2019/08/14

Бид яагаад төрөл авах бүрдээ ижил сүнсүүдтэй таардаг вэ?

Image result for reincarnation


Амьдралын туршид бидний зам бусдын замтай зөрж байдаг. Бидний эцэг эхээс бидний хүүхэд, ах эгч болон амьдралын хань гэх мэтээр. Үйлийн үрийн хуулиар бол бид үргэлж ижил сүнсүүдтэй өөр өөр дүрээр болон багтай байдлаар таардаг байна. Сүнс физик төрөл авалтын энэ тойрогт ямар нэг өр юмуу үүрэг даалгавартайгаар бүрэн эрх чөлөөгүйгээр ордог. Бусадтай харилцах үйлдлээр дамжин бидэнд үйлийн үрийн тойргоос чөлөөлөгдөх боломж өгөгддөг. Үйлийн үр бол эх сурвалжтайгаа холбоотой байдал дутсанаас болон “Хайр” дутсанаас хийсэн үйлдлүүдийн үр дүнгээс өөр юу ч биш. Хайраар дутмаг байсны учир бид бусдыг өвтгөж бусад бас биднийг өвтгөдөг. Одоо бид энэ үйлийн үрийн банк дээр үлдэгдэл өр төлбөрөө бүх хүнд тэнцүүхэн байдаг хуулийн дагуу дахин шийдүүлэхээр ирээд байгаа хэрэг юм. 

Үйлийн үрийн бичлэгүүд Акашын (ертөнцийн мэдлэгийн сан) ой санамжид хадгалагдсан байдаг боловч бидний ухамсарт оюун санаанд хараахан бэлэн биш,хүрэх боломжгүй байдаг. Гэвч бид бусдын өдөөж байгаа сэтгэл хөдлөл болон мэдрэмжүүдээр дамжин нэгтгэх, нэгдэх хичээлийг сурч болно. Хэрэв хүн зорилгоо биелүүлбэл тэд бидний амьдралаас яваад өгдөг. Зарим хүмүүст ойр байхад бид тав тухгүй байдлыг мэдэрдэг, тиймээс ийм хүмүүсээс хэрэв чөлөөлөгдвөл жаахан ч гэсэн амар болдог. Гэсэн хэдий ч тэдний оролцоо дэргэд байхад мэдрэгддэг тэр сэтгэл зүйг тоохгүй орхиж болохгүй. Түүний шалтгааны эх үүсвэр бидний дотор л байгаа.Бидний дарамттай сөрөг учрал тохиолдлуудын шавар шавхай болон бохир, мөн бидний хүсээгүй сэтгэлзүйн төлөвүүд болох айдас болон шаналал бидний гүнд байж байгаа. Бидний амьдралын турш таардаг хүмүүс бол бидний багш байдаг бөгөөд тэдний үүрэг даалгавар бол бидний бариад байгаа тэр “хор”-ыг чөлөөлж явуулахад туслахын тулд байдаг. 

Эхний холбоо бол голдуу гадна харагдах байдлаас тавигддаг боловч тэдэнд татагдсан байдал бидний далд ухамсрын түвшингээс ирэх ба далд ухамсар дахь үйлийн үрийн бичлэг уншигдаж эхлэх үед улам холбогддог.Бидний аль алиний үйлийн үрийн бичлэгүүд үйлийн үрээ арилгахын тулд тэр онцгой зүйлийг мэдэрч таньдаг. Энэ маягаар холбоо гарч ирэн, харилцаанд нэвтрэн ордог байна. Холбоо харилцаанд бид өөрсдийн сайн талуудыг илэрхийлэхээр оролддоггүй, харин бидний жинхэнэ биш төлөвөөр хоорондоо мөргөлдөн зөрчилдөж байдаг. Зөрчилдөөний тэр хормууд бол алтны үнэтэй байдаг, учир нь маш чухал зүйл цаана нь болж байдаг. Бид атаа хорсол, хардалт мэдэрч эхлэнгүүт бид өөрсдөөсөө ингэж асуух хэрэгтэй: Надад яагаад энэ мэдрэмж байгаа вэ? Миний дотор байгаа энэ зүйл юу вэ? гэх мэтээр энэ мэдрэмжүүдийг тоолгүй орхиж болохгүй. 

Image result for inner child

Нэгдмэлд нэгдэж чадаагүй хэсэж тэнүүчлэн яваа дээрх хэсгүүд, том зургын талбайд байр суудлаа олохоор хайж байдаг бөгөөд тэдэн дээр ажиллах хэрэгтэй болдог. Энэ тэнүүлч хэсгүүд бол бидний хувийн зан чанарын сул талууд байдаг. Магад хүүхэд байхдаа бид хэрэв шоовдорлогдож байсан бол бидний амьдралын тэр чухал үед гарч байсан шоовдорлол, дээрх төрлийн сэтгэл хөдлөлүүдэд, биднийг соронз мэт татаж байдаг. Тэгээд цаг нь болохоор бидний хувийн шинж чанар болон салбарладаг тодорхой сэтгэл хөдлөлийн тохиолдлууд болох айдас, шаналал, үзэн ядалт, атаа хорсол гэх мэт явсаар бидний нэг тал тогтвортойгоор ажиллах хүртэл үргэлжилсээр байдаг. Бид бусадтай харилцах харилцаандаа тогтвортой байлгах гэсэн өөрсдийн санаагаа тулгадаг. Хэрэв бидний хань болон хамтрагчын зан ааш тэр санаанаас зөрөөд, тэдний зарим хөдөлгөөнийг ойлгохгүй болох үед, бидний оюун санаа айдас гэсэн хэсэгт залгагдаад итгэл үнэмшил мэт болоод явчдаг.

Үнэндээ бол бидний хамтрагч бидний хувийн зан ааш, шинж байдлын дүр зургыг л бүтээх дүрд тоглож байгаа нь тэр юм. Үүнийг нь бид харамсалтай нь ойлгодоггүй, учир нь түүнийг бид өөрсдийг нь өвтгөхийг оролдож байгаа хүн гэж хардаг учраас тэр. Энэ сэтгэлзүйтэй тохиолдох нь үйлийн үрийн холбоо байдаг. Бид өнгөрсөнд яг бидний мэдэрсэнтэй адилхан мэдрэмжтэй байсан хүнтэй харилцаа холбоо бүтээж байдаг. Уул нь үйлийн үрийн гол санаа бол таныг зовлон шаналалд унагахдаа биш байгаа юм . Харин таныг нөхцөл болзолгүй Хайр болон сүнслэг оюун санаанд нэгтгэхийн төлөө байдаг юм. Хайраас гадна, би бол түүний хамтрагч, тэр бас минийх гэсэн өнцгөөс хэрхэн харилцан үйлдэхийг сур.Тэд бол бидний урагдсан хэсгүүд бөгөөд бид бүгд энэ том оньсого тоглоомын тасарсан хэсгүүд юм. Бид бол хоёул далайн дуслууд. Далай бол бүх хүмүүс, учир нь далай бол жижиг дусал бүрийн нийлбэр. Тэгээд харилцаа холбоогоо энэ түвшинд цэвэршүүлэхгүй бол хүмүүс өөр амьдралуудын дахин төрөлтийн тойрогт өөр дүрээр дахин эргэлдсээр байх болдог.

http://www.consciousreminder.com/2017/01/05/meet-souls-every-incarnation/