2019/08/15

5 хэмжээсийн ба хоёрдмол байдлыг ойлгох нь

Related image

Хүн төрөлхтөн 5 хэмжээсийн реалитигийн давтамжид өдөр бүр өсөн тэлж байна. Бид бүгд хэлбэлзлээ 5 хэмжээст тааруулахын тулд нэмэгдүүлж байгаагаас хараа, үнэр, амт өөрчлөгдөж байна. Өндөрссөн сэрэхүйн төлөв, хүнлэг энэрэнгүй, болон мэдлэгүүд одоо бүгд дэлгэрч эхэлж байна. Бидний мэдрэхүйн систем дээд давтамжид нэгдэхэд бид хэмжээсүүдийн олон талын тухай илүү мэдлэгийг олж авна. 5 хэмжээстэд мэдрэнги болох нь биднийг тэр хэмжээстэд нэвтэрч үзэх боломжыг олгож байна. Энэ нь та тэр хэмжээстэд бүрэн ажиллаж байгаа гэсэн үг биш, харин таны бодол тэр реалитигаас амсаад үзэж байгаа юм. 5 хэмжээстэд хэрхэн орсоноо мэдэхийн тулд товчхон ойлголт аваадхая.

Хэмжээсийн гэрэл: хэрэв 3 хэмжээст ертөнц холограм юмуу хуурмаг төсөөлөл юм бол бид хэзээ ч жинхэнээрээ тэр хэмжээсийн талбайд байдаггүй, харин тэр талбайд сүүдэр мэт ууссан байх илүү магадлалтай юм. Хэрэв бид хэмжээст бүрт сүүдэр мэт хагас юмуу тал оролцдог юм бол бид хэмжээст юмуу өөрийн гэрлээ цацруулахад юу болох вэ? Шинжлэх ухаан хэлэхдээ гэрэл хоёр төлөвт зэрэг оршдог гэдэг. Цахилгаан соронзон орны долгион болон фотон гэж нэрлэгдэх шулуун урсгалуудын жижиг хэсгүүдэд. Гэрэл бол өөр хэмжээсүүдтэй түр харилцан идэвхтэй ажиллаж байдаг цахилгаан соронзон үелзэл (хэмжээст) гэдэг нь яагаад хоёр төлөвт зэрэг оршиж байгааг харуулж байна. Гэрэл үнэндээ бүх хэмжээсүүдэд зэрэгцэн оршиж болдог гэвч бид баталж чадахгүй. Бидний Гэрэл-ээр тохиолдож байгаа туршлагууд эрчмийн дээрх төлөвүүдийн (цахилгаан соронзон хэлбэлзэл ба фотон) үр дүн юм. Эхний 3 хэмжээст сансарт нэгэн цэгт оршиж байгаатай адил гэрлийн олон хэмжээсүүд нэг дор оршдог. Хүн бие туршлагад бидний сайн мэдэх гэрэл нь энэ бүтцийн бутархай олон хэсгүүдээс өөр юу ч биш ( өөрөөр хэлбэл хүн бол гэрэл) юм. Бидний гэрэл бол галаксигын хувьд ердөө л элсний ширхэг юм. Бидний итгэлийн систем элсний ширхэг мэт хэсгүүдэд хуваагдан, атомын бүтэц дахин зохион байгуулагдахаар маш хүчтэй цохигдоход юу болдог бол?( өөр хэмжээстэд шилжинэ)

Хоёрдмол байдал бидний 3 хэмжээстэд: Сүнсний аян зам 3 хэмжээстэд л зориулагдсан бүтцийн өнцгөөс юмсыг хүлээж авдаг бөгөөд харанхуй болон гэрэл, дээр доор гэх мэт 2 талуудад хязгаарлагддаг юм. Та нарын байгаа галакси хэсэг ч ийм хоёр талыг барьдаг юм.Тэр байтугай таны өөрийн төрөлх байдал ч нэг бол оршиж байгаа нөгөө бол үгүй гэсэн хоёрдмол талтай.Таны сүнс оршин байдаг боловч та бүхэн харж чаддаггүй. Энэ галакси дахь та бүхний нэрлэдэгээр аварга төвийн “Нар” мөн 2 хэсэгтэй, хоёрдмол оддын найрлагатай. Энэ од нь үлдсэн Галаксийг татах болон түлхэх гэсэн 2 энгийн бүтэцтэй байлгахаар зориулан бүтээгдсэн байдаг. Мөн та нарын байдаг реалитиг тодорхойлох өөр хэдэн үндсэн дүрэм журам байдаг ба энэ нь эхний гурван хэмжээстэд л үйлчилдэг. Харин бид түүнээс дээш хэмжээсүүдэд явахад физикийн хуулиуд тэнд үйлчлэхгүй юм.

Эхний 6 хэмжээсүүд: Хэмжээс бүр өөр хоорондоо адилгүй, өөр өөр шалтгаантай оршин байдаг. Сансар гэж нэрлэгдэх вакумд хязгааргүй олон тооны хэмжээсүүд зэрэгцэн байдаг.Тэд бүгд өөр өөрийн хууль дүрэм, зан араншинтайгаар бие биедээ хүрэлгүйгээр харилцан сүлжилдэн оршдог. Зарим нь эрчмийн хувьд супер өндөр замуудтай байхад зарим нь туршлага судлагдахаар бүтээгдсэн байдаг. Хэмжээсүүд ямар ч шалтгаанаар байдаг бай энэ нь бидний ойлголтын хүрээнээс давсан ойлголт юм. Үүнийг ойлгохыг хичээж тайлбарлах нь 12 дугаар зууны үеийн хүнд сансрын хөлгийн тухай ярихтай адил зүйл. За юутай ч холограм буюу хуурмаг дүрслэлд байдаг эхний 6 хэмжээсийн тухай тодруулж шалгаад үзэе.

-Тэг хэмжээс буюу нойлд эрчим давчуу хязгаарлагдмал байна. Энэ нь сансарт хүндийн жингүй, цэг гэсэн үг. Энэ нь дараагын хэмжээсүүдэд газар заагч шиг оршдог. Тэг хэмжээс эрчмийн биеийн орших байрлалыг заадаг ЖПС ( байршил заах төхөөрөмж) шиг гээд бодоод үз. Тэг хэмжээсгүйгээр холограм буюу хиймэл дүрс бүтээх боломжгүй. Тоон талаас нь ярьвал тэг тоо сансар орон зайг баригч тогтоогч юм.

-Харин нэг хэмжээстэд арай уужуу орон зай гарна. Түүнд тэгээс өөр хэмжээс гэж байхгүй тул зориулалт нь шулуун. Тэг бол хамгийн залхуутай хэмжээс. Хэрэв тэг хэмжээс сансар дахь цэг юм бол нэг хэмжээс нь цэгийн өргөнтэй тэнцэх хэмжээтэй онгоц юм. Онгоц нь нэг шугаманд, нэг л янзаараа байгаад байх бөгөөд та илүүг бариад авая гэж хичээсэн ч танд илүүг харуулж зүгээр чадахгүй юм. Энэ нь зүгээр нэг онгоц байгааг харуулахаас өөрөөр харах боломжгүй, тийм л бүтэцтэй. Тоогоор бол нэг нь эхлэл болдог.

-Одоо бид илүү сэтгэл хөдөлгөм зүйл эдгээр хэмжээсүүд дээр нэмэгдсэн байгааг харж эхлэе. Энэ шинэ хэмжээс бол хоёр дах хэмжээс бөгөөд нэгт байсан онгоц дотор нь амьсгал нэмэгдэж байна. Энэ нь бидэнд анхлан, харагдаж үзэгдэх гүн бөгөөд хатуу матер эд бүтээх, биет элемент дээр нэмж барих боломжыг олгосон. Сансар орон зайг эхний 2 хэмжээст дээр нэмэлт тэг хэмжээсттэй нь авч үзвэл 2 хэмжээсийг дан цаастай адилтган харж болмоор. Бид хэсэг цаасыг хажуугаас нь харвал хатуулаг үл нэвтрэм шулуун шугам мэт харагдана. Хэрэв цаас бичих тал дээр хөмрүүлбэл бид урт, өргөн гэсэн ойлголтгүйгээр түүний том бүхэл хэсгийг л харна. Тоон талаасаа 2 бол хоёр талт байдал юм.

Image result for 5d dimension

-Харин бид 3 хэмжээстэд тоглохдоо бүх 3 хэмжээсийн тухай бүрэн ойлголтыг авчирдаг. Энд тэнгэр эсвэл хүн төрөл гэх мэт 2 талт байдал зонхилдог. 3 хэмжээс бол өндрөөс урт, өргөнийг өгөх ба хүндийн масстай хэсгийг бүтээхэд хэрэгтэй сүүлийн шат болдог. Бид 3 хэмжээстэд зориулагдсанг л тэр чигээр нь хүлээж авдаг. Бид дэлхийд ирэхдээ эхний 3 хэмжээстэд нээлттэй идэвхтэй байхад хэрэгтэй 3 хэмжээсийг бүрэн хүлээж авах ойлголттой ирдэг. 3 хэмжээс нь бодлыг хатуу биежүүлдэг. 3 хэмжээс нь бүх зүйлийг илүү нягт, удаан чичиргээтэй болгодог. Бидний долгион удаан байх тусам бидний оюун бодол хатуу биет хэлбэрээр юмсыг хүлээж авдаг. Дээрх бүх бага долгионы хэлбэлзлүүд Хүн хэлбэрээр байх 2 талт биеийг бүтээхэд тусалдаг. Хэрэв та гэрлийг нь харж үзвэл маш хурдтай долгиолдог хэлбэлзэл оршиж байгаа мөртлөө биеийг авч явдаггүй. 3 хэмжээсүүд сүнстэйгээ холбоогүйгээр дэлхийд туршлага хийх чадварыг бидэнд олгодог. Дараах 2 түвшин бол өөр. Тоон утгаар 3 бол хувьслыг бүтээгч,анхдагч тоо юм. Хэрэв 3 хэмжээст байхгүй бол бид байхгүй.

-Дараагын барьж авах түвшин бол 4 дэх хэмжээст. Хэмжээстэд байдаг квантын түвшний өөрчлөлтийг бид ойлгоход бэрх. Гэвч түүнийг эрчим байдаг, эрчмийг дамжуулдаг гээд ойлгочихоё. 3 хэмжээсийн өнцгөөс харвал түүний квантум төлөв хэд хэдэн 2 талуудтай байхыг зөвшөөрдөг гэхээр утгагүй мэт. 4 хэмжээстэд дараагын 7 хэмжээсүүдэд орон зайг бүтээхээс өөр обьектив гэж үгүй . Тэрээр гариг дээрх бүх эрчмүүдийг хурааж, хүний оршин байхын төлөө нөхцөлийг бүрдүүлдэг. 4 хэмжээс биднийг дээд хэмжээсүүдэд ажиллахад бэлдэж, мөн ямар эрчмийг хэрэглэхийг хүсэж байгаагаас хамаарч биднийг энэ гаригт байх эсэхийг зөвшөөрдөг. Энэ хэмжээс бусад хэмжээст хүрэх гүүр гэгддэг.Хэрэв та эхний хэсгийг санаж байгаа бол энэ хэмжээсүүдийн хэд нь эрчим дамжуулах арга байхгүй гэсэн бол? Үүнийг хийдэг нь 4 хэмжээс болно. Маш энгийнээр 4 хэмжээс гэрлийн дээд давтамжид хоёр холбогдох аргаар орчныг бүтээдэг. Энэ нь биднийг Гайяа буюу эх дэлхийтэй, сүнстэй болон бусад гэрлийн биетүүдтэй, дэвшсэн мастеруудтай холбогдох боломж өгдөг. Тэдгээр дэвшсэн мастерууд дээд хэмжээстэд дэвших хүртлээ нэгэн цагт 3 хэмжээсийн онгоцонд байсныг сана. Тиймээс тэд одоо дээд хэмжээстэд үелзэж байгаа ч 3 хэмжээстэд бас одоог хүртэл байдаг тул бид тэднийг харахгүй ч мэдэрч байдаг юм. Харна гэдэг 3 хэмжээсийн мэдрэмжит эрхтэн. Дээд хэмжээсийг харж байгаа гэж хэлж байгаа хүмүүс бол чакра систем болон 3 дахь мэлмий боргоцой гэх хязгаарлагдмал хүрээт нүдээр дамжуулан харж байгаа юм. Чакра систем нь 50 фут хэмжээтэй тэлдэг 144 түвшинтэй өндөр хэмжээстийн давтамжаас авч, доод хэмжээстэд хүргэж өгдөг бөгөөд түүнийг 3 дахь мэлмийгээр харах, хэрэв ДНХ нь хангалттай дээшилсэн бол энгийн нүдээр харах боломжтой юм. Тэгэхлээр 4 бол газар бас дээд хэмжээстэд хүрэх гүүр юм. Энэ газрын гүүр биднийг энергийн 2 чиглэлийн урсгалаар 5-12 хэмжээсүүдэд хүрэх боломж өгдөг. Тоон утгаар бол 4 бол биет бүтэц дээр суурилсан физик биеийн, Эх дэлхийн тоо юм.

-5 хэмжээс бол Гайяа болон хүн төрөлхтний хамаарлийг бүхлээр нь өөрчлөх юм. Хэзээ бүрэн тусгаж авч, бидний хийсэн бүхнийг эргэн санаж бүрэн сэрнэ, төдий бага зүйл суралцах хэрэгтэй болно. Бид Акашын (хатуулаг матери, газар,ус,агаар,галыг анх бүтээсэн хүч) хэсэг мэт мэдрэхэд л 3 хэмжээстийн хичээлүүд үйлчлэхгүй болох юм. Бид өөрсдөө үр дүн, илэрхийллийн мастерууд болох тул тасралтгүй хэрэгцээ болон хүслүүд бүгд алга болно. Өөрийнхөө эзэн байж сурснаар мэргэн ухаан болон мэдлэг, хайрын зөөлөн замаар ирнэ. Бид 100 мянган жилийн тэртээ Плейдианчуудын хийсэн шиг шилжилт хийнэ. Бид хэрхэн байхаа болон ямар гаригт байхаа шийднэ. Бага хэмжээсийн хий хоосон холограмд татагдахгүй. Бид 5 хэмжээстэд төгсөн ирж, түүнийг авч, өөрийгөө хүрээлүүлж эрчимтэйгээ нэгдмэл Нэг болно. Тоон утгаар 5 бол өөрчлөлтийг хэлдэг.

Related image

Долгион хэлбэлзлээр дамжин хийгдэх хөгжил дэвшил. Бид долгион үелзлээ нэмэгдүүлэхдээ, сүнсэндээ хөгжиж байгаагаа хэлэн, илүү их гэрлийг хүлээж авахдаа бэлэн болно. Бид 3 хэмжээстэд ажиллаж байхдаа сүнсэндээ мэдээлийг зүгээр илгээж, хүлээж авч чаддаггүй байсан. Энэ бол Хаалт,Зорилго болон Таталтаар дамжин ажилладаг зарчим юм. Таны гэрэл хаалтыг бүтээхэд ашиглагдсан. Та болон хэдэн тэрбум өөр оршихуйнууд бүгд хамтдаа ирээд энэ соронзон талбайг бүтээж, Гайяа дэлхийг хөдөлгөөнд оруулалцах болсон. Та өөрийн ДНХ –г хоёр төлөв болох Хаалт ( эх үүсвэрээс тусгаарласан) болон Гайяа дахь Акашын болор агуй хоёрыг тусад нь хадгалахаар шийдсэн. Энэ нь биднийг соронз болон зорилгыг ашиглахдаа ДНХ –г авч, 12 үе давхаргад тусгаарлаж өгөхөд хялбар байсан. Хамгийн хэцүү хэсэг нь 12 давхаргыг ойлгоход байдаг.Хэмжээсүүд, гэрэл, гаригууд гэх энд байгаа бүх зүйл биднийг энд туршлагатай тохиолдоход туслахаар байдаг. Бид бүх хоромуудыг нэрлэж, бүгдийх нь учрыг олох гээд хэрэггүй юм. Тэгээд ч бид 3 хэмжээсийн харах өнцгөөс түүнийг хийж чадахгүй юм. Харин бидний хийж чадах зүйл бол хичээлүүд дээрээ ажиллаж, хайр болон хүнлэг энэрэнгүйд эргэн ирэх хэрэгтэй юм. Бидний ойлгосноор бол амьдрал болон хэмжээсүүд бидний хувийн туршлагуудын тусгал толь юм. Ямар ч 2 хурууны хээ ижилгүй байдаг шиг хэмжээсүүд, туршлагууд хоорондоо адилгүй юм. Тиймээс таны олон хэсгүүд өөр олон хэмжээсүүдэд туршлага хурааж байдгыг мэдэж, өөрийн унаандаа тавтай зорчоорой.
Орчуулсан Д. Энхжаргал
http://www.consciousreminder.com/2016/10/22/understanding-5th-dimension-dimensional-light-duality-1/