2012/12/08

Ер бусын явдал


 Facebook-н Нууцад Нэвтрэхүй Бүлгийн гишүүнд тохиосон хачирхалтай явдал

Би уг нь шашингүй үзэлтэн гэхдээ л сүүлийн үед хүлээн зөвшөөрхөөс аргагүй зүйлүүдтэй хэтэрхий их таарлаа. Сонирхоно уу

Бясалгал хийх үед: Сэтгэл санаа үймрээд байсан болохоор стресээ тайлах аргаар бясалгалыг сонголоо. тэгээд ч багш хажууд байсан болохоор ингэж шийдсэн. Тэр хүн надтай хамт ажилдаг  ах,   дунд зэргийн насны боловч сонирхолтой нь цагаан хоолтон бясалгал хийдэг. Тэгээд л манай ажлын хүүхнүүдийг бясалгалд  уруу татсан хэрэг. Гэтэл юу болсон гэж бодно. Сайтар заалгаж аваад цайныхаа цагаар хэдүүлээ туршиад үзэхээр шийдлээ.  Нүдээ аниад ухаан санаагаа цэгцлээд тайвшрих үед нэг хэсэг трансд орчихлоо. хар хөх өнгийн ертөнц яг л комьпютрээр зурсан юм шиг гоё өнгөтэй. Тэгсэн гэнэт шанаган хорхой шиг жижигхэн амьтад намайг тойроод ирлээ.
Сонирхоод гараа хүргэхэд сулхан цахилгаан гүйдэл мэдрэгдэх юм. Бушуухан нүдээ нээгээд нөгөө ахдаа хэллээ. гэтэл бүр өөдөөс намайг их чадвартай энэ тэр гээд багшдаа аваачиж шавь оруулна гэнээ. За болие ингээд нүдээ анихаар ийш тийшээ дэмий тэнээд байвал юун стрэсээсээ гарах улам л нэмэгдэх байх гээд дахиж бяслгал хийх зорилгоо канселдлаа.

Замд: би яаралтай ажилаар гадуур гарах хэрэгтэй болоод ойрхон газар такси явахгүй болохоор алхахаар шийдлээ. Гэтэл дахиад л нэг сонин юм боллоо. Багшийн дээдийн ард спортын төв ордны тийшээ гардаг замаар алхаж байлаа. Өөдөөс 3 хүн их л яаруу хоорондоо ямар нэг юм яриад л ирж явна. Гэтэл нэг нь гэнэт зогсоод цагаан футволкоо сөхөөд цээжээ гаргаап нөгөө 2 тоо үзүүллээ. Би ч алхаан дундаа гайхаад л цээжрүү нь хартал дотор гэдэс нь тэр чигтээ нэвт харагдлаа. Нүдээ аниад дахиад хартал элэг нь бололтой нээх том улаан хүрэн өнгөтэй сарны зураг шиг том том хар нүхтэй эрхтэн хэвлийн доод хэсэгээс нь нааш түрээд харагдах юм. Бараг тэр дороо толгой өвдөөд ажил дээрээ очсон ч тайвширч чадсангүй бүр дордож бөөлжиж бараг 00-д цаг боллоо. нөгөө том улаан сар нүдэнд харагдаад тэгээд л дотор муухай оргино. Арайхийж гэртээ хариад хүүгээ харж тайвширлаа.

Нойрон дунд: за за зүүдний тухай бүр ярих ч юм байхгүй. Байнга сонин зүйл энэ тухай  дараа үргэлжлүүлье
Энэ хачин байдлаас яаж гарах вэ. Энгийн амьдралтай байсан хүн гэнэт ингээд байхаар ёстой хэцүү юмаа зөвлөгөө өгөөч. гэхдээ бөө мөө лав биш юм шиг байгаан.