2019/08/15

Хөгшин сүнсүүд ба сүүлийн төрөл авалт

Related image

Төрөл авалтын хамгийн сүүлийн буюу 5 дахь үе шат дээр явж байгаа сүнсүүд хөгшин сүнс юм. Энэ үе шатанд тэдний хөгжил дэвшил тэнцвэр болон бүрэн төгсгөлийг эрж хайх, дахин төрөлийг дуусгаад бамбарыг дамжуулах хүсэлтэй болно. Аливаа сүнс дахин төрөлтийн 4 үе шатыг дүүргэж хөгшин сүнс болох хүртэл урт замыг туулдаг.
Эхний шат бол нярай сүнс - Тэд физик оршнил, амьдрал ба үхэл, түүнийг тэтгэх хэрэгцээг сурдаг. 

Хоёр дахь шат бол нялх сүнс - энэ нь нийгэм, хамтач байдал,соёл, нийгмүүд бүлгүүд, бүтэц,харилцан хамаарал, дүрд тоглох зэргийг суралцдаг.

Гурав дах үе залуу сүнс - чөлөөт хүсэл эрмэлзэл, өөрийн шийдвэр, хувь тавилангаа өөрөө хариуцах,сорилтыг даван туулахыг сурдаг

Дөрөв дүгээр үе бол нас тогтсон сүнс - зэрэгцэн орших, харилцан хамаарал, харилцаа холбоог хариуцах ,өөр бусдыг хүндлэхэд суралцдаг. Эцэст нь сүнс аян замынхаа төгсгөлд хүрч “Нэг Бүхэлд” буцаж, төрөл авалтаа дуусгана.Энэ нэгдэлд ууссанаар бусад хүн төсөөлж байгаа шиг хувь мөн чанараа алдахгүй юм. Дахин төрөлтийн төгсгөл нь дэвшил, гэгээрэл юмуу танд байгаа зүйл, оршихуйгаас арилж юу ч байхгүй ор хоосонд уусна гэсэн үг биш юмаа. Харин сүнс онцгой хувь хүнээр туулсан адал явдлаа дүүргэж, шөнийн тэнгэр дэх онцгой од мэт өөрийгөө бүрэн ухамсарлах төлөвт оршдог.

Шатны эхэн үеүүдэд сүнс жинхэнэ өөрийн илэрхийлэл, өөрийн бодит байдалд төвлөрч, биет онгоцоор амьдралын доторх өөрийн хувийн дүүргэлтээ хийх туршлага тохиолдлуудыг эрж хайдаг. Эдгээр туршлагуудаа хэлэх, үйлдэх, зурах, ургуулах, цэцэрлэгжилт хийх, хуучин онгоцоор нисэх, юмуу зүгээр эмээ өвөө байх зэргээс олж болно. Сүнс амжилт, нэр алдарыг сонирхдоггүй харин дуртай зүйлээ хийх замаар дотоод амар амгалан, сэтгэл ханамж авахад болдог. Шатны төгсгөл үед ирэхэд сүнс зүгээр суралцахаас илүүтэй заах, багшлах сонирхолтой байх ба суралцсан хичээлүүдээ бататган давж, бусдад арга замыг нь харуулдаг. Зарим бүр хөгширсөн сүнсүүдийн заах хичээл нь сүнслэг байдал дээр илүү төвлөрдөг. Тиймээс дэлхийд байдаг сүнслэг оюун санааны багш нар хөгшин сүнсүүд байдаг. 

Гэвч өөрийгөө зарлан тунхаглагч гүрү болгон хөгшин сүнс биш. Түүнд хүрэх хаа ч байсан байдаг. Дахин төрөлтийн бүх шатуудад оюунлаг багш нар бий. Гэвч дэвшил бүхий хөгшин сүнсүүдэд бусдаас ялгарах өөрсдийн мөн чанар байдаг. Тэдэнд бусдын хүрэх болоогүй Мэргэн Оюун, Агуу Энэрэнгүй сэтгэл, Материаллаг зүйлд өчүүхэн юмуу эсвэл огт татагддаггүй чанарууд бий. Хөгшин сүнсний гол хичээл бол олон янзын байдалд эв нэгдэлтэйгээр зохицож хийхэд байдаг. Хөгшин сүнсүүдэд сайн хөгжсөн мэдрэхүй аль хэдийн байдаг. Учир нь хувийн дүр мөн чанараа залуу сүнсний үеэсээ, харилцан хамаарлын ойлголтыг нас тогтсон сүнсний үеэсээ өвлөж авсан байдаг. Хөгшин сүнсүүд сансрын нэгдэлд илүү олон зүйлүүдийг дахин холбох хэрэгтэйгээ мэдэрдэг. Гэвч энэ нь аятайхан, зөөлхөн “Нэгдэлд” хүрэхийн төлөө бусад өмнөх шатуудын хичээлүүдээ гээнэ гэсэн үг биш.Харин амьдралын бүх хоёрдмол байдал ( өөрөө ба бусад, хайр ба үзэн ядалт, баяр баясал ба зовлон гуниг гэх мэт)-ээс салах хугацаа нь ирж, нэг бүхэлд нэгдэнэ гэсэн үг.

Image result for galaxy eyes

Хуучин сүнсний харах нүд, хүлээж авах байдал:

Харин сүүлийн 5 дахь шат буюу дэлхий онгоцны сүүлийн эргэлт дээр, түүний харах нүд илүү өргөн хүрээнд өөрийгөө, амьдралаа, болон бүх зүйлийг нэг том зургын хэсгүүд гэж хүлээж авдаг. Нас тогтсон сүнсүүд бусдыг ах эгч, найз нөхөд мэт хүлээж авдаг бол хөгшин сүнсүүд өөрийгөө болон бусдыг тус бүрдээ өвөрмөц, онцгой боловч бүгд том бүхэлийн нэг холбоот хэсгүүд гэж хүлээж авдаг. Нэг үгээр хэлбэл хөгшин сүнсүүд нэг том бүхлийн хэсгүүдийг хором бүр, бүх оршихуй, бүх юм гэж багтаан хардаг. Одоо тэдний хувьд хийх зүйл бол энэ нэгдсэн реалитинуудыг өөрийн оршихуйтай хэрхэн холбох вэ, бүх мөргөлдөөнийг нэг амар амгаланд, олон төрлүүдийн дотор зохицолийг хэрхэн тааруулах вэ гэх мэт асуудлуудтай тулгардаг. Үүнд амьдрал дахь бүх төрөл зүйл, хүний сонгосон замыг үнэлж, таньж мэдэх бас хамаарна. Бид Нэг бүхэлийн хэсгүүд болох олон боловч, тус бүрдээ өөр өөр замыг дагадаг. Аль ч зам мөр буруу байдаггүй. Тиймээ, хөгшин сүнсний уриа бол “та хийх зүйлээ хий, би өөрийнхөө хийх зүйлээ хийе” гэдэг.

Хөгшин сүнсний амьдрах хэв маяг:
Хөгшин сүнсүүд илүү амар амгалан, тайван, тусгаар хүмүүс байдаг. Хүн байж орших нь танил бөгөөд зохицож болохоор, амьдралд нь зохицуулах асуудлууд тийм олон гарахгүй, Гэвч гол асуудал бол материаллаг зүйл, биет байдалд амьдрахаас илүү оршин байх тухай байдаг. Өөрийн юмаа хийнгээ, юу ч дагахгүй, зөвхөн урдах зам мөрөө дагангаа бусдыг өөр өөрсдийн зам мөрөөрөө явахыг зөвшөөрч, өөрсдийнхөө чадваруудыг төгсжүүлэн, амьдралд байж болох хамгийн дээд зэргээр байхыг хичээдэг. Ихэнх нь уран бүтээлийн, хүнлэг энэрэнгүйн, гүн ухааны замаар хичээн зүтгэж, заримдаа тэд өөртөө хангалуун байх ханамжаа цэцэрлэг, газар тарианы ажил хийх зэргээс авдаг. Ажил, амралт, тоглоом бүгд нэг байдаг.

Харин тэдэнд байдаг нэг алдаа, дутагдал бол идэвхгүй байдал, амьдрал болоод дэлхийг тоож үзэхээ болих хандлагатай байдаг. Физик онгоцоор аялах нь сэтгэл татахаа болих, төрөл авсан сүнс мөртлөө төрснөөсөө л эхлэн дэлхийгээс залхсан шинж тэмдэгийг үзүүлдэг. Тиймээс хөгшин сүнсүүдийн эмзэг байдал бол депрешон буюу сэтгэлээр унах гэх мэт өвчинтэй болох гээд байдаг талтай. Гэвч сэтгэлээр унасан сүнс бүхэн хөгшин сүнс биш, харин том зургыг олж харсан тэдэнд ердийн амьдрал утгагүй мэт санагдах нь бий. Гэвч эцэст нь түүний эсрэг баяр баясгаланг амархаан эргээд олдог.

Хөгшин сүнсүүдийг хэрхэн таних вэ?

Хөгшин сүнсүүд бусад түвшинд байгаа сүнсүүдэд ховорхон байдаг “өөртөө итгэлтэй” чанар бий. Тэд ихэнхдээ тайван амгалан, өөрийнхөө байдалдаа тохь тухтай байдаг. Гэхдээ бас асуудалгүй гэсэн үг бишээ олон асуудал бий. Гэвч тэдний асуудал нас тогтсон сүнсүүдэд байдагтай адил тэднийг ноёрхдоггүй. Хөгшин сүнсүүд бүтэц, гүндээ тогтвортой шинж чанартай байдгаас шалтгаалж амар тайван байдлаар асуудалд ханддаг.

Харьцуулбал залуу сүнсүүд ухаангүй, өнгөцхөн бол, нас тогтсон сүнсүүд амьдралд нухлагдсан сртесстэй дарамттай мэт байдаг. Мөн дуу хоолойгоор нь таних боломжтой. Залуу сүнсүүд чанга, хурдан ярьдаг байхад, нас тогтсонгууд нь зөөлөн,тодорхойгүй юм шиг байхад хөгшин сүнсүүд удаан, гүн, тайван, итгэлтэй, яаралгүй дуу хоолойтой. Дотоод амар амгалангын гүн байдал тэдний нүднээс ил харагддаг. Залуу сүнсүүд нүдний холбоог удаан хийж чаддаггүй бол нас тогтсон сүнсүүд маш ховорхон буюу стрессдсэн,ууртай үедээ тогтож харж чаддаггүй бол хөгшин сүнсүүд нүд рүү тогтвортой, шулуухан хардаг. Үүнийг хүйтнээр тасралтгүй ширтэх фсихопат буюу сэтгэлийн өвчтөнтэй бүү андуураарай. Тэд нөгөө хүний зүрхэн доторхыг харахын тулд өөр хүний нүд рүү удаан харахаас айдаггүй. Бусад сүнсүүдтэй харьцуулахад хөгшин сүнсүүд илүү тайван, амьдралын талаар гүн ухаанлаг байдаг. Бусдыг болон өөрийгөө тайвшруулах амар хөнгөн байдаг . Бас цөөн эд зүйлтэй байдаг. Тэд хотын дуу чимээнээс ангид чимээ аниргүй амьдралд татагддаг. Хөгшин сүнсүүд нэг газартаа уягдахаас илүүтэй дэлхийн иргэн байхыг чухалчилдаг. Хаан сүнс ( маш өтөл сүнс) бол хамгийн сүүлийн амьдралаа гэр оронгүй аль эсвэл тэнүүлч багш хэлбэрээр өнгөрөөдөг.

Дахин төрөлтийн төгсөлтийн эргэлт

Image result for reincarnation

Сүнсний хөгжлийн түвшин бүр дотроо 7 үе шаттай байдаг. Нас тогтсон сүнсний 7 дахь үеийг дүүргэхэд ирэх амьдралдаа хөгшин сүнсний эхний үед ирнэ. Түүний дараа хөгшин сүнсний бүх үе шатыг нэг тусдаа амьдралуудаар туулсаар хамгийн сүүлийн 7 дах үед ирнэ. Энэ бол сүүлийн үе шат буюу дахин төрөлтийн 35 шат доторх 35 дугаар төгсгөлийн шат болно. Ховор тохиолдолд хамгийн сүүлийн төрөл авалт дээр байгаа гэж итгэсэн хүмүүс байдаг бөгөөд тэд бодохдоо өөрийгөө маш сүнслэг, эд зүйлийн огт сонирхолгүй гэдэгт итгэж тийнхүү боддог боловч энэ бол ингэж ажилладаг зарчим биш юм. Хөгжил дэвшлийн зорилго бол олонхын хэлдэг шиг физик ертөнцөөс зугатаахын тулд биш, төрөл авалтын төгсгөл бол сайн аашилсны төлөөх шагнал маягын ойлголт биш юм. Хүн төрөлд орших бол шорон биш, зовлонгын тойргоос гарч үнэтэй эрх чөлөөг авахдаа ч гол нь биш.

Дахин төрөлтийг бид хүсэж,сонгосон учраас дахин төрдөг. Бид үүнийг маш няхуур хийдэг, учир нь бүрэн дүүрэн хэмжээнд хүрэхийн тулд. Бид амьдрал бүрдээ өөрийгөө хэн гэдгийг, мөнхийн гэр орноо саналгүйгээр хэдэн арван жил амьдардагыг мэднэ. Тэднээс саланги хуурмаг ертөнцөд айдастай учирдаг ч гэж мэднэ. Энэ бол биднийг илүү ухамсартай болгох гэсэн зүйл (айдас) юм. Бүрэн дүүргэлт хэзээ тохиодог вэ гэхээр та дахин төрнө үү үгүй юу хамаагүй та хуурмаг иллюжинээр бүгдийг харсан, та гэртээ байгаа мэт мэдрэх тэр үед болдог. Хэрэв та физикал биед байхдаа тохьгүй, асуудалтай байгаа бол танд цааш явах зам байна. Сүүлийн амьдрал бол та физик биед байгаадаа сэтгэл хангалуун байж, энэ амьдрах боломжоо бусдыг гэгээрүүлэх, бусдад зааж сургах боломжоор ашигладаг. Жишээ нь Рамана Махарши дахин төрөлтийн төгсгөлд хүрсэн хамгийн сүүлийн амьдралаар амьдарсан хүний жишээ юм. Түүний амьдралын төгсгөлд түүний нэг сурагч үхэхгүй байхыг түүнээс хүсэхэд тэрээр: Би хаашаа явах билээдээ? гэсэн байдаг. Тэр үүгээрээ “өөрөө болон бусад бүгд гэртээ байдаг, дандаа байх ч болно, жинхэнээсээ явах гэж байдаггүй” гэсэн утгыг илэрхийлсэн байна.

Орчуулсан Д.Энхжаргал
http://www.bodymindsoulspirit.com/old-souls-and-the-completion-of-the-incarnation-cycle/