/13

Та оддын хүүхэд үү?


Та од, гариг эрхэс, сансар ертөнцийг шимтэн судалдаг уу? Зөн совинтой зүүд зүүдэлж, ирээдүйг харж байсан уу? Эртний тэмдэг, тэмдэглэгээ таны анхаарлыг татдаг уу? Тэгвэл дор байгаа асуултуудад хариулаад үзээрэй. Оддын хүүхэд байх ч юм бил үү :)

2014/12/11

Индиго мөн эсэхээ яаж баттай мэдэх вэ?


Өмнөх нийтлэлдээ Индигочуудын түгээмэл шинж чанаруудын талаар бичиж байсан бол энэ удаад Индиго мөс эсэхээ баталгаажуулах тал дээр зөвөлгөө оруулж байна. 

Индигочууд бүгд далд авьяас чадвартай юу?

Ихэнх индигочуудад далд авьяас чадвар оршиж байдаг ч тэд үүнийг бүрэн нээж илрүүлдэггүй. Иймээс далд авьяас чадваргүй бол индиго биш гэж хэлэх нь утгагүй юм. Зарим индигочууд ийм ур чадваргүй учраас өөрсдийгөө индиго биш гэж үзэх нь бий. Гэвч далд ур чадвар бол индиго мөн эсэхийг тодорхойлох хамгийн ач холбогдолгүй үзүүлэлтүүдийн нэг юм. Индигочуудыг тодорхойлдог гол зүйлс бол зан төлөв, энерги, сүнсний мөн чанар болохоос биш ид шидийн чадварууд бол биш. 

2014/12/06

Индиго хүмүүсийн 26 шинж чанар


Индигочуудын талаар Та Индиго мөн үү? нийтлэлд дэлгэрэнгүй тайлбарласан бол энэ удаад маш хялбар, товч 26 шинж чанарыг түүн хүргэж байна. 
  1. Ухаантай гэхдээ хамгийн онц сурлагатан байх албагүй.
  2. Маш бүтээлч бөгөөд хийх бүтээх дуртай.
  3. ЯАГААД гэсэн асуултыг байнга тавьдаг. Ялангуяа ямар нэг ажил даалгавар авах үед цаад шалтгааныг нь мэдэхийг хүсдэг.

2014/12/04

Зүүдний тайлал 4



31.  Baldan-Osor Vadim Bat-Erdene ЦЭЦЭГ


heden goy tsetsegtei gazaraar yavj bgaad l zuragnuudiig ni unen tasarhai avch bna gej zuudellee. uchir yavdal yu bna humsuudee
Khandaa Infinity цэцэг бол сайн сайхан, аз жаргалын бэлгэдэл, зураг авч байгаа нь ямар нэг нөхцөл байдалд илүү анхаарал хандуулах шаардлагатайг эсвэл, тэр сайхан нөхцөл байдалд татагдаж байгааг л илэрхийлж байгаа юм, амьдралд чинь иймэрхүү мэдрэмж төрүүлэх юу болоод байгааг холбож дүгнэвэл зүгээр