2019/08/15

Далд ухамсартайгаа харьцах нь

Image result for inner self
Таны ухамсар буюу сэтгэлийн өнгөн хэсэг чинь бүх зүйлийг ил тодоор гүйцэтгэн харин таны далд ухамсар, ухамсаргүй тань түүнд далдуур нөлөөлөн ажиглан суудаг. Өөрийн мэдэлгүй л гэж хэлэгдэг болгон далд ухамсар түүнээс үүдэлтэй үйлдэл байх нь олонтаа. Тиймээс та бүхэн тэрхүү сэтгэлийн гүний хэсэгтээ хэрхэн мэдээлэл оруулах, тэндээс хэрхэн мэдээлэл авах талаар зарим аргаас толилуулж байна. 

Далд ухамсартаа мэдээлэл оруулах

Төвлөрөл - Төсөөлөл 
Төсөөлөл нь хүний оюун санаанд бүхэл бүтэн ертөнцийг бүтээж чадах зүйл билээ. Хүн бүр өөр өөр түвшиний төсөөлөх чадвартай байдаг. Заримынх нь өндөр хөгжсөн бол заримынх нь хувьд энэ нь тун сул байх жишээтэй. Зарим нэг нь өөрийн төсөөллөөр бий болгосон МӨРӨӨДӨЛ дотроо умбан орж тэндээс аз жаргал, амгалан тайван байдлыг мэдэрч стрессээс ангижирч байдаг. Тиймээс төсөөлөл бол ямар нэгэн хязгаарлалтгүй орчин бөгөөд тэр ч утгаараа таны бүтээлч чадварыг хөгжүүлж байдаг. Та хэр сайн төвлөрч чадна тэр хэмжээгээр таны төсөөлөл амжилттай болно. 

Сэтгэл хөдлөл
Төсөөллийн орчныг сайтар бий болгож чадсан тухайн нөхцөлд таны сэтгэл хөдлөл өндөрт хүрэх болно. Таны хамгийн тод дурсамжууд тань таны хамгийн их сэтгэл хөдлөлтэй үеийнх байдаг. Тиймээс таны төсөөллийн үе дэх тэр л сэтгэл хөдлөл, орчин бүх зүйл таны ухамсаргүйд гүн шингэн орж таны дараа дараагийн бодол, үйлдлүүдэд нөлөөлөх боломжтой юм. 

Давтамж
Нэгэн хэвийн үйлдлийг олон давтсаны ачаар амжилтад хүрдгийн жишгээр таны тухайн зорилтот төсөөллөө хэр олон Давтана тэр хэмжээгээр таны далд ухамсарт тухайн төсөөлөл тод томруун суух болно.  Тэрхүү далдаас нөлөөлөх хүчний ачаар таны төсөөлөл бодит амьдралд биеллээ олох боломжтой болно. 

Зөвлөл бүрдүүлэх арга
Наполеон Хиллын боловсруулан гаргасан төсөөллийн энэхүү аргыг Хилари Клинтоны гаргууд хэрэглэж чаддаг байсан бөгөөд энэхүү аргын ачаар тэрээр өөрийн бүхий л уулзалт, зөвлөгөөг өөрийн талд эргүүлж чадсан юм. 

Алхам 1: Хүн саад болохооргүй тохиромжтой орчныг бүрдүүлэн нүдээ анин сууна. Ширээ тойрсон хүмүүс дунд өөрийгөө байгаагаар төсөөлнө. Тэдгээр ширээ тойрон суух хүмүүс нь өөрийн хүндэлж явдаг гүн ухаантан, эрдэмтэн, багш, удирдагч гээд тухайн шийдвэрт илүү оновчтой хариулт өгч чадах эрхмүүдийг тойрон суугаагаар төсөөлнө.  
Алхам 2: Тэрхүү зөвлөл хуралдах болсон шалтгаан, зорилгыг маш тодорхой гаргаж өгөх
Алхам 3: Зөвлөлийн гишүүн бүрээс тухайн асуудалтай холбоотой хариултыг нь хүлээн аваарай. Та энэхүү дасгалыг хийх тусам тэдний хариулт илүү оновчтой болж орчин нь илүү бодитой болох болно.  

Хүсэл шунал, хэрэгцээ
Та өөрийн хүсэж буй хүсэлээ далд ухамсартаа оруулахаас өмнө үнэхээр ХЭРЭГЦЭЭ юу эсвэл ШУНАЛ уу гэдгээ сайтар тодорхойлоорой. Та өөрийнхөө Шуналыг далд ухамсартаа оруулсанаар өөрийн тань үйлийн үр дахин нэмэгдэх болно гэдгийг мэдэх хэрэгтэй. Үнэндээ бол сэтгэлийн гүний хэсэг буюу таны ухамсаргүй үйлийн үрийг хадгалах уут юм. Энд таны урд урдын хураасан бүхий л сэтгэлийн хир буртаг хадгалагдаж байдаг учир та тэнд мэдээлэл оруулахдаа тун хянамгай, сэрэмжтэй байх хэрэгтэй.Далд ухамсраас мэдээлэл авах нь 

Зөн
Аливаа нэг асуудлын шийдвэрлэлт, үр дүн, мэдээллийг хүлээн авах далд ухамсрын нэгэн үйл явц нь зөн совин юм. Энэ нь энгийн 5 мэдрэхүй болон логик сэтгэлгээнээс тусдаа орших өөр нэгэн ойлголт юм. Дараах зөвлөмжүүдийн дагуу өөрийн зөн совинг сайжруулах боломжтой юм. 

Зөнгөө сайжруулах зөвлөмжүүд
  1. Бясалгал хий
  2. Дотооддоо ажилла, түүнийг сонс
  3. Бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хэлүүлэлгүй хүлээн авч тайлахыг хичээ
  4. Байгальд цагийг өнгөрөө
  5. Оюун санаа, биеэ амраа 
  6. Зөн совингийн тэмдэглэл хөтөл, билэгдлийн хэлэнд суралц
  7. Тааварт тоглоомоор тогло
  8. Өөрөөсөө асуулт асуу, өөртэйгээ ярилц
Зүүд


Зүрхэндээ төвлөрөх: Зүрхний хэсэгт өөрийн бүхий л анхаарлыг төвлөрүүлэн аажмаар гүнзгий амьсгаа аван гаргана. 
Зүрхээрээ амьсгалах: Анхаарлаа зүрхэндээ төвлөрүүлсэн хэвээр амьсгалаа 5 секунд аван, 5 секундэд гаргана. Энэхүү үйлдлийг 2-3 удаа давтана
Зүрхээ мэдрэх: Өөрийн асуух асуултаа дотроо бодмогцоо бүх анхаарлаа зүрхэндээ шилжүүлэн зүрхэнд гарах өөрчлөлт, мэдрэмжийг сайтар ажиглана. Хэрэв зүрхэн хэсэгт таатай, сайхан мэдрэмж төрж байвал ТИЙМ гэсэн үг, харин үүний эсрэгээр цээжээр хорсох, хөндүүр оргих зэрэг онцгүй мэдрэмж төрж байвал таны далд ухамсар ҮГҮЙ гэж хариулж байна гэсэн үг. 

Тарот карт
Булчингийн дасгалууд зэрэг нь мөн тустай.

Эх сурвалж: 
http://www.learnmindpower.com/articles/subconscious-mind-part-1/
http://www.thesecret.tv/
http://www.quantumjumping.com/articles/subconscious/subconscious-mind-power/
http://www.briantracy.com/blog/general/understanding-your-subconscious-mind/
http://www.successconsciousness.com/index_000007.htm
https://www.dhamma.org/en-US/index
http://www.dancinghearts.org/categories/holistic-and-heartful-living/117-10-tips-for-developing-your-intuition
http://www.care2.com/greenliving/developing-your-hearts-intuition-3-quick-tips.html
http://www.lifehack.org/articles/productivity/strengthen-your-intuition-with-these-6-tips.html
http://angelguides.com/how-to-muscle-test-yourself/