2019/08/15

5 хэмжээстэд амьдарч эхэлснийг харуулах 7 шинж

Related image
Та хэзээ нэг цагт өөрөөсөө 3 хэмжээстээс 5 хэмжээст рүү шилжинэ гэж юу байдаг бол гэж асууж үзсэн үү? Тэгэхлээр эрхэм хүмүүс минь, энэ нь таны бүхэл ажиллагааны системд маш том шинэчлэл хийхтэй адил гэж зарим хүмүүс энэ өөрчлөлтийг тодорхойлж байна. Тиймээ, энэ нь хүний 3.0 ухамсраас 12.0 гэх галактик ухамсарт шинэчлэгдэхийг хэлж байна. Мөн үүгээр бид 3 хэмжээстээс цааш нүүхэд бэлэн гэсэн үг. Бид 5 хэмжээстэд орохын тулд 4 хэмжээстээр дамжин өнгөрөх ёстой. 4 хэмжээст нь бодит орчиндоо хайраар дүүрсэн зүрх, Нэг-дэл болон Гэрэлтэй байхын тулд цэвэрлэгч шүүлтүүр мэт ажилладаг гэсэн үг юм. Тэгээд 5 хэмжээстэд ирэхэд долгион эрчим нь илүү хөнгөн болж, ариун хайр, сансрын ухамсар, олон хэмжээсийн реалити болдог. 

Бид энэ эрчмийн фотоны бүсэд ирэх 2000 жилд байх учраас бүхэл хүн төрөлхтөний ухамсарт агуу шилжилт хийх шалтгаан болж байгаа юм. Манай гариг дахь хүн бүр 3 хэмжээст ухамсраас 5 хэмжээст ухамсарт шилжиж гэгээрсэн, гэрэлтсэн реалитид шилжих юм. Энэ шилжилт хүн төрөлхтнийг нэг нэгдмэл, эв найртай дэлхийд тайван хамтдаа ажиллах боломж бүхий Хумхын эринд авчрах юм. Энэ үйл явц болохдоо хөнгөн хялбараар нэгдэн уусаж, маш удаан боловсронгуй хэмжээнд явагдах юм. Таныг 5 хэмжээстэд нэвтэрсэнг харуулах 7 үндсэн шинж байна. Энэ 3-5 хэмжээстэд шилжих шилжилтийн үеэр танд олон хэмжээсүүдийн илүү их туршлагууд цаанаасаа тохиолдох юм. Энэ 7 шинж бол нийтлэг болж байгаа шинж. Хэрэв та итгэл, хайр дээр үлдэхийг хүсэж, өөрийн дээд хэмжээнд хадгалж чадвал 5 хэмжээсийн ухамсарт баяр баясгалантай, хүчлэлгүйгээр хялбар дэвших юм. Нэг зүйл нэмж хэлэхэд энэ өөрчлөлтийг ноцтойгоор бүү хүлээж ав. Зүгээр хөгжилтэй байж энэ бол хувь хүн болон нийт сэрэлтийн төлөө тоглогдож байгаа агуу ухамсрын тоглоом гэдгийг санаж байхад болно.

1. Өдөр тутмын амьдрал ихэнхдээ баяр баясал, хөнгөн зөөлөн, хайр болон гайхамшигт мэдрэмжүүдээр дүүрэн байна. 4, 5 хэмжээсүүд таны ДНХ дэх хардвейр болон үйлдлийн софтверүүдийг дахин шинэчилнэ. Энэ нь яг л таны бие болон оюун, гэрлийн хурдаар намуухан ажилладаг шинэ хурдтай компютор дотор ажиллахаар уригдсан мэт. Энэ явц таныг дахин дээшлүүлж, төлөвшүүлснээр бясалгах, дасгал хөдөлгөөн болон органик хүнсний ногооны хооллолтод анхаарч, таны бие болон оюун бодлыг илүү тогтвортой, тэлсэн, хурц ухаантай,тодорхой ой санамжтай байлгаж таны бүхэл амьдралыг явуулахад илүү хялбар болгоно. Тиймээ та хором бүрт байнгын хүчин чармайлтгүй, амьдралын урсгалд итгэж, нээлттэй байх болно. Гайхамшиг баяр хөөрийн жинхэнэ мэдрэмж таны дотор байж, эдгээр төрөлхийн гэрэл гэгээ таныг жинхэнэ хайр болон талархал бүхий шинэ аз завшаантай тааралдахад хором бүрт тусална.

2. Та хүнд сөрөг асуудлуудаас хялбархан чөлөөлөгдөж, урагшлахад хялбар болно. Энд байгаа хүн бүр хичээл сурах ажлаа хийхээр ирсэн бөгөөд таны сүнс энд суралцахаар ирсэн байгаа. Та сөрөг талууд болох өөрийгөө дор үзэх, хүчгүй, өрсөлдөөнт биш ядуулаг ухамсраа хэрхэн хаях уу?, хэрхэн чөлөөлж явуулах уу? гэдгийг суралцах ёстой. Та өөрийн амьдрал бүрээс цуглуулсан хүнд ачаатай цүнхээ хаях цаг болно. Энэ бол дээд 4-5 хэмжээсүүдэд хүрэх зам бөгөөд эдгээр нь итгэл найдвар, гэрэл гэгээ, инээд хөөр болон хайраар дүүрэн юм. Таны үйлийн үрийг арилгах сэтгэл зүйн эмчилгээг хэдэн сар жилээр хийхийн оронд хэдхэн минут болон секундыг зарцуулна. Энэ нь ертөнц таны дотоод тохируулагчын хурдыг эргүүлж, таныг хүнд нягтралтай бодол мэдрэмж, хүнд бөөгнөрлөөс чөлөөлөн, хэрэгцээт шим тэжээлийг хадгалж, амьдралын илүү гэгээрсэн тохиолдлуудтай учирч маш хөнгөн болсоныг мэдрүүлнэ . Та физик биеэр гоо үзэсгэлэнт дэлхийг бүхий л мэдрэмжээрээ туулах болно.

Related image

3. Та дэлхийн өнгө илүү тод, хүчтэй харагдахыг анзаарна. Тиймээ, та солонгын долоон өнгө мэт харагдах өнгөний илүү өргөн сонголтыг харна. Таны сэтгэл хөдлөлөөр өнгүүд илүү гоёмсог сайхнаар долгиолох юм. Мөн та 5 хэмжээстэд амьдарч байгаа хүмүүстэй уулзахад таны сэтгэлийн гүн дэх аз жаргал, баярын нулимсыг өөрийн эрхгүй авчирна. Та тэнгэрлэг бүтээгчийн дуу хөгжим, бөмбөрцгийн аялгуу, мөнхийн УМ болон анир чимээгүйн дууг сонсох чадвартай болно. Таны зүрхэнд байнгын баяр баясгалан авчрах, ар талд нь байнга тоглогдох гэрлийн оркестрт өөрийн сонсголоо тохируулна. Цаг хугацаа шингэн, мөнхийн, хуурамч мэт мэдрэгдэнэ. Цаг хугацаа шингэн мэт мэдрэгдэхэд та нэг үйл явдал, амьдралын туршлагаас дараагынх руу ус мэт урсан шилжинэ. Юмс хийгдсэн арга барил хэрхэн, яаж хийгдсэн талаар шүүмжлэлт юмуу сөрөг мэдрэмжүүд төрөхгүй. Та өөрөө хийгч биш, юмс танаар дамжин хийгддэгийг ухаарна. Та энэ амьдралд төгсгөл гэж байхгүйг ойлгох үед 3 хэмжээсийг харах цаг хугацаа утга учиргүй мэт санагдаж, яг л цэцэрлэгийн ухамсар мэт санагдана.

4. Та өөрийгөө үхэшгүй хүчирхэг мөнхийн биет гэдгээ мэднэ. Таны энэ бие дэх амьдрал төгсөхөд та мөнхөд үргэлжлэн амьдарсаар байх болно. Та үүнийг эргэлзэлгүйгээр таних болно.

5. Танд тайлбарлашгүй давхцалууд байнга тохиолдож ид шидийн үр дүнгүүд байнга тохиолдоно. Та гайхамшигт давхцалуудтай бараг өдөр бүр учирна. Ертөнцөөс таныг хаашаа явж, юу хийх талаар үргэлж дохио өгч байх болно. Энэ нь бүх зүйлийг хийх боломжтой, ид шидийн дэлхийд гайхамшигт аян замаар аялах мэт мэдрэмж өгнө. Таны 3 дах мэлмий бүрэн нээгдэхэд чи 3 хэмжээстээр дамжуулан 4,5 хэмжээсүүдэд харж эхэлнэ. Энэ юу гэсэн үг гэхээр та гэрэл, портал, эрчмийн давхаргуудыг тэнгэрт эсвэл гал зуухны ширээн дээр ч харж болно.Хэмжээсүүд хоорондын хөшиг нарийсах учир та өөрийн эргэн тойронд байгааг илүү тод харж эхэлнэ.

6. Шинжлэх ухаан болон сүнслэг оюун санаа жинхэнээрээ нэг болж, та бүхэн бүх зүйл нэг бүхэлд шилжиж хэрхэн ажилладаг болох талаар бүрэн ойлголттой болно. Дээд реалмд өөрийн удирдамжаа сонсож сурсанаар та хэзээ хүссэн цагтаа мэдэхийг хүссэн зүйлээ мэдэж болох юм. Та өөрийн оюун бодол, төсөөллөөс дээгүүр ямар нэг зүйлээр тэнгэрээс замчлагдаж байгаагаа мэдэрч, танина. Таны оюун санаа намуун тайван байх нь, таныг өөр хэмжээстээс заавар зөвлөмж сонсох чадвартай болгоно. Эдгээр нь магадгүй сахиусан тэнгэр, сүнсний хөтөч, өнгөрсөн өвөг дээдэс, болон дээд биетүүдээс гэртээ харих арга замыг харуулна. Та үүнд сувгаа тохируулахад дээд хэмжээсүүдэд байдаг олон биетүүд таны эргэн тойронд үргэлж байж, тусалж ирсэнийг мэдэх болно.Тантай холбогдох тэр биет маш дэмтэй, аюулгүй, баталгаатай байх нь гаригийн долгионы давтамж доод хар эрчмүүд амьд үлдэх боломжгүй маш өндөр үелзэлд байх учраас тэр. Тиймээс та холбоо болон туршлагадаа 100 хувь итгэлтэй байж болно.

7. Та өөрийн олон хэмжээст биеийн шидэт хүчийг ашиглаж чадна. Цаг хугацаа болон орон зай хуурмаг төсөөлөл тул бүх хамааралт зүйлүүд эрчим болон ухамсар байх бөгөөд та өөрийн оюун бодлоор хамгийн гайхамшигт зүйлсийг бүтээж чадна. Жишээ нь: хатуу биет дундуур гараа оруулах, биеэр газраас хөндийрөх, бодлоор юмсыг хөдөлгөх, хоёрдмол байршил, нэг юмуу олон газар нэг дор орших гэх мэт үндсэндээ хүслээрээ төсөөлж болмоор ямар ч туршлагатай учрах чадвартай болно. Дэвшилтэт биетүүд таныг физик биеэр өөр ертөнц,хэмжээсүүдэд цаг хугцааны аялал хийхэд тусалж дэмжинэ. Та өөрийн оршихуйн бөмбөлгийн хүрээнд нэвтэрч өөрийн амьдралын ямар ч өнгөрсөн болон ирээдүй рүү агшин зуур нэвтэрч хүссэн туршлагатайгаа тохиолдож чадна.
Орчуулсан Д. Энхжаргал
http://www.lovehaswon.org/love-blogs/7-signs-you-are-starting-to-live-in-the-fifth-dimension-dont-ignore-them