2012/12/10

Үхэлтэй учирсан хүмүүс


Үхэл гэхээр нэг л мөнхийн харанхуй зүйл төсөөлөлд бууж уйтгар гуниг, айдас дүүрэн сэтгэгдэл төрдөг. Гэтэл сая сая хүмүүс гэнэтийн осол, хүнд өвчин, санаандгүй тохиолдлын улмаас үхэлд тун ойрхон мөчид хүрч санаанд оромгүй гайхалтай зүйлстэй учирсан байна.

Хамгийн түрүүнд биенээсээ гарч яваад өөрийгөө махан биетэйгээ мөнгөн утсаар холбогдсон байхыг зарим хүн хардаг байна. Эргэн тойрныхоо бүх зүйлийг харж мэдрэх төдийгүй хана, хаалга гээд л бүх л биет зүйлийг нэвт гарч чаддаг. Газраас хөөрөх төдийгүй нисч, санаандгүй өөр газар оронд очсон байдаг байна.


Бараг бүгд л гэрэл харж, урт хонгилоор явсан гэж мэдээлдэг. Зарим хүн диваажин, үнэхээрийн сайхан газар эсвэл тамд очсон гэж баталдаг.

Сахиулсан тэнгэр, сүнс, чөтгөр, бурхан, аль дээр нас барсан хамаатан садангуудтайгаа уулздаг гэнэ. Мөн телефать буюу амаараа ярилгүй шууд бодлоороо бусад биетүүдтэй харилцдаг.

Бүхий л өнгөрсөн амьдралаа эргэн харах, өнгөрсөн амьдрал, одоо, ирээдүйнхээ талаар олон чухал зүйлсийг мэдэж авдаг. Мөн дэлхий, шинжлэх ухаан, тайлагдашгүй нууцуудын талаар мэдээлэл хүлээж авдаг аж.

Мөн маш олон хүн бурхантай уулзсан гэж ярьсан байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд биенээсээ гарч, өөр ертөнцөд очиж, бусад биеттэй уулзах зэрэг энэ бүх үйл явдал маш гайхамшигтай санагдах ба буцаж ирэхийг хүсдэггүй байна. Гэсэн хэдий ч сайн дураараа юм уу бусдын шаардлагаар биендээ орж амилаад энэ түүхүүдийг ярьдаг ажээ.

Тэгэхээр үхэл гэдэг тийм ч аймар зүйл биш бололтой. Харин ч шинэ гайхамшигт боломжуудыг бидний өмнө нээж өгдөг үйл явдал бололтой. Үхэл бол дараагийн шинэ амьдралын эхлэл ажээ.

Үхэлтэй учраад ирсэн хүмүүсийн ярьсан түүхийг Нууцад Нэвтрэхүй бүлгээрээ дамжуулан хүргэж байх болно.