2012/12/02

Астрал аяллын ашиг тус

 

Адал Явдал Дүүрэн Амьдрал - Хүссэн цагтаа Дуртай Газруудаараа аялан Бүх Зүйлийг Мэдрэх

  1. Индиана Жонес, Булш Ухагч зэрэг кинон дээр гардаг шиг та өөрийн астрал биеэр эртний соёл, асурын ертөнц, холхи ирээдүйгээр аялах боломжтой болно.
  2. Цаг хугацааны хуулиас гажин өнгөрсөн, ирээдүйн хүссэн үе мөчид очно. Гизагийн пирамид хэрхэн баригдсаныг харах буюу 3000 онд ямар шинэ технологи төрөхийг мэдэж болно.
  3. Татах хүчнээс чөлөөлөгдөнө. Чөлөөтэй доош унаж, Эверестийн оргилд хөөрөн гарч, хоосон огторгуйд хөвөн дүүлэх буюу өөр хүссэн бүхнээ хийнэ.
  4. Тэнгэр огторгуйд Суперменээс ч илүү өндөрт, илүү хурдан ниснэ.
  5. Ямар ч газар нэн даруй очно. Хүссэн даруйдаа очих нь астрал аяллын хамгийн энгийн болоод сайхан үйл явдал юм. Онгоцны буудал дээр дугаарлан зогсох буюу аялалд явахаар мөнгөө хураах шаардлагагүй болно.
  6. Хана нэвтлэн алхаж эртний байгууламжуудыг үзэн, физикийн хуулийг зөрчдөг болно.
  7. Асурын ертөнцүүдэд зочилж ер бусын амьтад, үзэсгэлэнтэй байгалийн бүтэц, гаж сонин ургамал цэцэгсийг үзнэ.
  8. Астрал секс хийх.
  9. Бодит Ертөнцийг Өөрөөр Мэдэрснээр 3 Хэмжээст Ертөнцөд Хүссэнээрээ Амьдарч Сурах
  10. Өөрийгөө өндөр түвшинд ухааран ойлгосноор амьдралын зорилго, жинхэнэ утга учрыг ухаарах болно.
  11. Нас барсан найз нөхөд, гэр бүлийнхэн дээрээ зочилж, цагийг хамт өнгөрөөн тэднийгээ аз жаргалтай, сайхан амьдарч байгааг мэдэж авна.
  12. Үхэл, нислэг болон бусад айдсуудаас сална.
  13. Астрал аялал хийхэд шаардлагатай бүтээлч төсөөллийг сурснаар зорилгодоо хялбар бөгөөд хурдан хүрэх болно.
  14. Далд мэдрэхүйгээ хөгжүүлснээр өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалах боломжтой. 
  15. Асурын ертөнцүүд дахь Акашийн Товчооныг үзэснээр 3 хэмжээст ертөнцөд ирээдүйг таамаглаж болно.

Астрал аяллын тусламжтайгаар хэмжээ хязгааргүй эрх чөлөөт мэдрэмжийг мэдэрснээр 3 хэмжээст ертөнцийн амьдралын чанар дээшилдэг байна. Мөн зорилгодоо хүрэхийн тулд сайтар төсөөлж сурах нь амжилтанд хүрэх нууц юм. Айдсаас салан, хүссэнээрээ амьдарч байгаагаар өөрийгөө төсөөлөөд үзэхэд л астрал аялал гайхалтай санагдана. Энэ бүгдийг сурахын тулд зөвөлгөө, удирдлага хэрэгтэй.


Гэгээрэл, Өөрчлөлт

Астрал аялагч болсноор та ихэнх хүн хэзээ ч мэдрэхгүй тэр зүйлстэй учирч, харж, мэдэрч үзэснээр ойлголтын түвшин дээшлэн сөрөг энерги хамгийн бага хэмжээнд хүрснээр хүн өөрөөсөө илүү агуу нэгэн зүйлийн талаар ухаарах болно.

Энэ үйл явдал таны сүнсийг өөрчилж, оюун санааны бодит боломжийг нээн, амьдралын агуу утга учир, дээд оюун ухаан, Ертөнцийг ухаарах боломж олгодог.

Таны зүрх гэрэл, хайраар дүүрч, та амар амгаланг бүрэн дүүрэн мэдэрснээр хүмүүсийг өөртөө татах амар тайван байдал, өөртөө итгэх итгэл танаас цацрах болно.